Хуульчийн үг: Барилгын ажил гүйцэтгэх ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудлын тухай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 24 секунд
Хуульчийн үг:  Барилгын ажил гүйцэтгэх ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудлын тухай
Нийтлэсэн огноо:

Хуульчийн үг: Барилгын ажил гүйцэтгэх ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудлын тухай

Өмгөөллийн “Хаш энд Маргад партнерс” ХХН-ийн Өмгөөлөгч, Ахлах хуульч Б.Оюунзул Барилгын ажил гүйцэтгэх олон улсын жишиг ФИДИК гэрээний тухай тайлбарлаж байна.

Манай улсад сүүлийн жилүүдэд дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбарт томоохон төсөл хөтөлбөр олноор хэрэгжиж буй өнөө үед захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, санхүүжүүлэгч, даатгагчдын хоорондын харилцаанд ФИДИК-ийн жишиг гэрээний дагуу гэрээ, хэлцэл байгуулагдах болсон. Фидикийн гэрээ байгуулахтай холбоотой гэрээний талуудад эрсдлийг хэрхэн хуваарилах, талуудын эрх, үүрэг хариуцлагыг хэрхэн оновчтой тодорхойлох, гэрээний гүйцэтгэлийг үнэлэх талаар захиалагч, хөрөнгө оруулагчид хуульчид хандан хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах болсон.

Манай “Өмгөөллийн Хаш энд Маргад партнерс” ХХН нь ФИДИК-ийн жишиг гэрээг ашиглан гэрээ байгуулах, хэрэгжилтийг хянах, гэрээг дүгнэх, жишиг гэрээг ашиглан байгуулсан гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх талаар хууль зүйн мэргэжлийн туслалцааг үзүүлэх чиглэлээр хуульчид мэргэшин ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд манай хуулийн нөхөрлөл “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9, 4 эгнээ бүхий нэгдүгээр зэрэглэлийн автозамын төсөл”, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл”, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Тавантолгой” нүүрсний орд газраас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт хүртэлх төмөр замын төсөл зэрэгт зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан. Иймд Фидикийн жишиг гэрээний зохицуулалт, түүнийг Монгол улсын хууль, тогтоомжтой харьцуулан товч нийтлэл хүргэж байна.

  1. ФИДИК-ийн жишиг гэрээний тухай ойлголт

“Фидикийн жишиг гэрээ”-ний талаар ярихын өмнө ФИДИК /FIDIC/ буюу Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн холбоо гэх олон улсын байгууллагын талаар товч мэдээлэл өгье. FIDIC гэдэг нь (Францаар “Federation international Des Ingenieurs-Conseils”) “Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн холбоо” гэх үгийн товчлол бөгөөд анх 1913 онд Бельги улсад байгуулагдсан олон улсын байгууллага юм. ФИДИК буюу Олон улсын Зөвлөх инженерүүдийн холбооноос аж үйлдвэр, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний барилга байгууламж барихтай холбоотой харилцаанд загвар болон хэрэглэгддэг 10 төрлийн жишиг гэрээг боловсруулан гаргаж, тэдгээр жишиг гэрээг тогтмол шинэчлэх, сайжруулах зэргээр хөгжүүлж гарын авлага болгон 10 өнгийн номыг гаргадаг. Фидикээс боловсруулан гаргасан жишиг гэрээ дараах төрөлтэй байдаг.

  1. Газар шорооны ажилд зориулан боловсруулсан-Хөх ном (The Blue Book 2006, 2016)
  2. Хялбаршуулсан загвар буюу-Ногоон ном (The Green Book 1999, 2021),
  3. Олон улсын Хөгжлийн банкинд зориулан боловсруулсан-Ягаан ном (The Pink Book 2010),
  4. Барилга угсралтын ажилд зориулан боловсруулсан-Улаан ном (The Red Book 1957, 2017),
  5. DBO загварын концесст зориулан боловсруулсан-Алтлаг ном (The Gold Book 2008),
  6. DB загварын концесст зориулан боловсруулсан-Шар ном (The Yellow Book 1963,2017),
  7. Түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээ буюу -Мөнгөлөг ном (The Silver Book 1999, 2017)
  8. Зураг төсөл боловсруулах болон түлхүүр гардуулах гэрээний загвар-Улбар шар ном (The Orange Book 1995)
  9. Үйлчлүүлэгч, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх жишиг гэрээ-Цагаан ном (The White Book 1990, 2017)
  10. Газар доорх ажил гүйцэтгэх гэрээ-Эмералд ном (The Emerald Book 2019)

Уг жишиг гэрээнүүдээс төсөл хэрэгжүүлэгч нь өөрт тохирох загварыг төслийн цар хүрээ, санхүүжилт, зураг төсөл боловсруулах этгээдээс хамаарч аль нэг төрлийг нь сонгон хэрэглэдэг. Эдгээр гэрээг Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэр томъёоны тайлбарт “түлхүүр гардуулах гэрээ”, “зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажил” гэж тодорхойлж өгсөн байна.

  1. ФИДИК жишиг гэрээн дахь үнэ тогтоох аргачлал

Ажил гүйцэтгэх харилцаанд ажлын үр дүнг аливаа доголдолгүй, гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн эсэхийг шалган тогтоож, гэрээний үүргийг бүрэн биелүүлэн хүлээн авах нь талуудын туйлын зорилго байдаг. Ийнхүү ажил хүлээн авах харилцааг ФИДИК-ийн жишиг гэрээгээр нарийвчлан зохицуулсан байдаг бөгөөд талуудад эрсдэлийг тэнцвэржүүлсэн байдгаараа онцлогтой.

ФИДИК-ийн жишиг гэрээг хэрэглэж гэрээ байгуулахдаа талууд Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах шаардлагатай байдаг бөгөөд ингэхдээ эрсдэл хуваарилалт, үнэ тогтоох болон төлбөр төлөх, ажил хүлээн авах зэрэгт илүү анхаарах шаардлагатай байдаг. ФИДИК-ийн жишиг гэрээнд үнэ тогтоох LUMP SUM, UNIT PRICE, COST-REIMBURSABLE зэрэг аргуудыг түлхүү ашигладаг. Тус аргуудаас LUMP SUM болон UNIT PRICE арга нь гэрээ байгуулах үед урьдчилан тохиролцож гэрээний үнийг тогтоодог.

Нягтлан бодох бүртгэлийн стандартаар гэрээний дагуу бий болсон хөрөнгийн өртгийг худалдан авсан үнэ, эсвэл бариулсан өртөг буюу төсөвт ажилд заасан нэгжийн үнээр хэмждэг. Харин LUMP SUM аргын онцлог нь нэгжийн өртөг гэж байхгүй бөгөөд зөвхөн нийт үнэ, ажлын тоо хэмжээ өгөгдсөн байдаг. Тус аргын хувьд нэгжийн үнэ өгөгдөөгүй байдаг тул ажлын гүйцэтгэлийг хэмжих боломжгүй хэдий ч талууд анхнаасаа ажлын хувийн жинг тохирсон тохиолдолд хөрөнгө тус бүрийн өртгийг хэмжих боломж олгодог.

Энэ тохиолдолд нийт үнийг нийт хувийн жинд хуваавал хувийн жингийн нэгжид ногдох үнийн дүн гэх ойлголт үүсэх ба хөрөнгө тус бүрийг ангилсны дараа тухайн хөрөнгийн өртгийг гаргадаг. Ингэснээрээ гэрээний дагуу бий болсон тоног төхөөрөмж, хөрөнгийг өртөгжүүлэн бүртгэх боломжтой болно.

Монгол улсын иргэний хуульд гүйцэтгэсэн ажлын хөлс, хөлс төлөх арга, журам хугацааг талууд харилцан тохиролцдог. Түүнчлэн барилгын ажлын тухайд барилгын төсөв зохиох дүрэм, норм, барилгын үнэ бүрдлийн дүрэм зэрэг эрх бүхий байгууллагын баталсан журмын хүрээнд гэрээний үнийг практикт тогтоодог. Иймд, ФИДИК-ийн гэрээг ашиглан гэрээний үнийг тогтоох бол дээрх дурдсан аргын дагуу Монгол улсын хууль тогтоомжид заасан дүрэм журмын хүрээнд боловсруулах шаардлагатай.

  1. ФИДИК-ийн жишиг гэрээ дэх ажил хүлээн авах зохицуулалт

ФИДИК-ийн гэрээнд ажил хүлээн авахдаа гэрээнд заасан туршилт амжилттай болж, Гүйцэтгэгч ажлыг гэрээнд заасан шаардлага хангасан байдлаар, гэрээгээр тохиролцсон хугацаанд дуусган Захиалагчид хүлээлгэн өгөх, Захиалагч тохиролцсон хөлсийг төлж, гэрээнд заасан ажил хүлээн авах гэрчилгээг олгох үүрэгтэй байхаар зохицуулсан байдаг.

ФИДИК-ийн гэрээнд ажлыг хүлээн авах гэх ойлголт нь Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд Төрийн эрх бүхий байгууллагаас ажлыг хүлээн авах ойлголттой ижил байдаг. Өөрөөр хэлбэл ФИДИК-ийн гэрээнд заасан ажил хүлээн авах гэрчилгээ нь Монгол улсын нөхцөлд Ажил хүлээлцсэн акт-ын тухай ойлголт юм.

Манай орны хувьд ажил хүлээлцэх актыг ихэвчлэн комисс томилох байдлаар хийдэг бол үзлэг шалгалтыг мэргэжлийн инженерүүд хийдэг жишигтэй. Түүнчлэн Захиалагч нь Гүйцэтгэгчээс дан ажил хүлээн авахаас гадна баримт бичгийг давхар хүлээн авдаг. Ийнхүү тус баримт бичиг нь төрийн байгууллагад ажил хүлээлгэн өгөх үед шаардагддаг тул талууд анх гэрээ байгуулах үедээ тохиролцож шийдсэн байх шаардлагатай.

Ажлыг Захиалагч хүлээн авснаар түүний үр шимийг хүртэх бөгөөд түүнтэй уялдуулан ажлын арчилгаа засварыг ч мөн хариуцдаг. Харин ажил хүлээн авснаас хойш доголдол мэдэгдэх хугацаа тоологддог бөгөөд тус хугацаанд доголдол илэрсэн тохиолдолд гүйцэтгэгч өөрийн зардлаар засаж, засварлах арга хэмжээ авдаг. Монгол Улсын Барилгын тухай хууль тогтоомжоор тус хугацаа нь 1+3 жил байдаг бол ФИДИК-ийн гэрээнд 1 жил байхаар заасан байдаг. Мөн ажлын гүйцэтгэлийн явцын туршилт улаан ном олон тооны туршилтыг хийж гүйцэтгэдэг, шар болон саарал ном харьцангуй бага тооны хялбар туршилтыг хийж гүйцэтгэж, ажил хүлээн авах туршилтыг улаан ном харьцангуй хялбар байдаг бол шар, саарал номын хувьд нарийвчилсан цогц туршилтыг хийж гүйцэтгэснээр хүлээн авдаг байна.

  1. ФИДИК-ийн жишиг гэрээн дэх маргаан шийдвэрлэх арга

ФИДИК-ийн гэрээний оролцогч талууд захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, санхүүжүүлэгч зэрэг олон субъект оролцдог тул оролцогчид санал зөрөлдөх, маргаан үүсэж болно. Иймд талууд байгуулж буй гэрээндээ маргаанаа хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тусгаж өгөх, тусгаагүй бол ердийн харьяаллын шүүхэд хандах шаардлагатай болно.

Фидик-ийн жишиг гэрээнд маргаан шийдвэрлэхтэй холбоотой дараах аргууд бий. Үүнд: Маргаанаас зайлсхийх, шийдвэрлэх зөвлөл, Эвийн журмаар хэлэлцэн тохирох (Талуудын бүрэн эрхт төлөөлөгчид шууд хэлэлцээ хийх, Эвлэрүүлэн зуучлал, Экспертийн дүгнэлт шийдвэр гаргуулах зэрэг), Арбитр гэсэн хувилбаруудыг санал болгодог. Иймд талууд гэрээнд маргаан шийдвэрлэх журмаа нарийвчлан тохиролцож тусгасан байх хэрэгтэй юм.

Манай улсын хувьд ФИДИК-ээс гаргасан жишиг гэрээг ашиглах хандлага жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэдий ч дотоодын хууль, тогтоомжид ФИДИК-ийн загвар гэрээнд агуулагдсан зохицуулалт, заншил, үнэт зарчмууд бүрэн тусгагдаагүйгээс загвар гэрээг дотоодын хууль тогтоомжтой уялдуулан хэрэглэхэд зарим бэрхшээл үүсдэг, цаашид холбогдох хуулиудад ФИДИК-ийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон заншлыг хэрэглэх боломжийг нээж өгөх шаардлага зүй ёсоор гарч байна.

Өмгөөллийн “Хаш энд Маргад партнерс” ХХН-ийн

Өмгөөлөгч, Ахлах хуульч Б.Оюунзул

Эх сурвалж: Sanuulga.mn

“Авлигатай тэмцэх ажилд ахиц гаргахын тулд Шүүх байгуулах төслийг хэлэлцэнэ“
“Авлигатай тэмцэх ажилд ахиц гаргахын тулд Шүүх байгуулах төслийг хэлэлцэнэ“
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой“ ХК 320 мянган тонн нүүрс арилжлаа

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Монгол-Италийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын тусгай үзэсгэлэн нээгдлээ

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

“Монгол Улсын осол гэмтлийн тандалтын тогтолцоо 10 жилд” судалгааны тайланг танилцуулах өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх сард эхэлнэ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна