МАРТАХ УЧИРГҮЙ ТҮҮХИЙГ “МАРТАГНУУЛАХЫГ” ХЭН ХҮСЭВ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 28 секунд
МАРТАХ УЧИРГҮЙ ТҮҮХИЙГ “МАРТАГНУУЛАХЫГ” ХЭН ХҮСЭВ?
Нийтлэсэн огноо:

МАРТАХ УЧИРГҮЙ ТҮҮХИЙГ “МАРТАГНУУЛАХЫГ” ХЭН ХҮСЭВ?

Энэ жил Халхын голын ялалтын 86 жилийн, Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байна

Халхын голын байлдааны 86 жилийн ой удахгүй тохионо. Өмнөх жилүүдэд Халхын голын байлдааны түүхт 70, 75, 80, 85 жилийн түүхт ойг Халхын голын байлдааны ялалтанд гол үүрэг гүйцэтгэсэн ЗХУ (одоогийн ОХУ) -ын төр засаг, цэрэг армийн удирдлагуудын хүрээнд тодорхой хэмжээнд анхааран, Халхын голын байлдааны түүхийг сөхсөн, сануулсан, олон нийтийг хамруулсан арга хэмжээ Монгол Улсад болж ирсэн уламжлалтай.

Энэ удаад Халхын голын 86 жилийн ойг төр засгийн өндөр дээд хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй гэлээ Монгол Улсын Батлан хамгаалах салбараас Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд Японы эзлэн түрэмгийлэгчдээс заналхийлсан 1939 оны Халхын голын байлдааныг сануулсан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх бизээ.

Ямартай сэтгүүлчийн хувьд Халхын голын байлдааны түүхт 86 жилийн ойн хүрээд “БИД МАРТАХ УЧИРГҮЙ ТҮҮХ” сэдвийн хүрээнд тус байлдааны түүхийг товч өгүүлэхийн зэрэгцээ өдгөө бид эл түүхээс юуг ойлгох, юунд анхаарах, яаж хандах ёстойг хэлэхийг зорьлоо.

Түүнчлэн 1945 онд болсон Чөлөөлөх дайны түүхт 80 жилийн ой энэ жил тохиож байна.

ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ТҮҮХ /товч/

Түүх сөхөн үзвэл 1935 оноос эхэлсэн Монгол, Манж-Го-ийн хооронд хилийн будлиан тасралтгүй үргэлжилсээр 1939 оны тавдугаар сар болоход Японы цэргийн командлал Халхын голын орчим нутагт цэргээ төвлөрүүлж эхэлжээ.

Манж-Го бол Японы эзэнт гүрний байгуулсан цэргийн дэглэмд суурилсан “Марионет улс”/тоглоомын улс/ буюу нэр төдий тусгаар тогтносон мэт боловч, бодит байдал дээрээ Япон улсын бүрэн хяналт, удирдлагад байсан улс юм.

1939 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Дорнод аймгийн Халхын голын зүүн эрэг орчимд Японы Квантуны армийн дэмжлэгтэй Манж-Го улсын цэргүүд Монголын хилийг зөрчин орж, Монголын хилийн цэрэгтэй буудалцсанаар Халхын голын байлдаан эхэлсэн гэж үздэг.

Товчхондоо, Японы эзэрхэг түрэмгий арми Монгол улсыг эзлэн авах бодлого гаргаж, Тусгаар Монгол Улсын хилийг зөрчин нэвтэрч, Монголчуудын тусгаар тогтнолд шууд заналхийлсэн юм.

1939 оны тавдугаар сарын 11-ээс 9 дүгээр сарын 15-ны хүртэл 4 сар 4 хоног үргэлжилсэн энэ байлдаанд нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас Япон, Манж-Го гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер,1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх онгоц оролцжээ.

Халх голын байлдааны явцад 6 дугаар сарын агаарын байлдаан, дэлхийн хоёрдугаар дайн өмнөх танкын хамгийн том тулалдаан болох Баянцагааны тулалдаан зэрэг томоохон байлдаанууд болж, 8 дугаар сарын 20-нд эхэлсэн Монгол-Зөвлөлтийн цэргийн Ерөнхий давшилтын дүнд Хамардаваа-Номунханы чиглэлд японы 6 дугаар армийг бут цохив. Дайн төгсгөлийн шатанд орсон ч 9 сарын дунд үеийг хүртэл Халуун рашаан-Мана уулын чиглэлд япон-манжийн цэргийн довтолгоон үргэлжилж, 9 дүгээр сарын 11-нд японы тал Нөмрөгийн эрэгт гарч иржээ.

Түүний эсрэг Монгол-Зөвлөлтийн командлал томоохон хүчээр довтлон, эзэлсэн газрыг чөлөөлөхөөр бэлтгэж байх үед Москвад - ЗХУ, Япон улс гал зогсоох хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрчээ.

Эл хэлэлцээр ёсоор 1939 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, Москвагийн цагаар 02:00 цаг, Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагт гал зогсоож, байлдагч талууд эзэлсэн байрлал дээрээ үлджээ.

Харамсалтай нь энэ дагуу өмнө нь Монголын газар нутагт хамаарч байсан Мана уул зэрэг зарим газрууд Манж-Го-ын тал үлдэж, хожим нь Хятадын газар нутаг болсон түүхтэй.

Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, Япончууд 10000 цэргээ, Зөвлөлт холбоот улс 8000 цэргээ тус тус алдсан гэдэг.

Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын 8500 орчим цэрэг дайчид оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан улс орныхоо хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж чадсан үйл хэрэг болсон билээ.

Халх голын дайны ялалт нь тусгаар тогтносон Монгол улс бодитойгоор оршин тогтнож, эр цэргүүд нь эх орноо, дархан хилээ хамгаалж чаддаг гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал болсон гэж хэлж болно.

Чөлөөлөх дайнд Япон улс ялагдаж, цэргүүд нь олзлогдов

1939 онд Халхын голд Зөвлөлт-Монголын талд ялагдсан Япон улс дэлхийн II дайны төгсгөлд буюу ЗХУ Герман улстай байлдаж байхад Герман, Италыг улсыг дэмжихээ илэрхийлж холбоотон болсон учир, ЗХУ Япон улстай байгуулсан харилцан үл довтлох гэрээгээ цуцалж, Японы эсрэг 1945 оны 08 сарын 09-ны өдөр дайн зарласан бол маргааш өдөр нь буюу 08 сарын 10-ны өдөр БНМАУ-аас Япон улсад дайн зарлав.

Мөн Японд дайн зарласан өдөр маршал Х.Чойбалсан нийт ард түмэн, цэрэг дайчдад хандаж радиогоор үг хэлэхдээ “Өнөөдөр та нар өөрийнхөө Засгийн газрын тушаалаар манай эрх чөлөө, тусгаар тогтносон улсын хилийг давж, ... манай ах дүү дотоод Монгол, Баргын газар нутаг дээр орсон байна. Та нар бол бүх Монгол үндэстнийг чөлөөлж, нэгдүүлэн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, нэгдмэл, эрх чөлөөт улс болгохын тулд ариун шударга дайнд орсон байна” хэмээн онцлон тэмдэглэж байв. Үүнээс үүдэн “Чөлөөлөх дайн” гэдэг нэршил бий болжээ.

Төд удалгүй Манжуур, Сахалин, Курилын арлуудад Зөвлөлт-Монголын хамтарсан арми гарамгай амжилт үзүүлж, богино хугацаанд Японы Квантуны армийг ялж, 500 мянга гаруй япон цэргийг олзолсон гэдэг. Зөвлөлт-Монголын арми хятад, өвөрмонгол, солонгос иргэдийг японы эзэрхийллээс чөлөөлсөн учир түүхэнд энэ дайныг “Чөлөөлөх дайн” гэж нэрлэсэн.

Чөлөөлөх дайны дараа манай улс ЗХУ-аас ажиллах хүч хүсэхэд тэд, дайнд бууж өгсөн 12300 япон олзны цэргийг 1945 оны 10 сард манай улсад ажиллах хүч болгон илгээсэн гэдэг.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хуралдсан 57-р хурлаар тогтоол гарган Сайд нарын зөвлөлийн дэргэд “Олзлогдсон цэргүүдийн хэргийг эрхлэх Ерөнхий газар” байгуулж байсан түүхтэй.

Олзлогдсон япон цэргүүдийн 90 гаруй хувийг Улаанбаатар хотын барилга, барилгын материал үйлдвэрлэлийн ажилд ажиллуулж, үлдсэнийг нь Аж үйлдвэрийн комбинатын арьс шир, эсгий боловсруулах, гутал үйлдвэрлэх хэсэгт 700 хоригдол, Шохойн цагаан булагийн шохойн үйлдвэрт 90, Сүхбаатар шүдэнзний үйлдвэрт 200 хоригдол, бусад сангийн аж ахуй, Налайхын нүүрсний уурхай, тоосгон завод зэрэгт хувиарлан ажиллуулж байжээ.

Мөн олзны цэргүүдэд эм болон эмнэлгийн үйлчилгээг хүргэж байсан гэдэг.

1947 оны 10 дугаар сарын 14-28-ны хооронд японы 10705 олзлогдогсдыг буцаасан гэдэг. Албан ёсны тоо баримтаас үзэхэд, монголд нийт 1613 олзны япон нас барж, Дамбадаржаа, Хужирбулан, Алтанбулаг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Зүүнхараа, Баруунхараа, Өгийнуур зэрэг 16 газарт оршуулжээ.

1962 оны есдүгээр сард Дамбадаржаа дах цогцолбор газарт анх удаа япон хүн ирж хүндэтгэл үзүүлсэн байна.

Хүмүүнлэгийн дэмжлэг

1951 онд АНУ-ын Сан-Франциско хотод болсон энхийн гэрээнд дайны нөхөн төлбөрийн асуудлыг олон улсын хэмжээнд зохицуулсан боловч Монгол улс ЗХУ-ын нөлөөн дор байсан тул оролцоогүй.

Харин тус гэрээгээр Япон улс Азийн Бирм, Индонез, Филиппин зэрэг улсад дайны төлбөрийг эдийн засгийн дэмжлэг бараа үйлчилгээ, зээл тусламж хэлбэрээр олгож байсан.

ЗХУ Японоос дайны нөхөн төлбөр авахаас татгалзсан. Манай улсын иргэд хэдийгээр “Говь” ноолуурын үйлдвэрийг япончууд дайны төлбөр болгон барьж өгсөн гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ 1978 онд ноос ноолуур боловсруулдаг “Говь” үйлдвэрийг Япон улсын эдийн засгийн буцалтгүй тусламжаар барьсан.

Ардчилал гарсан цагаас хойш Монгол-Японы харилцаа сэргэж, Япон улсаас манай улсад олон салбарт олон талын дэмжлэг туслалцааг үзүүлэх болсныг бид сайн мэднэ.

2025 оны байдлаар Японы Засгийн газраас Монгол Улсад үзүүлсэн нийт буцалтгүй тусламж, техник туслалцаа, жижиг хөтөлбөрүүдийг нэгтгэж тооцох юм бол энэ хэмжээ 370 тэрбум иен (2.56 тэрбумUSD) хүрснийг МОНЦАМЭ мэдээлж байжээ.

Япон Улсын Сүр Жавхлант Эзэн Хаан Нарухито “БНМАУ-ын тусгаар тогтнолд заналхийлж асан” цэргүүдийнхээ бунханд хүндэтгэл үзүүлэв

Мэдээж хэрэг өнөөдрийн хөгжингүй Япон улс 1930-1945 онд Азийн цөөнгүй улс орныг эзэрхийлж байсан “импералист Япон” -ын тухайн үеийн эзэрхэг бодлогод шүүмжлэлтэй ханддаг, тухайн цаг үеийн эзэнт улсын төр нийгмийн бодлоготнуудын үйлдлийг буруутгаж ирсэн нь зүйн хэрэг.

Гэвч зарим Япон хүмүүс эл асуудалд хуучны буюу “эзэрхэг япон” улсаа санагалздаг юм боловуу гэлтэй “чимээгүйхэн” үйл хэрэг Монголд болоод өнгөрлөө.

2025 оны 7 сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито Эрхэм Дээд Хатан Масако нар айлчлах үеээрээ Дамбадаржаа дах олзны япон цэргүүдийн бунханд очиж хүндэтгэл үзүүлсэн.

Хэдийгээр Монгол-Япон хоёр улс олон жилийн найрамдалт харилцаатай, Японы эзэн хааныг Монголын төр засаг, ард түмэнд халуун дотноор угтан авсан, тус айлчлалаар дамжуулан хоёр орны найрамдалт харилцаа олон талаар улам бүр бэхжих болсон сайшаалтай ч нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдав.

Японы Цог Жавхлант Эзэн Хаан “дайны олзлогдогсодоос амиа алдсан япон цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, бунханыг эргэсэн” нь нэг талаас өнгөц харахад соёл, ёс заншлын шинжтэй үйлдэл мэт боловч нөгөө талаас сайн ажиглавал дипломат ёсонд байж боломгүй “бүдүүлэг” гэмээр үйлдэл боллоо.

Эзлэн түрэмгийлэхийг зорьж байсан улс орныхоо нутаг дэвсгэрт амиа алдсан эр цэргүүдийнхээ бунханд очиж хүндэтгэл үзүүлсэн анхны тохиолдол Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито байсан бол, улс эх орныхоо тусгаар тогтнолд заналхийлж байсан дайсны олзлогсод буюу япон цэргүүдийн шарилд Японы эзэн хааныг очихыг зөвшөөрсөн анхны улс Монгол байв.

Дээр хэлсэнчлэн түүхээ бид мартах учиргүй. 100 хүрэхгүй жилийн өмнө Япон улсаас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд заналхийлж, дайн өдөөж, өдөөсөн дайндаа ялагдаж, олзлогдсон цэргүүдийн бунханыг Японы эзэн хаан, улс төрийн зүтгэлтнүүд биш жирийн иргэн очиж эргэх нь энгийн хэрэг.

Харин Японы Цог Жавхлант Эзэн Хаан “Япон орныхоо төлөө амиа алдсан цэргүүдээ хүлээн зөвшөөрч” байгаа мэт цэргийн бунханаа эргэх нь Монгол Улсыг “дорд үзсэн”, “БНМАУ-ын тусгаар тогтнолын эсрэг хандсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн” үйлдлийг “зөвшөөрсөн” гэмээр хэрэг гэж үзэж болохоор байгаа юм.

Хэдийгээр Монгол улсын хэвлэл мэдээллээр явсан бүх мэдээ “Японы Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан Хаан нар Япон иргэдийн бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ” гэсэн гарчигтай мэдээлэл гарсан, Эзэн Хаан хэлсэн үгэндээ “Япон хүмүүс” гэсэн ч үнэн хэрэгтээ тэнд “жирийн иргэдийнх биш, Япон улсынхаа төлөө Монгол улсын эсрэг байлдсан цэргүүд”-ийн булш байсан юм.

Япон эзэн хааны эл үйлдэл үнэн түүхийг “баллуурдан мартуулах гэсэн”, “Япон улс хэзээнээс Монгол Улсын хамгийн сайн хөрш, дэмжигч байсан мэт” харагдахыг зорьсон бол Монгол Улсын хувьд түүхээ үл хүндэтгэсэн, Халхын голын байлдаан болон болон Чөлөөлөх дайнд амь насаа алдсан монгол цэргийн үйл хэргийг “үл тоосон” гэмээр үйлдэл болчихлоо.

Түүнчлэн, олон улсын жишигт Дайны талууд эвлэрлийн бэлгэ тэмдэг болгон дайнд оролцогч талуудын амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх ёслол байдаг боловч энэ арга хэмжээ нь хоёр талын төлөөлөгчид хамт оролцох, дайны хохирлыг тэнцвэртэй дурсах, шийдвэрлэх үед л эв нэгдлийн илэрхийлэл болж ийм үйл хэрэг болдог.

Гэтэл Японы Эзэн Хаан зөвхөн өөрийн талын цэргүүдэд хүндэтгэл үзүүлж, Монголын талын амь үрэгдсэн баатруудыг огт дурсаагүй нь Монголчуудыг басамжилсан, үл хүндэтгэсэн гэмээр сэтгэгдэл төрүүлчихлээ.

Мөн “Япон иргэд” гэх нэрээр бусдыг төөрөгдүүлж, Монголын эсрэг тулалдаж байсан цэргүүдээ дурссан нь Японы дотооддоо “эх орноо хамгаалсан баатрууд”-ыг Эзэн Хаан эргэлээ гэх уур амьсгал төрүүлж, цаагуураа Японы империализмын өнгөрсөн түрэмгий бодлогыг зөөлрүүлсэн өнгө аястай харагдлаа.

Харин Монголын талаас, эх орных нь эсрэг тулалдаж байсан япон цэргүүдийн бунханд Японы Эзэн Хааныг нь “очиж хүндэтгэл илэрхийлэх “боломж олгосон” нь түрэмгийлэгч талын түүхийг "зөвтгөсөн” гэж ард иргэдэд ойлгогдох эрсдэлийг бий болгож байна.

Монголчууд бид түүхээ мартах учиргүй, мөн дипломат ёсны “ард нуугдаж”, дээрх байдлаар монголчуудын түүхийг “үл тоосон, басамжилсан” гэмээр Япон Улсын Эзэн Хаан Нарухитогийн үйлдлийг энд өгүүллээ.

А.Галт

Amlalt.mn

ГССҮТ, МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
ГССҮТ, МОНГОЛЫН ТУСГАЙ ОЛИМПИЙН ХОРООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

“Нахиа“ номын үзэсгэлэн, ном солилцооны арга хэмжээ боллоо

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН БОДЛОГООР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА ДЭМЖИНЭ

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

Технологийн шийдэл боловсруулах “Нээлттэй парламент“ хакатон болно

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлт боллоо

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУ НУТАГШУУЛАХ ЗЭРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Г.ТЭМҮҮЛЭНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН-ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЖ, БАТЛАМЖИЛЛАА

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа