ИЦБХДХ: “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 14 секунд
ИЦБХДХ: “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
Нийтлэсэн огноо:

ИЦБХДХ: “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2026.05.20) хуралдаан 12 цаг 19 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу дэд хорооны дарга Ч.Анар гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Улсын Их Хурлын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, Б.Жаргалан, С.Цэнгүүн нар хүрэлцэн ирснээр ирц 71.4 хувь болсноор хуралдаан эхэлсэн юм.

Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр Ч.Анар дарга танилцууллаа. Эхлээд “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав дэд хорооны хуралдаанд дараах мэдээллийг танилцуулсан.

“Ухаалаг засаг-2” төсөл нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 7 дугаар сарын 30-ны хугацаанд хэрэгжих юм байна. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжүүлж буй иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн дижитал үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадвар болон дижитал технологи суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү төслийн хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам юм. Төсөл дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд нэн тэргүүнд дижитал шилжилтийн таатай орчныг бүрдүүлэх, удаад нь дижитал засгийн шилжилтийг нэвтрүүлэх юм. Гурав дахь бүрэлдэхүүн хэсэг нь дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих, дөрөв дэх нь төслийн удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх хэмээн танилцууллаа.

Төслийн үр шим хүртэгч байгууллагуудаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Авлигатай тэмцэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэрлэв. Үргэлжлүүлэн Д.Цэнгүүнжав дарга төслийн цаглаврын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. “Ухаалаг засаг 2” төсөл хэрэгжүүлэх нэгж нь 8 хүний орон тоотой байсан Сангийн яамнаас гарсан холбогдох чиглэлийн дагуу нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болж зохион байгуулагдаад 2025 оноос 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.

Дэд төслийн бэлтгэл ажил багагүй хугацаа шаарддаг болохыг мэдээлэлд онцлоод “Техникийн баримт бичиг боловсруулахад дунджаар 90-126 хоног зарцуулдаг. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 151-182 хоног зарцуулж байна. Энэхүү төсөл эхэлснээс хойших 2.5 жилийн хугацаанд Дэлхийн банкны дунд хугацааны үнэлгээний хүрээнд “Ухаалаг засаг 2” төсөлд тулгарч буй саад бэрхшээл, шийдвэрлэх үр дүнг сайжруулах зөвлөмж ирүүлсэн. Төсөл хэрэгжих хугацаанд хүний нөөцийн тогтворгүй байдал нь төслийн хэрэгжилтэд тасалдал, институтийн ой санамжийн алдагдал, гүйцэтгэлийн чадамжийн хангалтгүй байдлын шалтгаан болж байна. Улмаар шинээр ажилтнуудыг дадлагажуулах, туршлагажуулах боломжийг бууруулсан гэж тус зөвлөмжид дурдагдсан байсан” гэв.

Танилцуулгад дурдсанаар, төслийн хүрээнд 57 арга хэмжээ төлөвлөсний 50 нь гэрээ байгуулах, 7 нь чадавхжуулах арга хэмжээ юм байна. Ажлын даалгавар, техникийн тодорхойлолтдоо Дэлхийн банкнаас зөвшөөрөл авсан 49 арга хэмжээ байгаа бол 1 арга хэмжээний техникийн даалгаврыг эцэслэхийг хүлээж байгаа гэв. Нийтдээ 41 худалдан авалт зохион байгуулж байгаа бол 29 гэрээ байгуулаад, 20 гэрээг хэрэгжүүлж дууссан байна. Нийт хэрэгжилт тоон үзүүлэлтээр 72.7 хувьтай байгаа хэмээн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав танилцуулав. Төслийн явцад удирдлагын багийн өөрчлөлт нь хэрэгжилтийн хугацааг уртасгаж байгаа талаар дурдаж байлаа. Үүний сацуу Улсын Их Хурлын 2024 оны 81 дүгээр тогтоолын дагуу зөвлөх үйлчилгээний зардлыг танаж, тоног төхөөрөмж болон системийн шинэчлэлд төсвийг дахин хуваарилсан нь нөлөө үзүүлсэн болохыг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр төслийн санхүүжилтийн нөхцөл байдал, мөн төслийн үр шимийг хүртэгч байгууллагууд дээр хэрэгжиж буй арга хэмжээ тус бүрийн хүлээж буй үр дүн, гүйцэтгэлийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа.

“Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, С.Цэнгүүн, Р.Батболд, Ч.Анар нар төслийн хэрэгжилт, үр дүнгийн үзүүлэлт, мэдээллийн сангийн давхардал, дижитал системийн өртөг тооцох аргачлал, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа дэд хорооны дарга Ч.Анар үг хэлсэн. Тэрбээр, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн худалдан авалт, дэд бүтцийн уялдааг хангах асуудал чухал байгааг тэмдэглэв. Мөн цаашид төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд мэдээллийн технологийн программ хангамж, дэд бүтэц, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой үүсэж буй хүндрэл, бэрхшээлийн талаар Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороонд тухай бүр танилцуулж байх, түүнчлэн хууль, эрх зүй болон Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулахдаа мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээтэй холбоотой саналыг нарийвчлан тусгаж ажиллах чиглэл өгөв. Ийнхүү “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.

Дэд хорооны энэ өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан ч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ирэх долоо хоногийн хуралдаан хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: Parliament.mn

СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав