Сүүлийн үед зарим иргэн нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаар дамжин мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорыг давтан бичүүлсэн зөрчил бүртгэгдэж байна.
Тухайлбал, нэг иргэн 12 аймаг болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлж, мансууруулах эмийн жор бичүүлсэн тохиолдол бүртгэгджээ.
Иймд хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, эмийн жор бичилт, олголтын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмийн сангийн ажилтнуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
- Өвчтөний цахим түүх, өмнөх жор бичилт болон эмийн олголтын мэдээллийг нягтлан шалгах;
- Үйлчлүүлэгчийн мэдээлэл, эмнэлзүйн үндэслэлийг сайтар нягтлах;
- Эмийн сангийн жорын шалгалт, олголтын хяналтыг сайжруулах;
- Сэжигтэй болон давтан жор бичүүлсэн тохиолдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх.
Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмийн сангийн ажилтнууд та бүхэн холбогдох хууль, журмыг чанд мөрдөж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод хариуцлагатай хандаж, хууль бус эмийн эргэлтээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!