Хэр чадлаа мэдээгүй, бяр чадлаа таниагүй нөхдүүдийг “Бардам ам, шалдан гуя”-тай гэдэг сэн. Манай засгийн тэргүүн МАН-ын тамгыг булаалдаж, гэдсэндээ хөлөө жийлцэж байхдаа шудрага үнэний дуу хоолой байгаагүй билүү.
Ард түмэн Ерөнхий сайд Г.Занданшатарын шударга үнэний “илд” болсон Хуульзүйн сайд Б.Энхбаярын төрд нүүрлэсэн хулгайтай хийх тэмцэл хэзээ эхлэхийг хүлээсээр цөхөрч эхлээд байна шүү.

“Итгэл найдвар бол зовлонгийн хамгийн зальтай хэлбэр” гэж Эмиль Чоран хэлсэн байдаг. Итгэл найдвараар ард түмнээ зовоох зальжин технологийг хаана хэнээр заалгаа та хэд маань.
Эсвэл эрх мэдлээр дамжуулан “үйлдвэрлэх үнэн”-ээр ард түмний нүд чихийг таглахыг хүсээ юу.
Үндсэн хууль зөрчлөө, ордонд “төрийн эргэлт” гарахаа шахсан байна гэж уйлагнаад, Үндсэн хуулийн цэц дээр гүйж очоод, шийдүүлсэн асуудал юу болоод дуусав.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хууль зөрчсөн юм уу. Эсвэл эрх мэдлийг гартаа авч “Нууц”-ын номыг нээгээд харсан чинь зөрчөөгүй байж таарсан уу.

Ерөнхий сайд Г.Занданшатар таны “хурцлаад тавьсан хуулийн илд” Б.Энхбаяр чинь нь хуйндаа зэврээд, хурааж цуглуулсан Засгийн сайд нар нь ажлаа мэдэхгүй ард түмнийхээ доог болоод явааг анзаараагүй мэт дүр эсгэж явааг тань харахаар ингэж л бодогдох юм даа.
Монголчууд чадахгүй хэрнээ амныхаа зоргоор бурж явдаг нөхрийг “Задгай амт” гэж нэрлэдэг. Амлаж хэлсэн бүхнээ хийж хэрэгжүүлж чадахгүй байж баахан амлалт өгснийг чинь танай Засгийн газраас ард түмэн нэхэж, эс биелүүлж чадваас “Задгай амтай Засгийн газар” гэдэг нэрээр түүхэнд үлдэх нь байна шүү...
Т.Төмөр
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!