Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” тогтоолынхоо дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн. Бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл явуулна.

Хүсэлт гаргагч нь маягтыг бөглөж, дараах баримт бичгийг хавсарган Эдийн засгийн байнгын хороонд ирүүлнэ үү. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет;
2.Эрх бүхий байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг, шийдвэр (Зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон зарим орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлт гаргагчид хамаарна);
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5.Боловсролын зэргийн дипломын хуулбар;
6.Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчид хамаарахгүй);
7.Энэхүү загварт заасан баримт бичиг;
8.Холбогдох бусад баримт
Бүртгэлийн талаар лавлах утас: 51-261541, хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, 14201, Төрийн ордон, Эдийн засгийн байнгын хороо, 276 тоот буюу [email protected] цахим хаягаар холбогдох боломжтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!