2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс автомашиныг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой уг зохицуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэхээр захирамжилсан.
Тиймээс тээврийн хэрэгслүүд хоёрдугаар сарын 1 буюу ирэх долоо хоногийн пүрэв гарагаас өмнөх зохицуулалтаараа замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ.
Тодруулбал,
- 1, 6-аар төгссөн дугаартай бол Даваа гарагт
- 2, 7-гоор төгссөн дугаартай бол Мягмар гарагт
- 3, 8-аар төгссөн дугаартай бол Лхагва гарагт
- 4, 9-өөр төгссөн дугаартай бол Пүрэв гарагт
- 5, 0-ээр төгссөн дугаартай бол Баасан гарагт тус тус хөдөлгөөнд оролцохгүй.