Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Огноо
Унших
10 минут 0 секунд
Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийтлэсэн огноо:

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.15) үдээс хойших нэгдсэн хуралдаан цагт эхэлж, Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуу гишүүд асуулт асууж эхлээд байсан юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр, С.Эрдэнэбат, Д.Энхтүвшин, Ч.Ундрам, Л.Соронзонболд, Ц.Баатархүү, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, төсөл санаачлагч гишүүн М.Энхцэцэг болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

photo_2026-10-15_16-14-01 (5).jpg

Төслийг баталснаар дулааны салбар дахь авлигын эрсдэл буурах эсэх, дулааны тоолууржуулалтын өртөг, үр нөлөө, хэрэглэгчид буюу иргэдэд очих дулаан хангамжийн үйлчилгээний чанар, үнэ өртгийн өөрчлөлтийн талаарх гишүүдийн асуултад М.Энхцэцэг гишүүн хариулахдаа “Энэ салбарын эрх зүйн зохицуулалт маш товч, Эрчим хүчний тухай хуулийн таван хувиар Монгол Улсад дулаан хангамжтай холбоотой харилцааг зохицуулж, үлдсэн асуудлуудыг 800 гаруй журмаар зохицуулж байна. Салбарын эрх зүйн орчин тодорхойгүй, тогтворгүй байдал нь авлига, хүнд суртлын шалтгаан болж байгаа учраас бие даасан хуультай болсноор салбарын харилцаа маш тодорхой зохицуулалттай болно” гэв. Дулааны тоолуурын нэгж өртөг одоогоор 1 сая орчим төгрөг байгаа ч хэрэглээ өргөжих хэрээр үнэ буурах боломжтой хэмээн тооцжээ. Нөгөөтээгүүр, тоолуур нь үйлчилгээ үзүүлэгч байгууллагын өмч байх учир хэрэглэгчдэд төлбөрийн дарамт үүсэхгүй гэж хууль санаачлагчид тооцсон гэв. Тодруулбал, дулаанаар хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага тоолууржуулах асуудлыг хариуцан шийдвэрлэх нь зохистой гэж үзэн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Дулааны тоолууртай болсноор иргэд хэрэглэсэн дулааныхаа төлбөрийг төлөх учир хэрэглээгээ удирдах, хэмнэх нөхцөл бүрдэх аж. Энэ нь одоогийн төлбөрийн тогтолцооноос илүү хэрэглэгчид ашигтай байх болно хэмээн тайлбарлаж байсан. Улмаар гишүүд шилжилтийн үеийн зохицуулалт, тарифын шинэчлэл, зорилтот бүлгийн хэрэглэгчдийг хамгаалах механизм зэрэг асуудлыг анхаарч, төсөлд нарийвчлан тусгах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байсан.

photo_2026-10-15_16-14-00.jpg

Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр суурьтай бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Саранчулуун нар индрээс үг хэлэв. Хуулийн төсөл нь салбарын зохицуулалтыг цэгцэлж, авлига, хүнд суртлыг бууруулахын зэрэгцээ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тархмал болон бие даасан дулааны эх үүсвэрийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг П.Сайнзориг гишүүн тэмдэглээд, дулаан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлснээр агаарын бохирдол, орон сууцжуулалт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн тооцож, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Дулаан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, дулааны хэрэглээгээ хянах нөхцөлийг бүрдүүлэх төсөл дэх зохицуулалтуудыг О.Саранчулуун гишүүн дэмжиж буйгаа хэлээд, хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн онцлог, нөхцөлийг харгалзан мэдээлэл, үйлчилгээ хүргэх боломжийг тооцож, холбогдох зохицуулалтыг тусгах шаардлагыг дурдаад, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

photo_2026-10-15_16-14-00 (2).jpg

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг түр хойшлуулаад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хууль зүйн байнгын хорооны холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүн гараагүй аж. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 1 зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж Байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь дэмжсэн байна.

photo_2026-10-15_16-14-01 (6).jpgphoto_2026-10-15_16-14-01 (3).jpg

Танилцуулгатай холбогдуулан өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуу Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авав. Хуулийн төслийн хүрээнд нөхөн олговор авах хүсэлт гаргах эрхийг дахин нээж буйг дэмжсэн бөгөөд цаашид хилс хэргээр хохирсон иргэдийн эрхийг хамгаалах, ийм төрлийн хэлмэгдүүлэлт дахин гарахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталсан. Нийтдээ 31695 хүнийг цагаатгаж, 20220 хүнд нөхөн олговор олгосон гэдгийг Б.Пүрэвдорж гишүүн тэмдэглээд “Хуулийн төсөл батлагдсанаар 43 хүний нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэнэ” хэмээн тайлбарласан. Түүнчлэн хэлмэгдүүлэлтийн үеэр сураггүй алга болсон хүмүүсийг олж тогтоон цагаатгах, 17 бүлэг гэмт хэргийн хоморгонд хилсээр яллагдсан хүмүүсийг цагаатгах ажлыг хийснээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажил дуусна хэмээлээ. Энэ бүхний дараа цаашид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэх явдлыг дахин гаргуулахгүй байхад анхаарах, энэ түүхээ олон нийт, тэр дундаа ирээдүй хойчдоо мэдүүлэх, сануулах зорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг Үндэсний ой санамжийн газар болгох зорилготой ажиллаж байгаагаа дуулгасан. Энэ хүрээнд Тагнуулын ерөнхий газрын архивыг цахимжуулах, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад байгаа, хэлмэгдсэн гэж тооцогдож байгаа 660 орчим хүний хувийн архивыг цахимжуулах гэх зэрэг ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа гэлээ.

photo_2026-10-15_16-14-00 (3).jpg

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаарх санал хураалтуудыг явууллаа. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 100 гишүүний 54 хувь нь дэмжлээ. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Screenshot 2026-10-15 at 15.45.51.jpg

Дараа нь Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцож, нэгдсэн хуралдаанд танилцуулав.

photo_2026-10-15_16-14-00 (4).jpg

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбоотой, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтын дагуух, Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүгээр Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа
НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа
 
Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа
Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав