БНХАУ-д Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт эхэллээ.
Энэ арга хэмжээний хүрээнд АНУ, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болох юм.
Гурван талт энэхүү уулзалтыг зарим шинжээчид Ялтын бага хуралтай адилтгаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ч мөн уулзалтад онцгой ач холбогдол өгч байгаа гэдгийг онцолжээ.
"Гадаад нөхцөл байдал төвөгтэй болохын хэрээр бидний хувьд дайны дараах дэлхийн дэг журмыг хатуу баримталж, эрх тэгш, ёс журамтай олон туйлт ертөнцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь чухал болж байна. Яриа хэлэлцээний замаар үл ойлголцлыг зохицуулах, эв нэгдэл, хамтын ажиллагаагаар дамжуулан сорилтыг даван туулах нь бүр чухал. Ингэснээр бид Ази-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлын суурийг бэхжүүлж чадна" хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ APEC- ийн гишүүн орнууд энэ бүс нутагт дэлхийн эдийн засгийн ихээхэн хэсгийг төвлөрүүлэхийн тулд бат бэх худалдааны харилцааг цогцлоох хэрэгтэй хэмээн онцолсон байна.
"ОХУ, БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтаас томоохон үр ашиг хүлээж байна" хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!