Улс орныг хөгжүүлэх үйл хэрэгт зүтгэж, дараа нь хэлмэгдсэн Гэгээрлийн сайд асан миний элэнц өвөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 12 секунд
Улс орныг хөгжүүлэх үйл хэрэгт зүтгэж, дараа нь хэлмэгдсэн Гэгээрлийн сайд асан миний элэнц өвөө
Нийтлэсэн огноо:

Улс орныг хөгжүүлэх үйл хэрэгт зүтгэж, дараа нь хэлмэгдсэн Гэгээрлийн сайд асан миний элэнц өвөө

Энэ жил Боловсрол, шинжлэх ухааны яам байгуулагдсаны 100 жилийн ой болж байгаатай холбоотойгоор тун сонирхолтой фото зургийн үзэсгэлэн гаргасныг үзэж сонирхоод энэхүү нийтлэл бичихээр шийдэв.

Миний аав Сүхбаатар аймгийн угшилтай, харин ээжийн өвөө нь манай улсын боловсролын салбарыг үүсч хөгжихөд түүхэн хувь нэмрээ оруулсан Эрдэнэбатхаан гэж буриад хүн байсан юм. Батуханов буюу Эрдэнэбатхаан нэрээр түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн тэрээр Ардын хувьсгал ялахаас өмнө Нийслэл Хүрээний Консулын дэнж дэх Орос сургууль болон Гадаад явдлын яамны дэргэд нээгдсэн сургуульд багшлахын зэрэгцээ хувьсгалт нууц бүлгэмийн Д.Сүхбаатар, Д.Бодоо, Д.Догсом, Д.Лосол нартай танилцан элдэв бичиг баримтыг орос хэлнээс орчуулах, хэлмэрчлэх зэргээр тэдний ажилд туслаж байсан байдаг.

сонин mn

Өвөр эгнээнд зүүнээс С.Борисов, Д.Бодоо, Д.Сүхбаатар, П.Литвинцев, Д.Литвинцев, Д.Лосол, арын эгнээнд Д.Цэдэн-Иш, Г.Демко, Б.Эрдэнэбатхаан, И.Баламсоо, Б.Рыбин нар. Нийслэл Хүрээ, 1921 он.

1921 онд Ардын хувьсгал ялсны дараагаар Ардын Түр Засгийн газрын анхны нарийн бичгийн дарга (одоогоор бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга), Дотоод явдлын яамны Бүх сургуулийн хэргийг захиран шийтгэх түшмэл, Гадаад явдлын яаманд орчуулагч зэрэг хариуцлагатай албыг хашихын зэрэгцээ Нийслэл Хүрээний бага, дунд сургууль, Багш нарын сургууль, Судар бичгийн хүрээлэнд давхар ажиллаж байсан гэдэг. Улмаар Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд Онходын Жамьян гүний дараа 1924 оны 11 дүгээр сарын 25-нд тус яамны сайдаар томилогдон 1928 оны 11 дүгээр сарын 16 хүртэл ажилласан юм.

Гадны нэгэн түүхч, судлаач тухайн үед Гадаад Монголоор зорчсон тухай тэмдэглэлдээ ийнхүү бичсэн байдаг:

«1926 оны 12 дугаар сарын 27-ны өдөр. Өглөө 8 цагт Үндэсний буюу Багшийн сургууль дээр очлоо. ... Гэгээрлийн сайд Батхаан мөн сургуульд багшилдаг. ... хичээлийн танхимаар ороход сайд Батхаан оюутнуудад газар зүйн хичээл орж байлаа. Багшийн ширээний дэргэд дэлхийн газрын зураг, баруун хананд олон орны хориод төрлийн зураг өлгөжээ. ... Багш газрын давхарга тус бүрийг нэрлээрэй, шохойн давхарга хэрхэн үүсдэг вэ зэрэг асуулт тавьж, оюутнууд нэг нэгээрээ хариулна. Уулын өндрийг яаж тооцох вэ гэж асуухад далайн түвшнээс хэдий хэр өргөгдсөнөөр тооцно гэх хариулав. Далайн түвшнээс хэдий хэр өргөгдсөн газар орныг хэрхэн ангилдаг вэ? гэж асуухад 200 метрт өргөгдсөн бол тал хээр, 300-500 метрт өргөгдсөн бол өндөрлөг, 500-1000 метрт өргөгдсөн бол уулархаг газар гэнэ гэж хариулав» (Гэрлээ, 2021, х.155-156)

Сайд Эрдэнэбатхаан Багшийн сургуульд багшлахын сацуу 1926 онд барууны өндөр хөгжилтэй Герман, Франц улсад монголоос 35 сурагчийг суралцуулах ажлыг санаачлан зохион байгуулсан бөгөөд эдгээр сурагчид нь хожим улс орныхоо төрөл бүрийн салбарыг хөгжүүлэх үйлсэд анхдагчид нь болж үлэмж хувь нэмэр оруулжээ. Сурагчдыг зохих газарт нь өөрийн биеэр хүргэж өгөхийн зэрэгцээ Германаас буцахдаа Монгол орны газрын зураг, «Ази тив» зэрэг ном зэргийг хэвлүүлж, хуучин монгол бичгийн машин захиалан хийлгэснээ авчирчээ (Ч.Болд, 2021, х.35). Тэрээр Монголд орчин цагийн боловсролын суурийг тавилцаж, үндэсний сэхээтэн төрөн гарах, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гавьяатан билээ. Герман, Франц руу явуулсан хүүхдүүдийн зарим нь1942 онд МУИС-ийг үүсгэн байгуулалцсан нь түүний шинэ цагийн боловсролын салбарт оруулсан томоохон хувь нэмэр юм.

сонин mn

Ардыг гэгээрүүлэх яамны сайд Б.Эрдэнэбатхааны захиалгаар Германы Лайпциг хотноо “Вагнер ба Дэбес” компанид 1926 онд хэвлэсэн Монгол Ард Улсын газрын зураг.

1925-1926 онд МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн, 1925-1928 онд Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан түүнийг 1928 онд «баруунтан» гэж шүүмжилж байв.

Эрдэнэбатхаан 1934 оноос Ленинградын Дорно дахины институтэд Монгол хэл шинжлэлийн тэнхимд профессороор ажиллаж монгол хэл, монголын түүх заадаг байжээ.

ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын газрын даргын тушаалаар түүнийг 1937 оны 9 дүгээр сарын 22-нд хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлан «Цэвээн Жамсрановын толгойлсон нармай монгол үзэлтэй буриадуудын бүлгийн удирдагчдын нэг, Монголын залуу үеийг хөрөнгөтний үзлээр хүмүүжүүлэх зорилгоор Герман, Францад илгээсэн» зэрэг элдэв хилс хэргийг тулган яллаж, 1940 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 8 жил хорих ял оноожээ. Түүнийг ЗХУ-д хоригдож байхдаа хүнд өвчнөөр 1942 онд насан эцэслэсэн гэх мэдээ байх боловч эрдэмтэн судлаач Ш.Б.Чимитдоржиев түүнийг 1948 онд нас барсан хэмээн бичсэн байдаг. 1956 оны 5 дугаар сарын 25-нд Ленинградын цэргийн тойргийн прокуророос Эрдэнэбатхаан, Д.Цэдэн-Иш, М.Амагаев нарт холбогдох хэргийг нэхэн хэлэлцээд хууль бус хилсээр тулган хүлээлгэсэн байна хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.

Эрдэнэбатхааных таван хүүхэдтэй, тэд бүгд өндөр боловсролтой, эрхэлсэн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байв:

-том охин Оюуныг зохиолч, орчуулагч, найруулагч гэдгээр нь монголчууд андахгүй. Тайзны урлагийг хөгжүүлэхэд амьдралаа зориулсан. Ардын жүжигчин цолтой. Чойбалсаны болон Төрийн шагнал хүртэж байсан;

-түүний дүү Карма нь боловсролын салбарт, Зандармаа нь хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгуулагуудад насаараа ажилсан салбартаа хүлээн зөвшөөгдсөн хүмүүс байв;

-миний өвөө Раднаа Нийслэлийн 1 дүгээр дунд сургуулийн захирал, Улсын багшийн дээд сургуулийн проректор зэрэг ажил хийж байсан. Түүнийг тухайн үеийн боловсролын салбарынхан андахгүй;

-отгон хүү Агваандорж нь эрчим хүчний чиглэлээр насаараа ажилласан манай нэртэй инженерүүдийн нэг.

Энэхүү нийтлэлийг бичихдээ «Багшийн сургуулийн 100 жил», «Монголчууд нийгэм журамд давшин орсон нь (1924-1959») номыг ашигласан болно.

Х.Алтай

Айл тус бүрд 15 шуудай хивэг тэжээл өгчээ
Айл тус бүрд 15 шуудай хивэг тэжээл өгчээ
 
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна