"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 7.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд:
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 84.6 ам.доллароор арилжаалж нийт 5.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 8 оролцогч оролцож үнэ 10.5 ам.доллароор буюу 14.2% өслөө.
1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 75.9 ам.доллароор арилжаалж нийт 2.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 8.0 ам.доллароор буюу 11.8% өслөө.
2026 онд 34 удаагийн арилжаагаар 181.7 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.2 сая тонн нүүрс арилжлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!