Зорчиж буй зорилго, очих байр буудал, буцах хугацаа, урьсан хүнээ мэдэхгүй, шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, визийн мэдүүлгээсээ зөрсөн тохиолдолд БНСУ буцааж байгааг мэдээлж байв.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр 2023 онд 1,592 иргэн, энэ оны эхний улиралд 387 иргэн БНСУ-ын хилийн боомтоос буцаагджээ.
БНСУ-д байгаа 54,000 гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд 2023 онд 20,000 гаруй монгол иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар 18,000 гаруй болж буурчээ.