​​​​​​​ ИЗНН-ын ахмад гишүүд оролцсон хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 46 секунд
​​​​​​​ ИЗНН-ын ахмад гишүүд оролцсон хэлэлцүүлэг боллоо
Нийтлэсэн огноо:

​​​​​​​ ИЗНН-ын ахмад гишүүд оролцсон хэлэлцүүлэг боллоо

Өнөөдөр Арилдал төвд ИЗНН-ын Улаанбаатар хот дах дүүргүүдийн ахмад гишүүд оролцсон “Намын шинэчлэл ба улс төрийн соёл” сэдэвт хэлэлцүүлэг болж, 80 гаруй гишүүд оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Р.Батболд, ИЗНН-ын Дэд дарга доктор /Ph.D/, профессор Т.Бат-Эрдэнэ, ЕНБД С.Батбаатар, намын даргын зөвлөх, доктор /Ph.D/ Д.Амгалан нар оролцож “Намын шинэчлэл ба улс төрийн соёл” сэдвийн хүрээнд ИЗНН-ын ахмад гишүүдийнхээ санал бодлыг сонсож, намд үүсээд байгаа асуудал, намын дүрмийн шинэчлэл, УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлуүүлэгт оролцогчид үгээ хэлж, санал бодлоо солилцов.

Тус намын гишүүн ИЗНН-ын үүсгэн байгуулагч анхдагчдын нэг Ч.Энхтуяа “Миний хувьд 2000 онд ИЗНН-ын үүсгэн байгуулалцсан, энэ намын ахмад зүтгэлтнүүдийн нэг. Улс төрийн намын хамтын шийдвэрийг тухайн намын дарга удирдлагууд ярих ёстой. Гэтэл ИЗНН-ын дарга Б.Батбаатар гэдэг хүн энэ намыг ганцаараа төлөөлдөг юм шиг ярих юм. Хэн ч байлаа гэсэн ганц хүн намыг төлөөлөх ёсгүй. Намын нэрийн өмнөөс ярих гэж байгаа бол намынхаа хорооны гишүүдийн хамтын шийдвэрийг гаргаж, тэрнийгээ ярих ёстой. Түүнээс биш ганц хувь хүн намаа төлөөлнө гээд яриад байж болохгүй” гэв.

Орхон аймгийн ИЗНН-ын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал хямралынхаа эцсийн нэг рүү оччихлоо. Улс төрийн хямрал намаас эхлэлтэй. Хүн хүүхэд ахуй цагаасаа төлөвшдөг шиг улс төрийн намын бас төлөвшдөг аж. улс төрийн анмыг төлөвшүүлэхэд төрд гарсан хүмүүсийн ёс зүй их чухал. Манай намын сүүлийн дарга Б.Батбаатар ИЗНН-ын гишүүдийн төлөө биш, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ИЗНН-ыг заръя, улс төрийн ашиг хонжоо болгоод дуусгахья гэсэн бодолтой юмуу гэж би хувьдаа боддог болсон. Б.Батбаатарын улс төрийн тухай ярьж байгаа, биднийг гүтгэж байгаа нь дандаа худлаа ярьж байх юм. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд хандаж хэлэхэд Б.Батбаатараас авсан, түүний ярьсан мэдээлэл дандаа худлаа байна шүү гэдгийг хэлье” гэв.

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Р.Батболд “Манай нам 2024 оны сонгуулиас хойш дарга төвтэй нам болчихсон, анхан шатны хороод руугаа чиглэсэн ажил явуулахаа байчихсан, нам хаалттай, дотоод ардчилал байхгүй болсон учраас бид Хангарьд жигүүр байгуулаад та бүхний оролцоотойгоор Онц их хурлаа хуралдуулж, намын даргаар би сонгогдож, намын дүрмийн өөрчлөлтийн асуудлаа хэлэлцээд шийдвэрээ Дээд шүүхэд хүргүүлсэн. Дээд шүүх бидний илгээсэн Намын дүрмийн асуудлыг хэлэлцэхээр болсон нь та бидний амжилт юм. Дараагийн нэг ярих зүйл бол УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйн асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл УИХ-д хэлэлцэгдэхээр явж байгаа. Миний бие, С.Замира гишүүний хувьд энэ асуудлыг хэлэлцэх нь зөв гэдэг байдлаар дэмжсэн. Учир нь төрийн түшээ хүн төрийн ордонд элдэв хараал хэлэх, ард түмэн рүүгээ дайрах ёсгүй гэсэн бодол төрж байгаа. Магадгүй энэ нь Монгол төрийн нэр хүндийг унагах гэсэн, нийгмэд төрөө дээдлэх үзлийг алдагдуулах үйлдэл гэж харж байгаа” гэлээ.

ИЗНН-ын Дэд дарга доктор /Ph.D/, профессор Т.Бат-Эрдэнэ "Бид хэдхэн хоногийн өмнө наран ургах зүүн аймгуудад очиж, энэхүү зөвлөгөөн, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Зүүн аймгуудад хийсэн хэлэлцүүлгийн үргэлжлэл, давалгаа болгоод өнөөдөр Улаанбаатар хотдоо энэ зөвлөгөөнийг хийж байгаа. Энэ зөвлөгөөний дараа бид баруун аймаг, төв аймгууд руу хэлэлцүүллэгээ үргэлжлүүлээд явна. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд болоход ерөөсөө жил хүрэхгүй хугацаа үлдлээ, 2028 оны УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн байна. Ийм цаг үед бид юу харж байна вэ гэвэл бид зүгээр нэг лоозогнож, эрх мэдэл рүү улайран зүтгэж, түүний тусгалаар намыг босгоно гэдэг буруу ойлголттой байж болохгүй. Үүний оронд буцаад хөрсөн дээрээ буугаад, жирийн гишүүдээ сэрээгээд, улс орныхоо хөгжлийн төлөө гэсэн сэтгэлийг нь дэмнэж өгөх юм бол ИЗНН эргээд нийт сонгогчдын 10-20 хувийн итгэлийг дааж сонгогдох боломж байна гэдгийг бид нотлох гээд байгаа юм шүү” гэж илтгэлдээ онцлон хэлэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар ИЗНН-ын гишүүдийн оролцсон өнөөдрийн хэлэлцүүлгээр “Намын шинэчлэл ба улс төрийн соёл” сэдвийн хүрээнд нийтэд хандсан уриалга гаргаж байгааг уншиж танилцууллаа.

Уриалгыг та бүхэнд хүргэе...

УРИАЛГА

2026 оны 04 дүгээр сарын 26 Улаанбаатар хот

Монгол улсад улс төрийн намуудын төлөвшил, ёс зүйн хариуцлага, засаглалын чадамжийг шинэ шатанд гаргах түүхэн шаардлагыг үндэслэн Иргэний Зориг Ногоон Намаас зохион байгуулсан "Намын шинэчлэл ба Улс төрийн ёс зүй" хэлэлцүүлэгт оролцогчид бид санал нэгтэйгээр энэхүү уриалгыг гаргаж байна.

Улс төр бол зөвхөн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн биш, харин ард түмний итгэлцэл дээр суурилсан хариуцлага, ёс зүйн үйл хэрэг байх ёстой. Өнөөдөр нийгэмд улс төрийн институцид итгэх итгэл суларч, хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байгаа нь төрийн дархлааг сулруулж байна.

Иймд бид дараах зүйлсийг УРИАЛЖ байна:

Нэг. Намын шинэчлэл ба Дотоод ёс зүй

Улс төрийн намууд зөвхөн сонгуулийн машин байхаас татгалзаж, үзэл баримтлалдаа үнэнч, ёс зүйн хатуу дүрэмтэй, бодлогын институт болон шинэчлэгдэхийг уриалж байна. Намын гишүүд болон нэр дэвшигчдэд тавих ёс зүйн шалгуурыг өндөрсгөж, хариуцлага алдсан тохиолдолд улс төрийн дэмжлэгээс татгалзах соёлыг хэвшүүлэх хэрэгтэй.

Хоёр. Сонгогчдын хяналт ба Эгүүлэн татах хууль

Сонгогдсон төлөөлөгч нь ард түмний итгэлийг алдсан, хууль бус үйлдэл гаргасан, ёс зүйн алдаа дутагдал гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох бодитой механизм шаардлагатай байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн барьсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийг Иргэний Зориг Ногоон Намын зүгээс бүрэн дэмжиж байна.

Гурав. Улсын Их Хуралд хандах нь

Улсын Их Хуралд суудалтай нийт намууд болон гишүүдийг хувийн болон намын явцуу эрх ашгийг хойш тавьж, ард түмний засаглах эрхийг баталгаажуулсан "Эгүүлэн татах хуулийн төсөл"-ийг нэн яаралтай хэлэлцэн батлахыг уриалж байна. Энэхүү хууль нь улс төрчдөд "халдашгүй дархан байдал" биш, харин "өндөр хариуцлага" хүлээх сануулга болох ёстой.

Дөрөв. Иргэний нийгэмд хандах нь

Ардчилсан тогтолцооны амин сүнс нь иргэдийн хяналт юм. Тиймээс нийт иргэд, олон нийтийн байгууллагуудыг улс төрийн ёс зүйн шинэчлэлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хариуцлагатай төр, ёс зүйтэй улс төрийг хамтдаа цогцлоохыг уриалж байна.

Ёс зүйтэй төр – Хариуцлагатай иргэн – Тогтвортой хөгжил!

"Намын шинэчлэл ба Улс төрийн ёс зүй" хэлэлцүүлэгт оролцогчид...

2026.04.26

Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ