Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа
Огноо
Унших
7 минут 59 секунд
Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа
Нийтлэсэн огноо:

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Боловсролын салбарын төсөв, түүний бодлогын асуудлаар өнөөдөр (2026.10.15) Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсролын яам болон Улсын Их Хурал дахь Боловсролыг дэмжих лобби бүлэг хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн гурав дахь хэсэг сургалтын тоног төхөөрөмжийн хангамжийн сэдвийг хөндөв. Эхний хоёр хэсгээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багшлах боловсон хүчний тооны болон чанарын хомсдолын тухай асуудлуудыг хэлэлцсэн юм.

2026-10-15 18.14.07.jpg

Хэлэлцүүлэгт сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, боловсролын салбарын албан тушаалтнууд, Улсын Их Хурлын гишүүд оролцож, 2027 оны төсөвт тусгах шаардлагатай хөрөнгө оруулалт, зардлын эрэмбэ, тулгамдсан асуудлын талаар ярилцсан бөгөөд энэхүү гурав дахь хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсролыг дэмжих лобби бүлгийн гишүүн Л.Мөнхбаясгалан удирдан явууллаа. Тэрбээр хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын хүрээнд явуулсан санал асуулгын дүнг товч танилцуулав. Санал асуулгад хамрагдсан байгууллагуудын 77.0 хувь нь сургалтын тоног төхөөрөмж хангалтгүй гэсэн бол 80.4 хувь нь ширээ сандлын хангалт бүрдээгүй гэж хариулсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн 86.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зориулалтын орчингүй, 82.0 хувь нь сургалтад нэн хэрэгцээтэй компьютер, ухаалаг самбараар хангагдаагүй, 75.0 хувь нь байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж шаардлагатай, 70.0 хувь нь хөлбөмбөгийн талбайгүй гэсэн бол 147 сургуульд хими, физик, биологийн лабораторийн өрөө дутагдаж байгаа гэжээ.

2026-10-15 18.13.52.jpg

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир тавив. Түүний мэдээлснээр 2022-2026 онд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 51.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ. Үүний дотор 32.5 тэрбум төгрөгийн 19486 компьютер, 58549 ширээ сандал, гал тогооны 8291 тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Үр дүнд нь ний дунд сургуулиудын компьютеруудын тоо 50665-аас 71418 болж 41.0 хувиар, ухаалаг самбар 1558-аас 2550 болж 65.0 хувиар тус тус өсөөд байгаа юм. Гэсэн хэдий ч сургалтын тоног төхөөрөмжийн хангамж хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг тэрбээр хэлэв. Энэ асуудлыг тоо хэмжээ, нийлүүлэлтээр бус сургалтын үр дүнд хэрхэн нөлөөлснөөр нь үнэлж дүгнэх ёстой гэсэн байр суурийг мөн тэрбээр илэрхийллээ.

2026-10-15 18.14.26.jpg

Гэрт ойр сургууль хөтөлбөрийн хүрээнд сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд нийлүүлж, дараа нь төрөлжсөн ахлах сургуулиудыг хангах, олон улсын хөтөлбөртэй бүсийн ахлах сургуулиудад удаад нь нийлүүлэх гэх мэт эрэмбийг Боловсролын ерөнхий газар баримталж байгаа аж.

Нийслэлийн 189 дүгээр сургуулийн захирал Б.Зээрээ шинээр ашиглалтад орсон сургуулиуд ч тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдахгүй байгааг дурдаж, сургуулиудад нийлүүлж буй компьютерүүд технологийн хувьд хоцрогдсон, ширээ, сандал сурагчдын эргономикийн шаардлага хангадаггүй зэргийг шүүмжилсэн юм. Тэрбээр нөхөн хангалтын зардлыг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

2026-10-15 18.14.22.jpg

Мөн 306 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Байгальмаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн болоод байгаа онцолж, эцэг эх, багш нарын дэмжлэгээр энэ асуудлыг шийдсээр ирснийг сануулсан бол 161 дүгээр сургуулийн захирал Б.Балжинням БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан тус сургуульд лаборатори, хөгжмийн хэрэгсэл, спортын тоног төхөөрөмж гээд сургалтын хэрэгсэл огт хангагдаагүй гэдгийг сануулж, Боловсролын яамтай хамтран зээлэх зэрэг олон төрлийн аргаар асуудлаа шийдсэн тухай ярилаа. Тэрбээр сургууль бүрийн онцлог, хэрэгцээнд тохирсон зардал, санхүүжилтийг эрэмбэлэн шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм. Нэг ширээ, сандалд гурван ээлжээр хичээллэхэд элэгдэл, хорогдол их байгааг 16 дугаар сургуулийн захирал Д.Гантогоо сануулав. Хичээлийн 920 хүүхдийн суудалтай байранд эдүгээ 2850 хүүхэд суралцуулж буй тус сургууль “Гэрт ойр сургууль”-ийн хүрээнд нэг, хоёрдугаар ангийн 380 хүүхдийг түрээсийн байранд суралцуулж эхэлсэн нь үр дүн өгчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн ширээ сандал, лабораторийн тоног төхөөрөмж ихээхэн хуучирсан, актлах шаардлагатай ч хэрэглэгдсээр байгааг 40 дүгээр сургуулийн нягтлан бодогч н.Алтанцэцэг сануулж, хангалт, шинэчлэлтийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн бол 37 дугаар сургуулийн захирал З.Тунгалаг эко, аюулгүй, ухаалаг сургуулийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн чанар, үнийн талаар шүүмжилж, сургуулийн барилгыг тоног төхөөрөмжтэй нь иж бүрнээр хүлээлгэн өгдөг байх шаардлагатайг онцолсон юм.

2026-10-15 18.14.17.jpg

Түүнчлэн 69 дүгээр сургуулийн захирал Ш.Оюунсайхан сургуулиудад таблет, ухаалаг дэлгэц хангалттай биш, дугуйлан секцийн болон үдийн хоолны заал танхим хүрэлцээгүй байгааг шүүмжилсэн бол 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанзаяа хүүхдийн цэцэрлэгийн онцлогийг дурдан, хивс дрож цэвэрлэх тоног төхөөрөмж, гал тогооны болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, угаагч, хатаагч хангалтгүй байгааг хэлсэн юм.

2026-10-15 18.14.29.jpg

Боловсролын сайд Л.Энх-Амгалан салбарын санхүүжилтийг гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлснийг тайлбарлаж, сургууль, цэцэрлэгүүд жил бүр нөхөн хангалтын зардал авдаг болсныг дуулгав. Мөн Засгийн газар нэг компьютерт ногдох хүүхдийн тоог бууруулах арга хэмжээг ойрын жилүүдэд үе шаттай авна гэдгийг тэрбээр хэлж, 15 мянган анги танхимыг ухаалаг самбартай болгох бодлого хэрэгжүүлж эхэлснийг танилцуулсан юм. Түүнчлэн сургууль бүрд ижил тоног төхөөрөмж нийлүүлэхээс татгалзаж, тэдгээрийн ялгаатай хэрэгцээнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв.

2026-10-15 18.14.32.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, Ж.Галбадрах, П.Ганзориг нар үг хэлж, санал бодлоо илэрхийлэв. Төгсгөлд нь Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хэлэлцүүлгийг дүгнэж, оролцогчдоос гарсан саналыг дөрвөн бүлэг болгон нэгтгэснийг танилцуулав. Юуны өмнө сургууль, цэцэрлэг бүрийн бодит хэрэгцээнд тулгуурласан тоног төхөөрөмжийн санхүүжилт хэрэгтэйг тэрбээр дүгнээд, нөхөн хангалт, засвар үйлчилгээ, элэгдлийн тогтолцоог улсын төсөвт тусгах, сургалтын цахим төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, “Гэрт ойр сургууль” зэрэг хөтөлбөрүүдийг үр дүнтэй үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлэлцүүлэгт оролцогчид дэвшүүлж буйг дурдлаа.

2026-10-15 18.14.04.jpg

Боловсролын чанарыг зөвхөн шинэ сургууль барьснаар хэмжих боломжгүй гэсэн оролцогчдын нийтлэг байр суурийг тэрбээр онцолж, хүүхэд ямар ширээ, сандалд сууж, ямар лабораторид туршилт хийж, ямар төхөөрөмж ашиглан суралцаж байгаагаас боловсролын чанарын бодит ялгаа эхэлдэг гэдгийг сануулсан оролцогчдыг байр суурийг хэлэлцүүлгийн дүгнэлтэд онцгойлон тусгаж буйг танилцуулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
 
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов