Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал
Огноо
Унших
18 минут 54 секунд
Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал
Нийтлэсэн огноо:

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генерал”-ын өдөрт зориулж ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын захирагч, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгийн хөрөг ярилцлагыг хүргэж байна.

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.

Түүний аав Гончигийн Жамсранжав Булган аймгийн Худалдааны байгууллагад нягтлан бодогчоор олон жил, сүүлдээ удирдах албан тушаалд ажилласан нутаг орондоо ихэд хүндлэгдсэн хүн байжээ. Хөдөөгийн амьдралын эгэл боргил, амар тайван байдаг болохоор зуны амралтаараа Дашинчилэн суманд малын захад эмээ, өвөөдөө “нүд” нь болж гүйсэн бага нас, н.Цэцэгмаа багшийнхаа заасан үсгүүдийг чамбай гэгч нь нүдэлж, алиа хошин хэрнээ дэндүү зарчимч н.Жийгээ багшийнхаа удирдлагад суралцаж явсан, Монгол Улсын гавьяат багш, зохиолч, яруу найрагч н.Мандахсан багшаар эрдэм заалгаж явсан гэхээр азтай байгаа биз хэмээн хөхиүн ярих нь цаанаа л нэг бахархал, түүний нандин дурсамжуудын нэг. Түүний бага дүү нь хүндээр өвдөж арга буюу төв газрын эмнэлэг бараадах шаардлага тулгарсан тэд гэр бүлээрээ 1982 онд нийслэл хотыг зорьжээ. Дассан газраасаа, найз нөхдөөсөө холдоно гэдэг балчир хүүд тийм ч таатай байгаагүй. Жамсранжав гуайнх Яармагийнэцсийн буудалд гэр нь төвхнөж, нийслэлийн 41 дүгээр сургуулийн сурагч хүү Монгол Улсын гавьяат багш Б.Сурмаажавын ангид орсон нь түүний амьдралд тод мөрийг үлдээжээ. Тухайн үед нутгаа, найз нөхдөө санаж, эхний хэдэн сард хотын амьдрал тийм ч амар байсангүй. Тэр бусдын л адил ар гэртээ ус, түлээг нь дөхүүлэхээс эхлээд аав, ээж, ахан дүүстээ тусалж явсан нь саяхан мэт санагдана.

Ахлах ангид орсноос хойш цэрэгжилтийн багш н.Одхүүг харах бүрийд “цэргийн хүн болох юмсан” гэх бодол түүний толгойноос салахаа болив. Урт хүрэн шинель, дамар малгайтай нуруулаг сайхан офицер түүний төрх, зан чанар түүнийг цэргийн хүн болох хүслийг бадрааж, тухайн үед Цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш нар сургуульдаа суралцах хүсэлтэй хүүхдүүдийн дунд судалгаа явуулах үед анхлан бүртгүүлснээр түүний цэргийн амьдрал эхэлсэн байна.

Ийнхүү тэрээр 1985 онд элсэлтийн шалгалтад тэнцэж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийн сонсогч болсон юм. Тэр жил цэргийн сургуулийн 250 гаруй хүүхэд залуус цэргийн карантинд гарч, цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтдаа түүртэж байхаас эхлээд шантрах үе тулгарч байсан хэдий ч олон залуусын жигдэрсэн жагсаалын алхаа, хоолой нийлүүлсэн жагсаалын цоглог дуу, өглөөний нэгдэлт, оройн болон туяа тоо, урлаг, соёл, сурталчилгааны ажил, уралдаан, тэмцээн, марш тактик гээд олон үйл явдал түүний сэтгэлийг улам “хөглөж” байсан гэдэг. Тэрээр дурсахдаа “Бидний тангарагийн баяр өмнөх жилүүдийнхээс онцлог болж байлаа. Олон сайхан барилддаг залуус байсан юм. Тангарагийн баярын барилдаанд Артиллерийн нэгдүгээр курсийн сонсогч н.Энхсайхан түрүүлж, Автын нэгдүгээр курсийн сонсогч Баянмөнх аваргын хүү Төртогтох үзүүрлэж байсан санагдана” хэмээн тангарагийн баярынхаа тухай хүүрнэлээ. Мөн “Тангарагийн баяраараа гэрийнхэнтэйгээ уулзаж, чихэр, жимс, хоол унд болж байсан даа. Тухайн үед олон төрлийн амттан гэж байсангүй. Гэрээс хийж ирсэн хоол, хатуу чихэр гэдэг чинь ёстой ярих юм биш. Энэ өдөр гэрийнхэнтэйгээ баяр хөөр дүүрэн уулзаж, сурсан мэдсэнээ харуулж аваад ердөө дараагийн өдөр нь Сангийн аж ахуйд ургац хураалтад явсан юм” хэмээн үргэлжлүүлэн хуучиллаа. Тухайн үеийн Цэргийн сангийн аж ахуй буюу одоогийн Баянчандманийн сангийн аж ахуйд ЦНДС-ийн сонсогчид бүгдээрээ төмс хураалтад оролцдог байж. Намрын ажил гэдэг бол цэргийн хүүхдүүдэд жавхаалаг, хаттай болгохыг сургасан, олон дурсамжийг үлдээдэг билээ.

Түүнийг Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцаж байхад зарим багш, дарга нар нь “Та нарын дотор ирээдүйн генерал, Батлан хамгаалах яамны сайд бий” хэмээн ярьдаг байсан аж. Тухайн үед бидний хэн маань ч өөрийгөө генерал, сайд болно гэж ярьж, мөрөөдөж байгаагүй ч курсийн андуудаас нь Монгол Улсын Ерөнхий сайд, өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, УИХ, ЗГ-ын гишүүн хоёр ч салбарын сайд хийж явсан Ш.Түвдэндорж, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон эрдэмтэн, хурандаа, бизнесмэнүүд төрөн гарсанд ихэд бахархаж явдаг төдийгүй тэднийгээ “Бид онжавууд” гэж ярих дуртай нэгэн.

Бас нэг зүйл нэмж хэлмээр байна. Аравдугаар анги төгссөн нэг ангиас Бригадын генерал Д.Намсрай бид хоёр генерал цол хүртсэн нь ховорхон тохиолдол байхаа. Нэг нь дотоодод нөгөө нь гадаадад цэргийн сургууль төгссөндөө. Сонсогчийн дөрвөн жил гэдэг богино хугацаа биш. Тэд сонсогч байхдаа улсын баярын цэргийн парадад жагсаж, ёслол хүндэтгэлийн олон арван арга хэмжээнд оролцож, шаардлага гарахад аж ахуйн ажил, ургац хураалтад дайчлагдах хавар, намрын хээрийн гаралт, байлдааны буудлагатай тактикийн сургууль түүний сэтгэлд одоо ч тодхон. Эрхэм генерал маань энэ тухайд “Насан туршид надад үлдсэн сайхан дурсамж, нөхөрлөл цэргийн казармид л бий болсон юм” гэж хэлээд хээгүй гэгч нь зөөлөн инээлээ. Түүний ажлын анхны гараа Сүхбаатар аймаг дахь Ардын Армийн 152 дугаар ангиас эхэлжээ. Ж.Чүлтэмсүрэн генералыг Цэргийн нэгдсэн дээд сургуулийг амжилттай төгсөөд курсээсээ тус ангид хоёр дэслэгч томилогдсоны нэг нь одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аж. Шинэхэн дэслэгч Ж.Чүлтэмсүрэн нэг плитка чемодантай, дэслэгч У.Хүрэлсүх дуу, хөгжимд дуртай болохоороо нэг магнитофон чемодантай ангидаа очсон гэдэг. Улаанбаатар хотоос Баруун-Урт хот хүртэл хоёр орчим цаг нисээд өглөө ажил эхлэхээс өмнө Сүхбаатар аймгийн нисэх буудалд онгоц газардлаа.

Онгоцноос буумагц нэг офицер өөдөөс нь яралзтал инээгээд алхаж ирсэн нь Цэргийн нэгдсэн дээд сургуульд Улс төрийн ротын дарга нь байсан ахмад Бадамдорж /хожим Увс аймгийн Цэргийн хэлтсийн дарга, хурандаа/ байжээ. Тэд аймагтаа бараг байхгүй шахуу захирагчийхаа ганган машинаар тосуулаад ангийн зүг хөдөлсөн байна. Ж.Чүлтэмсүрэн, У.Хүрэлсүх хоёрын нийтийн байранд нэг өрөөнд орсноор цэргийн ажил, амьдралын зам шуударсан хэрэг. Шинэхэн офицеруудын ажил, амьдрал ч жигдэрч байтал нэг жилийн дараа Батлан хамгаалахын сайдын тушаал гарч, Сүхбаатар аймаг дахь Ардын Армийн 152 дугаар анги 1990 онд татан буугдсан юм. Энэ үед манай улс зах зээлийн нийгэмд шилжиж, цэргийн анги, салбарууд цомхотголд орж, ангийн байнгын бие бүрэлдэхүүн Зүүнбаянгийн дивизийн цэргийн ангиудад тараан хуваарилагдсан байна. Зүүнбаян руу тус ангийн 6 залуу офицер, халагдах 300 гаруй цэргийн хамтаар Чойрын Баянталд очиж, Зөвлөлтийн цэргийн ангиудыг гарахад хүлээн авах хамгаалалтын ажилд томилогдов. Тэр жил Ардын армийн олон ангиуд татан буугдсан цэргийн ангиудын байлдааны техник хэрэгслийг хадаглалтад шилжүүлэх, зөөвөрлөхөөс эхлээд эх ажил өрнөж байсан үе ажээ. Тэрээр 1990 оны намар Ардын Армийн 136 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогчоор томилогдон үр бүтээлтэй ажиллаж байгаад Дивизийн Улс төрийн хэлтсийн даргын шийдвэрээр Ардын Армийн 135 дугаар ангид Соёл хүмүүжлийн ажлын зааварлагчаар дэвшин хоёр жилийн дараа буюу 1992 оны намар Ардын армийн 150 дугаар ангид шилжин томилогджээ. Түүний энэ ангиудад ажилласан жилүүд ажлын амжилтаар арвин байж, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шалгалтаар удирдаж байсан рот нь Онц үнэлгээтэй шалгагдаж, тэргүүний салбарын алдрыг бататгасан байна.

Энэ үед Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтэд суралцаж, өөрийн мэдлэг, боловсрол, ур чадвараа ахиулсан нь хожмын үйл хэрэгт сайнаар нөлөөлнө гэдгийг урьдчилан харсан шийдвэр байлаа. Энэ нь иргэний нийгэмд өөрийн мэдлэг, дадлага, ур чадвараа дайчлахаар санаа шулуудсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах зааварлагчаас шинжээч, референтээр ажилласан төдийгүй 2000 онд Улсын Иргэний хамгаалалтын газарт дэд дарга бөгөөд Улсын байнгын Оонцгой комиссын нарийн бичгийн дарга, Хяналт, шинжилгээ, мониторингийн албанд мэргэжилтэнээр, 2008 оноос хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын газрын нийслэлийн Гүнийн хяналтын хэлтсийн орлогч, хэлтсийн даргын хариуцлагатай албыг хашсан юм. Үүний дараа түүний эзэмшсэн цэргийн боловсрол, удирдах албан тушаалтнуудын сургалт, дамжааг төгссөн байдал, дадлага, туршлага, зарчимч шаардлагыг үнэлж, Шадар сайдаас санал болгосны дагуу 2015 оны нэгдүгээр сараас Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал томилон ажиллуулсан.

Тэрээр Хошууч генерал Т.Бадрал даргадаа талархаж, аливаа асуудалд шуурхай ханддаг чанарыг хүндэтгэж байдаг юм. Энэ үед Нийслэлийн онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, захиргааны удирдлагын шинэ арга барилыг төлөвшүүлэх чиглэлээр хийсэн ажил, гаргасан амжилт нь 2017 оноос нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар дэвшүүлэн томилох үндэс болсон юм. Үнэхээр ч тэрхүү он жилүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр, шөнө, цаг улирлын байдлыг үл харгалзан гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг, ослын халуун голомтод амь биеэ үл хайрлан ажиллаж, гамшгийн дараах хор уршгийг арилгах үйлсэд зүтгэж яваа алба хаагчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг шинэ байртай болгох асуудлыг шийдвэрлүүлсэн. Онцгой байдлын төв байгууллагын хөгжил, дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, албан тушаалтан бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн итгэлтэй нэгэн удирдагч байж чадсаныг гэрчлэх хүн олон ажээ. Тэр ч чанараараа 2020 онд түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар дэвшүүлэн томилсон.

Тэрбээр цааш өгүүлэхдээ “Би удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг тогтоосон цаг хугацаанд нь заавал чанартай гүйцэтгэж байж сэтгэл амардаг. Тиймдээ ч алба хаагчдадаа сурсан зангаараа зүй ёсны шаардлага тавьдаг. Миний дутагдалтай тал ч байж болох юм. Гэхдээ л минут, секундтэй өрссөн энэ чухал ажил албыг бид маш түргэн шуурхай, чанартай гүйцэтгэдэг байх ёстой. Ингэж байж бид “онцгой” байж чадна. Гэвч манай салбарын нэг сул тал нь алба хаагчид маань ар гэртээ төдийлөн цаг зав гаргах нь хомс байдаг. Миний хувьд ч яах вэ, хүүхдүүд маань том болчихсон, ажил, албандаа анхаарахад хоёрдохгүй болж л явна” хэмээн өгүүлсэн нь түүний зан чанарыг тодотгох авай.

Ийнхүү эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орныхоо төлөө 40 орчим жил хүчин зүтгэсэн түүнд Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойн өдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэнд бригадын генерал цолыг хүртээсэн нь бахдалтай. Ж.Чүлтэмсүрэн нь Булган аймгийн 11 дэх, Дашинчилэн сумаас төрсөн хоёр дахь генерал болсноороо ямагт бахархаж явдаг биз ээ.

Тэрээр генерал цол хүртээд “Ээжийгээ хөтлөөд гэр бүлийнхэнтэйгээ Төрийн ордноос гарч ирэх мэдрэмж бол үнэхээр сайхан байсан гэдгээ дурсан санах дуртай. Туулж өнгөрүүлсэн цаг хугацаа, хийж гүйцэтгэсэн ажлыг маань төр үнэлсэн нь бахдалтай. Тэр өдөр манай “Онцгой байдлын алба”-ны баярын өдөр таарсан юм. Гараад иртэл талбайд алба хаагчид маань хүндэтгэлийн жагсаалаар жагссан байсан. Ах дүү, хамаатан садан, мөр зэрэгцэн алба хааж яваа онцгойнхон гээд л маш олон хүнээс баяр, талархлын үг сонсож, цэцгийн баглаанд дарагдаж байлаа” хэмээн нүд дүүрэн инээмсэглэл тодруулан ярих нь дүүрэн жаргалтай явааг илтгэнэ.

Эрхэм генерал маань өдгөө 2025 оноос ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын захирагчаар бахархал дүүрэн ажиллаж байгаа бөгөөд түүний болоод Үндэсний аврах бригадын бие бүрэлдэхүүний амжилт ололт бүхнийг тоочвол ихээхэн цаг хугацаа орох нь дамжиггүй.

Түүнийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажиллаж байх үед Цэргийн их сургуулийн багш нар зуны амралтаараа тус ангид зочлохоор болж, хоол унд бэлтгэх, бас угтан авах, хүндэтгэл үзүүлэх ажил түүнд оногджээ. Тэрээр энэхүү үүрэг, даалгаврыг чамбай гүйцэтгэхийн төлөө хорхог, боодог хийж, хоол цай хэмээн амьсгаа өндөр гүйж явахад тэдгээр багш нар дунд нэгэн шинэ багш байсан нь генералын насны хань, хайрт гэргий Батсүхийн Ичинхорлоо байв. Тэд 1993 оны зун танилцаж, тэр цагаас хойш дөрвөн сайхан хүүгийн аав, ээжүүд болсон нь энэ. Тэр бээр эхнэрийнхээ тухай “Таван эр хүнтэй энэ айлын бүхий л ажлыг амжуулж яваа миний хань бол гайхалтай эмэгтэй” хэмээн өгүүлэхдээ анх танилцаж байсан үеэ дурсав уу гэлтэй нүд дүүрэн инээмсэглэж билээ. Гэргий Б.Ичинхорлоо Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод улсаа төлөөлөн суугаа дипломат албаны хариуцлагатай алба хашдаг нэгэн.

Ийнхүү ажил, амьдралын их давааг давж яваа хэн бүхний сэтгэлд аав, ээжийн захиас нандин судар мэт үргэлж тод байдаг. Аав нь түүнд “Миний хүү аливаа ажлыг чанартай хийж ард нь гарах хэрэгтэй” гэж захидаг байсныг амьдралынхаа жанжин шугам болгон мөрдөж ирснээ бидэнд хуучилсан юм.

Эрхэм бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн танд болон таны гэр бүлд Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генерал”-ын өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, ажлын арвин их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: nema.gov.mn

Р.Батболдыг ИЗНН-ын даргаар сонгосныг бүртгэх асуудлыг Дээд шүүх хэлэлцэхээр болжээ
Р.Батболдыг ИЗНН-ын даргаар сонгосныг бүртгэх асуудлыг Дээд шүүх хэлэлцэхээр болжээ
 
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно

Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн холбогдох байгууллагуудаас төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хүсэв

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн холбогдох байгууллагуудаас төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хүсэв

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Дүүрэг бүрд “Хотхоны бага“, “Төрөлжсөн ахлах“, “Олон улсын хөтөлбөртэй“ сургууль байгуулах ажил эхэллээ

Дүүрэг бүрд “Хотхоны бага“, “Төрөлжсөн ахлах“, “Олон улсын хөтөлбөртэй“ сургууль байгуулах ажил эхэллээ

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина