Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 4 секунд
Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас 2025 ОНЫ 01/762 дугаартай албан бичгээр “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасны дагуу өнөөдөр хэлэлцлээ. Одоогоор 2019 оны Явган хүний зам, талбайн төлөвлөлт, тавигдах шаардлага, 2022 онд баталсан Явган замын хучилтын стандарт мөрдөгдөж байгаа бөгөөд суурийн хучилтыг элсээр хийнэ, хавтан хоорондын зайг цементээр хийнэ гэж тусгасан байна. Тэгвэл өнөөдрийн өөрчлөлт нь материалын үйлдвэрлэлтийн цаг үеэ дагаад материалтай холбоотой гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.