2024 оны нэгдүгээр сарын 1-29-ний хооронд Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71,580 тонн АИ-92 автобензин импортолжээ.
Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм хэмээн АМГТГ-аас мэдээлэв.
Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн бөгөөд сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсан гэв.