Хараал ба ерөөл
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 7 секунд
Хараал ба ерөөл
Нийтлэсэн огноо:

Хараал ба ерөөл

Хоёр жилийн өмнө, нүүрсний хулгайн хэрэг нийгмийн гол дуулиан болж байх үед УИХ-ын гишүүн Т.Доржханд ийм мэдээлэл өгч байлаа, “Сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан.Нүүрсний хулгайд 40-45 их наяд төгрөгийн орлого, 10 их наядын татвараа алдчихаад байгаа нь бодитой тоо. Нүүрстэй холбоотой дөрвөн төрлийн хулгай байдаг” гэж. Тэрбээр энэ мөнгө ам.доллар болж Монголын эдийн засагт орж ирсэн бол өнөөдөр төгрөгийн ханш, инцфляц өөр байх байсныг, бохир мөнгө зүсээ хувиргаж, үнэтэй машин, тансаг хаус, бүр орон сууцны хороолол болдог тухай хэлж байв.

Энэ хэрэгт АТГ-аас анх 17 улстөрчийг сэжигтнээр зарлаж байсан ч шүүхээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Түүнчлэн 1,8 тэрбум төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл Б.Ганхуягт “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хахууль авсан, мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж, гүйцэтгэгчээр оролцсон, хууль бусаар хөрөнгөжсөн зэрэг үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 5 жил, 9 сарын хорих ял оноосон.

Энэ хэрэг Монголд баялгийн хараал хэрхэн нүүрлэсний нэг том жишээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг, мөн Хөтөлийн цемент шохой, Асгатын мөнгөний болон Төмөртэйн ордыг хууль бусаар хувьдаа авсан сахал Д.Эрдэнэбилэгээс Монголын төр өмчөө буцаан авах үйл ажиллагаа цөөнгүй жил маргаан дагуулж байна.

Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-т, Ази тивд долдугаарт ордог. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт, газрын доорх байгалийн баялгаараа наймд бичигддэг. Гэвч эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд байтугай, Азидаа доогуурт жагсдаг. Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг тайланд Монгол сүүл мушгиж байгаа шалтгаан нь камерын өмнө Азийн бар улс болно гэж ярьдаг улстөрчид хөшигний ард уул уурхайг хувьдаа завшиж, хувааж иддэгтэй холбоотой. Товчхондоо, Монголд баялгийн хуваарилалт нь шог явж ирснийг харуулсан үзүүлэлт. Нэг гэр бүл стратегийн гэх тодотголтой хоёр ч орд дээр эзэн суучихсан байхад нийт ард түмэн нь “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг хүлээж суух жишээтэй.

Иймээс л Л.Оюун-Эрдэнийн улс төрийн эрх зориг гаргасан реформ нь Үндэсний баялгийн сан. Монгол Улсын нийт экпортын 93 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Топ татвар төлөгчдийн эхний тавд уул уурхайн компаниуд бичигддэг. Үндсэндээ, Монголын эдийн засаг уул уурхай дээрээ төвлөрч хөгждөг нь худлаа биш. Тиймээс уул уурхайн салбарт нүүрлэсэн хулгай, худалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн тэмцэлийн үр дүнд 10 мянган айл ямар ч байсан яндан, зуухтай ноцолдохгүй болж байна.

Төв банкин дээр Хуримтлалын сан нээж цан цохихдоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сан бол хуваахын хүрдээр хулгайлах биш үржүүлэхийн хүрдээр өсөх хөрөнгө болохыг онцлоно лээ.

Үндэсний баялгийн сан доторх Ирээдүйн өв санд байгалийн баялаг ашигласны төлбөрийн 65 хувийг ирээдүйд валют хэлбэрээр хадгалах аж. Мэдээж, өв сангийн мөнгийг хав дарах биш үржүүлэхийн хүрдээр өсгөж, үржүүлэх үүргийг Монголбанк, “Эрдэнэс Монгол” компани хүлээж байгаа юм. Хөгжлийн сан бол Монгол Улсын төсвийг ашигтай ажиллуулахыг сэдэлжүүлэх сан болох гэнэ. Улсын төсөв алдагдалгүй, ашигтай ажиллабал тэрхүү ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлэх аж. Төсөв алдагдалгүй болж, эдийн засаг эрүүлжихийн хэрээр Хөгжлийн сангийн мөнгө үржигдэх бололтой.

Хуримтлалын санд “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол орж ирнэ. Энэ мөнгөөр иргэдээ орон сууцжуулна. Эрүүл мэндэд нь зарцуулна, боловсролд нь хөрөнгө оруулалт хийнэ. Зорилго нь бол гоё л сонсогдож байна. Гол нь зарцуулалтыг нь хянах тухай асуудал яригдаж таарна байх. Хэн нэгэн бурхан дүртэй хулгайч сангийн мөнгийг тоноод байвал яах вэ?. Ийм болгоомжлол байгаа. ЖДҮ, БЗС, Хөгжлийн банкийг тоносон хэргээс харахад энэ мэт эрсдэл бий. Энэ эмзэглэлд Ерөнхий сайдын өгсөн хариулт нь “Хуримтлалын санг Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулагдах бөгөөд хэзээ ч бэлнээр гүйлгээ хийж болохгүй. Энэ тохиолдолд бид Хуримтлалын сангаа дампууруулах болно”.

Хэрэвзээ Үндсэний баялгийн сангийн гол зорилго биелэгдвэл Монгол баялгийн хараалд идэгдсэн биш баялгийн ерөөл шингэсэн улс болж магадгүй. Магадгүй гэдэг нь энэ бүхэн хэн засаглахаас хамаарна гэсэн үг.

Б.БАТ

Эх сурвалж: News.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын дундаж давхаргынханд “legacy” үлдээлээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ