Хэдүүлээ “хэрсүүжье...”
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 19 секунд
Хэдүүлээ “хэрсүүжье...”
Нийтлэсэн огноо:

Хэдүүлээ “хэрсүүжье...”

Чанга дуугарсан бүхний дуу хоолой үнэн биш...

Ардчилсан Монгол улс “оршин тогтоод” даруй 35 жил боллоо. Ардчилал гэдэг нь хүн үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх эрх чөлөө хэдий ч нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг тогтолцоо юм.

Тийм атал өнгөрсөн 35 жилд манай улсад ардчилал нэрийн дор бусдыг гүтгэдэг, доромжилдог, хөлсөөр бусдыг гүтгэдэг, буруушаадаг, төлбөртэй жагсаал цуглаан зохион байгуулдаг, эрүүл жагсаал цуглааныг төлбөр авч очиж үймүүлдэг, өөрийн талын хүмүүсийг өмөөрч, бусдыг нь “улаан цайм” буруутгадаг, энд тэнд очиж “хөлсөөр” дуугардаг, олон нийтийн арга хэмжээг бужигнуулдаг, сошиал орчинд хөлсөөр пост коммент хийдэг бүхэл бүтэн “арми” бий болчихлоо.

Тэднийг “явдаг, ярьдаг, бичдэг, үймүүлдэг, сэвдэг, сарниулдаг ТРОЛЛ” гэж хэлбэл зохилтой. Твиттер болон фэйсбүүкт тэднийг “ХИАМЧИД” гээд хэдийнэ нэрлэчихсэн байна.

Ийм “тролл, хиамчид”-ын гол захиалагч нь улс төрчид. Улс төрчид өөртэй нь холбоотой сэдэв, асуудлыг өөрөөсөө зайлуулах, өөр асуудалд “шилжүүлэх”, олны анхаарлыг өөр сэдэв рүү чиглүүлэх, мартуулах зорилгоор “ТРОЛЛ”-уудыг хөхүүлэн дэмжиж, хөрөнгө мөнгө харамгүй өгч ирсний үр дүнд өнөөдөр иргэд та бид хэн нь үнэн ярьж, хэн нь худал ярьж, аль нь үнэний төлөө дуугарч байгааг ч таньж мэдэхэд хэцүү болсон.

Троллууд нь нийгэмт тустай ажил хийдэггүй, улсдаа татвар төлдөггүй, нэг ч хүн, ажилтан авч цалинжуулж ажилладаггүй, ажиллаж үзээгүй атлаа олон жил бизнес эрхэлсэн хэн нэгнээс ч илүү орон байр, унаа машин, хөрөнгө мөнгөтэй болчихсон төдийгүй, үе үе гарч ирж "эх орон, ард түмнийхээ төлөө гэж чангаар" дуугардаг. Зарим нь бүр улс төрийн нам байгуулж байгаад “ТРОЛЛ”-ын ажлаа хийдэг болж.

Английн гүн ухаантан, зохиолч, шүүмжлэгч, яруу найрагч, толь бичиг зохиогч Сэмюэл Жонсон (Samuel Johnson, 1709 – 1784) “Адгийн улс төрчийн хамгийн сүүлчийн хоргодох байр нь эх оронч үзэл байдаг” гэсэн бий.

Энд “эх оронч үзэл” гэдэг үгийг жинхэнэ эх орныхоо төлөө чин сэтгэлээрээ зүтгэх гэдэг утгаар биш, харин өөрийн явцуу эрх ашгийг хамгаалахын тулд, олон нийтийн санаа бодлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд “Эх орон” гэдэг үгийг “хэрэглэдэг” улс төрчдөд хамааруулан хэлсэн шүүмжлэл юм.

Түүний нэг адил “ТРОЛЛ”-уудын байнгын амны уншлага нь наанаа “эх орон, газар нутаг, ард түмэн, эгэл олныхоо төлөө” гэдэг ч начир дээрээ зөвхөн өөртөө л ашиг хонжоо хайж байдаг.

Гэхдээ энд үнэхээр эх орныхоо төлөө, түмэн олныхоо төлөө дуугардаг, ажилладаг, зүтгэдэг хүмүүсийг хамааруулж хэлээгүй болно.

Учир байдал нэгэнт ийм болсон тул иргэд та бид “Чанга дуугарсан бүхний үнэн биш гэдэг үгийг ямагт санаж, троллуудыг таньж ХЭРСҮҮЖИХ хэрэгтэй” болж байна.

Цаашлаад хаа нэг газар “ярьдаг, явдаг, бичлэг, үймүүлдэг троллууд” явж байх юм бол тухайн арга хэмжээг түр зогсоож байгаад эдгээр троллуудыг хөөж гаргадаг, оролцуулдаггүй болъё.

Тэгэхгүй бол улс төрчөөс асуулт асуусан сэтгүүлч, шүүмжилсэн иргэд буруутан болох нөхцөл үүснэ.

Ганц жишээ дурьдахад, өчигдөр Боловсролын яаман дээр болсон хэвлэлийн хурлыг ажиглаж байхад УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, түүний зөвлөх гэх нарт хандан сэтгүүлч “Багш нарыг орон сууцтай болгоно гээд багш нараас авсан байрны урьдчилгаа мөнгө хаачсан вэ, Багш нарын холбоо багш нараас авсан хураамжаа юунд зарцуулдаг вэ гэдгээ тайлбарлахыг хүсэхэд” Монголын багш нарын холбооны УЗ-ийн дарга Д.Мөнхбаатар ихэд сандарч тухайн сэтгүүлчийг “ХҮН намаас зориуд явуулсан сэтгүүлч байна” гэх зэргээр гүтгэж, биед нь хүрсэн бол “Машинтай жагсагч” гэдгээрээ олонд танигдсан “явдаг тролл” Б.Цэгмэд шууд асуулт асуусан сэтгүүлчийн микрофоныг булаан авахаар завдаж, биед нь халдсанаар сүүлдээ зодоон цохиондоо хүрсэн.

Уг нь монголчууд бид “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг дээ. Сэтгүүлчийн асуусан асуултанд сандарч тэвдэн, элдэвээр гүтгэн дайрч, хүч хэрэглэн асуултыг нь таслахын оронд “энэ ийм учиртай” гээд УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, түүний зөвлөх Д.Мөнхбаатар нар хариулчихсан бол ийм асуудал үүсэхгүй байсан.

Энэ мэтээр “батгана суусан газар балагтай” гэгчээр “троллууд явсан газар бужигнаантай” болчихсон тул хэдүүлээ хэрсүү сууж, “эх орончийн дүртэй тролл, хиамчидаа” таньж, тэднийг “орлого олох боломжгүй” болтол нь үл тоох нь зүйтэй байгаа юм.

“Тролл"-уудын дуу хамгийн чанга сонсогддог тэр газар үнэн үг чимээгүйхэн дарагддаг. Иймээс ард иргэд та бид “үнэн үгийг ялгаж сонсдог, худлыг үл тоодог, троллуудыг хаа яваа газар нь "таньдаг" хэрсүү” байж л Монголын ирээдүй гэрэлтэнэ.

Ц.Мөнх

Amlalt.mn

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок ашиглалтад орсноор эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил
Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ