Ипотекийн зээл олголт 10 хоногийн дотор 42 хувиар өсчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 16 секунд
Ипотекийн зээл олголт 10 хоногийн дотор 42 хувиар өсчээ
Нийтлэсэн огноо:

Ипотекийн зээл олголт 10 хоногийн дотор 42 хувиар өсчээ

Таг гацаж, тэг зогсолтын байдалд шилжсэн ипотекийн зээл олголт 10 хоногийн дотор 42 хувиар өсчээ. Ердөө энэ сарын эхний 10 хоногт. Арилжааны банкуудаар дамжуулан 38.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хүсэлт гаргасан иргэдэд олгосон нь ийм өсөлт гарахад хүргэсэн гэсэн үг. Иргэдэд төдийгүй энэ салбарынханд мэдээж сайн мэдээ. Санаж байгаа бол зээлийн эх үүсвэр тодорхойгүй, хаанаас, хэрхэн санхүүжүүлэх нь эргэлзээтэй явснаас арилжааны банканд хүсэлт гаргасан иргэдийн тоо 20.1 мянга давсан нь саяхан.

Харин Засгийн газраас тогтоол гаргаж, ипотекийн зээлийн санхүүжилтэд нэмж 500 тэрбумыг зарцуулахаар шийдвэрлэсний үр дүнд 10-хан хоногийн дотор энэ хэмжээний өсөлтөд хүрэв. Хүсэлтээ өгч, хүлээлтийн байдалд шилжсэн 20.1 мянган иргэнийг нэг өдөр, нэг дор орон сууцанд оруулах нь өрөөсгөл ч зээл олголтын хэмжээ 38.8 тэрбумд хүрч, 42 хувиар өссөн нь өөрөө эерэг үзүүлэлт. “Хуримтлалын сан”-гийн үр шимийг нь түрүүчээсээ бодитоор хүртэж эхэлсний илрэл юм.

Үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын амны уншлага, мөрөөдөл шахуу ярьж, хэлж, хүсч ирсэн Үндэсний баялгийн сантай болох асуудал хоёр, гурван ч парламентын босго давалгүй явсан төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хуульчилсан нь өнгөрсөн сарын үйл явдал.

Нэгэн аравны дараа сая л хуульчилсан Үндэсний баялгийн санд хуримтлал үүсгэхгүйгээр цааш албажуулах нь өрөөсгөл учраас Засгийн газраас дахин тогтоол гаргасан нь уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр шийдвэр. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг эл санд шилжүүлсэн юм.

“Хуримтлалын сан”-д эхний ээлжид төвлөрүүлсэн 500 тэрбумыг орон сууцны зээлийн хөтөлбөрт зарцуулж эхэлснээс 38.8 тэрбумын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгожээ.

Үндсэндээ ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан 20.1 мянган иргэний түрүүч ийнхүү орон сууцандаа орж, төдий хэмжээний мөнгөн дүн зах зээлд, барилгын компаниудад очсон хэрэг. Хуулийг төслийг өргөн барихаас эхлээд хэлэлцэж, батлах хүртэл ил, далд эсэргүүцэлтэй нүүр тулсан ч эцэстээ монголчууд Үндэсний баялгийн сантай болсон нь буруу биш зөв байсныг эндээс төвөггүйхэн ойлгож болно.

Ачир дээрээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дээрэмдэж, тонох нь хэмээн хөөрцөглөж, шүүмжилж байсан ч начир дээрээ “Хуримтлалын сан” яагаад хэрэгтэй, яагаад улс төрийн өнцгөөс харж, хардаж болохгүйг ипотекийн зээл олголт эрчимжсэнээр ийн харуулав. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл, хөрс нь гэдгийг энд тодотгох хэрэгтэй.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд явдаг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, Оюу Толгой гэсэн стратегийн гурван ордын 34 хувьд ногдох ногдол ашгийн хэмжээ 500 тэрбумаар хэмжигдсэн нь ипотекийн зээлийг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон хэрэг. Эдгээрт хамаарах ногдол ашгийн хэмжээ өсөх бүрд энэ тоо үржигдэж, хуримтлагдана. Үр дүнд нь Монгол Улс иргэн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээг үржүүлэхийн хүрдээр арвижуулна. Эргээд дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоог бүрдүүлнэ. Юу үнэн энэ л үнэн!

Г.Эрхэс

Эх сурвалж: uzeg.info

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна