ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 10 секунд
ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.25) хуралдаан гишүүдийн 53.1 хувийн ирцтэйгээр 16 цаг 41 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулсан юм. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 16 дугаар тогтоолоор байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах хүсэлтээ ирүүлснийг Р.Сэддорж дарга танилцуулаад, эл хүсэлтэд үндэслэн холбогдох төслийг боловсруулсан хэмээн танилцууллаа.

Байнгын хорооны төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжиж, “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан юм.

Үргэлжлүүлэн “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулахаар, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хүлээн авахаар, тус сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тусгасан төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулав.

Байнгын хорооны төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын 2021 оны 07 сарын 02 өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам батлах тухай” 58 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг хүссэн. Иймд Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.9 хувь нь уг саналыг дэмжсэн тул Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь тус тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.

Хуралдаан хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн тул төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан.

Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.9-д “Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасан байгааг тэрбээр төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд дурдав. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Засгийн газар болон нийлүүлэгч компаниудаас тус улсын дотоодын зах зээлийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлттэй холбоотойгоор гаргасан экспортын хязгаарлалт, үйлдвэрлэлийн процесс, ээлжит засвар, төлөвлөгөөт ажлаас шалтгаалсан нийлүүлэлтийн хэмжээний бууруулалт зэрэг арга хэмжээнүүд нь манай улсын шатахууны хангамжийн тогтвортой байдалд шууд нөлөөлж, тасалдал, хомсдол үүсгэн, эрэлтийг нэмэгдүүлж, үнийн хэлбэлзлийг үүсгэдэг болохыг мөн дурдсан. Улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 2.4 сая тонн, 2024 онд 2.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон хэрэглэж, жилд 21 хувиар өссөн бол 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар импортын хэмжээ 2.3 сая тоннд хүрээд байгаа аж.

Ард иргэдийн өргөн хэрэглээний АИ92 авто бензиний хэрэглээ 2024 оны байдлаар сард дунджаар 60 мянган тонн байсан бол 2025 оны байдлаар сард дунджаар 80 мянган тонн хүрч өсөөд байгаа боловч ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн гэрээний хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 705 ам.доллароор 1 тонн тутмыг тогтмол үнээр импортолж байгаа гэлээ. АИ92 авто бензиний сард нийлүүлэх хэмжээ тодорхой шалтгааны улмаас 60 мянган тонноор хязгаарлагдаж, нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгааг Г.Дамдинням сайд төслийн танилцуулгынхаа үеэр мэдээлэв. Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад дизель түлшний хэрэглээ сард 140 мянган тоннд хүрч байгаа аж. Иймд хэрэглээнд дутагдаж буй 20 мянган тонн орчим АИ92 авто бензин, 25 мянган тонн орчим дизель түлшийг хэрэглээг бусад эх үүсвэр буюу БНХАУ-аас худалдан авч хангах шаардлагатай болжээ.

Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахад улсын хэмжээнд багадаа 30-аас доошгүй хоногийн тогтмол нөөцтэй байх, нөөцийг бүрдүүлэх хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх хүрээнд импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг танилцуулгад дурджээ. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, шуурхай шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай болох хэрэгцээтэй байгааг танилцууллаа.

Иймд олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн болох шатахууны хангамж нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, тасалдал, хомсдолоос урьдчилан сэргийлэх, даван туулах арга хэмжээг тодорхойлох, нөөцийг бүрдүүлэх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл асуулт асууж, хариулт авав. Тэрбээр төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, төсөл дэх зохицуулалтын үйлчлэх таван жилийн хугацаанд ямар үр дүн гарна хэмээн тооцсоныг тодруулсан. Уул уурхайн үйлдвэрлэлийн биет хэмжээ эрс өсөж байгаатай холбоотойгоор шатахууны хэрэглээ жилдээ 20-25 хувиар өсөж байгааг Г.Дамдинням сайд танилцуулаад “Ирэх жил 100 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор шатахууны хэрэглээ 20 орчим хувиар өснө. Ойрын таван жилдээ манай нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ хоёр дахин өснө. Тийм учраас бид урьдчилж нөөцийн сав бэлтгэн, нөөц бүрдүүлэх, дэд бүтцээ бий болгохоор төслийг боловсрууллаа. Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгох юм” гэв. Үргэлжлүүлэн гишүүн БНХАУ-аас нефтийн бүтээгдэхүүн импортлох нөхцөл байдал, хэмжээний талаар тодруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаас дэлгэрэнгүй хариулт авсан.

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа гээд, шатахууны нөөц сав барих эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэхэд нийтдээ 1 их наяд 60 тэрбум төгрөг шаардлагатай, Төв банктай төслийн хүрээн дэх зохицуулалтын талаар зөвшилцсөн эсэхийг тодруулсан. Хуулийн төслөөр Монголбанк стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох; газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байгааг ажлын хэсгээс тодотгоод, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хүүгийн нэгдсэн бодлоготой нийцнэ гэдэг хариултыг өгсөн. Энэ хүрээнд Засгийн газар болон Монголбанканд ямар нэг өр үүсэхгүй гэдгийг Г.Дамдинням сайд тайлбарласан. Р.Сэддорж дарга орон нутаг дахь нефтийн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийн нөхцөл байдлын талаар тодруулж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт авсан. Орон нутаг дахь нефтийн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг бүрэн хянаж ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсгээс мэдээлээд “Өчигдрийн байдлаар 40 орчим суманд АИ92 авто бензин хязгаарлалттай олгож байгааг сайжруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд буюу долоо хоногтоо шийдэх боломжтой гэж тооцсон. Гэхдээ түгээлт тасралтгүй үргэлжилдэг болохоор нэг газар хүргэж байхад нөгөө газар дуусаж байдаг онцлог бий” гэдэг хариултыг өгсөн.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүний санаачилгаар 2025 оны зургадугаар сарын 04-ний өдөр Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон Инновац цахим бодлогын байнгын хороо хамтран “Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн талаар салбар дундын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Байнгын хороод татан буугдаж, эрхлэх асуудлын харьяалал, чиг үүрэг нь Эдийн засгийн байнгын хороонд шилжсэн тул тус хэлэлцүүлгийн үр дүнг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх шаардлагатай болсныг Р.Сэддорж дарга танилцууллаа. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийг үндэслэн дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буйг тодотгов.

Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтран хэлэлцүүлэгт ДЦС-уудын төлөөлөл, мэргэжилтэн, судлаачид оролцож цахилгаан станцууд дахь хаягдал үнсийг хэрхэн ашиглах, хэрэглээг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн болохыг С.Цэнгүүн гишүүн танилцууллаа. Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан тогтоолын төслийн талаар тухайн үед холбогдох Байнгын хороод хэлэлцээд, гишүүд саналаа өгч, дэмжсэн ч хэдий ч тогтоолын төслийг батлах хэлэлцүүлгийг явуулж амжаагүй талаараа дурдав. 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын Их Хурлын зохион байгуулалтыг цомхон, үйл ажиллагааг боловсронгуй болгон сайжруулах, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн уялдаа холбоотой, нэгдмэл байдлаар гаргах шаардлагын хүрээнд 11 Байнгын хороог 8 болгон өөрчилж, Эдийн засгийн байнгын хороонд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороог нэгтгэсэн тул энэхүү төслийн хэлэлцүүлгийг ийнхүү Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх болсныг тайлбарлав.

Цахилгаан станцуудын үнсийг зайлуулахын тулд нэг цахилгаан станц 200-300 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Тухайлбал, ТЭЦ 4 хоёр тэрбум төгрөг зарцуулсан бол ТЭЦ 3-ын үнсэн сан дүүрээд, нийслэлээс шинэ газар авч, дүүрсэн үнсэн сангаа зөөвөрлөж байгаа гэдгийг танилцуулгад дурдсан. Энэ байдал байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй гэдгийг С.Цэнгүүн гишүүн танилцуулаад “Бусад улс станцын үнснийхээ 40 орчим хувийг ашигладаг. Харин манайд 5 орчим хувийг нь ашиглаж байна. Үнсийг замын чигжээс, барилгын материал үйлдвэрлэлд ашиглах боломжтой байдаг. Үүнтэй холбоотой хууль тогтоомжууд нь байдаг ч хэрэгжилт бага учраас хэрэгжилтийг хангахыг Засгийн газарт үүрэг болгох холбогдох тогтоолын төслийг танилцуулж байгаа гэв.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл асуулт асууж, хариулт авсны дараа төслийг батлах санал хураалтыг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын мэдээлэл
 
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа

“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг шийдвэрлэлээ

“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг шийдвэрлэлээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Улаанбаатар, Санкт-Петербург хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар, Санкт-Петербург хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА

УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв