Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангаж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг урагшлуулахад салбар хоорондын уялдааг хангаж, шат дамжлага багатайгаар, шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлж, төр засгаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нэгдсэн удирдлагаар хангах шаардлагатай байгаа юм.
Энэ хүрээнд ажлын хэсэг хуралдаж төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!