Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил
Огноо
Унших
5 минут 42 секунд
Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил
Нийтлэсэн огноо:

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

Өмгөөлөгч Түгжсүрэнгийн Одгалтай ярилцлаа
Тэрбээр эрх зүйч, хүний эрхийн баталгааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд хууль зүйн салбарт 22 жил ажиллажээ. Анхан шатны шүүх, өмгөөллийн байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албанд ажилласан туршлагаа тэрээр гишүүдийн эрхийг хамгаалах, Холбоог ил тод, бие даасан болгох ажилд зориулах зорилгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа аж. Түүний хэлэх дуртай үг “Үнэнч, шударга, тууштай бай”.

- Таны хувьд өмгөөлөгчийн мэргэжлийн хамгийн сайхан тал юу вэ?
- Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд байнга уншиж, өөрийгөө хөгжүүлж, хууль тогтоомж болон мэргэжлийн дүрэм журмаа нягтлан судлах шаардлагатай. Суралцаж, мэдэж, шинэ нөхцөлд дасан зохицох нь энэ ажлын нэг үнэ цэн юм.

- Таны гэр бүлийн хүмүүжил ажил мэргэжилд тань хэрхэн нөлөөлсөн бэ?
- Аав Нас-Уртын Түгжсүрэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, физикч, одон орон судлаач, эрдэм шинжилгээний ажилтан байсан. Англи хэлний үгсийг өөрөө цээжилж, АНУ, Япон, Болгар, Орос, Англид хичээл зааж байсан бөгөөд 60 гарсан хойноо япон хэлийг бие даан сурсан. Ээж Ренчингийн Төмөрбаатар физикийн багш, сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Аав, ээжээс өвлөсөн үнэнч, шударга, тууштай байх сургаал маань амьдралын минь баримжаа болсон.
- Танай гэр бүл боловсрол, мэргэжлийг эрхэмлэдэг уламжлалтай юм байна
- Ах, дүү бид тавуулаа эмч, эдийн засагч, программист, санхүүч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Эрдэм мэдлэгт тэмүүлэх, хөдөлмөрөө хүндэтгэх хандлага гэр бүлд маань үргэлж чухал байлаа. Энэ суурь миний сонгосон мэргэжил, өнөөдрийн ажилд их нөлөөлсөн гэж боддог.
- Шүүхээс өмгөөлөлд шилжсэн туршлага танд юу өгсөн бэ?
- Анхан шатны шүүхэд ажилласан үеэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүний эрхийн баталгааны талаар бодит туршлага хуримтлуулсан. “Их Засаг” их сургуульд магистрын зэрэг хамгаалахдаа “Анхан шатны шүүхийн тогтолцоон дахь хүний эрхийн баталгаа” сэдвээр судалсан. Прокурор, мөрдөн байцаагч, шүүгчээр ажиллаж байгаад өмгөөлөгч болсон хүмүүс эрүүгийн чиглэлд өндөр мэдлэг, туршлагатай байдгийг анзаардаг. Тэдэнтэй хөл нийлүүлэн ажиллахын тулд өмгөөлөгч бүр өөрийгөө сайн хөгжүүлэх ёстой.
- Залуу болон ахмад өмгөөлөгчдийн харилцааг та хэрхэн хардаг вэ?
- Залуу өмгөөлөгчдийнхөө ажил үйлсийг дэмжих дуртай. Тэд бидний залгамж халаа бөгөөд эрчтэй хөгжиж байна. Ахмад үеийнхний хэмжээлшгүй туршлагаас суралцахын зэрэгцээ залуусын шинэ санаа, арга барилыг хүлээн авч, харилцан суралцах нь чухал. Мэргэжлийн хүрээнд хууль тогтоомжийн зөрчлийн талаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан нь ч энэ салбарыг тасралтгүй судлах шаардлагыг харуулдаг.
- Өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн харилцаанд ямар асуудал нийтлэг ажиглагддаг вэ?
- Зарим өмгөөлөгч хийсэн ажлаа бүртгэж, тэмдэглэдэггүйгээс үйлчлүүлэгч мэргэжлийн хөдөлмөрийн агуулгыг бүрэн ойлгохгүй байх тохиолдол гардаг. Тиймээс хийж буй ажил, хөлс, хугацаа, талуудын үүргийг эхнээс нь тодорхой ярилцаж, бичгээр гэрээ байгуулах хэрэгтэй. Үйлчлүүлэгч асуудлаа үнэн зөв, бүрэн мэдээлэх нь өөрийн эрх ашгийг хамгаалахад нь ч тустай. Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцүүлэн гэрээгээ нягт боловсруулах нь үл ойлголцол, ёс зүйн маргаанаас сэргийлэхэд чухал.

- Та манлайлал, удирдлагыг юутай холбож ойлгодог вэ?
- Миний хувьд манлайлал гэдэг зохион байгуулалт. Багаасаа ангийн дарга хийж, дараа нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албыг удирдахдаа зорилгоо тодорхойлох, хийх ажлаа төлөвлөх, үүрэг хуваарилах, биелэлтийг шалгахын чухлыг ойлгосон. Үүний зэрэгцээ хүнтэй зөв боловсон харилцах, уян хатан байх шаардлагатай.
- Холбооны эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтийг та хэрхэн үнэлдэг вэ?
- Монголын Өмгөөлөгчдийн Холбооны тухай хуультай болсноос хойш үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарсан гэж хардаг. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мэдлэг, хөдөлмөрөө зориулсан өмгөөлөгчдөдөө талархаж явдаг. Одоо байгаа ололтоо бататгаж, гишүүдэд илүү бодит үйлчилгээ үзүүлэх нь дараагийн чухал ажил.
- Өдөр тутам баримталдаг үг, зарчим тань юу вэ?
- “Хүн бай, зөөлөн бай” гэдэг үгийг хэлэх дуртай. Ажил, амьдралдаа энэ зарчмыг баримтлахыг хичээдэг. Мөн спортлог хүн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулдаг спортын тэмцээнүүдэд оролцож, хамт олонтойгоо идэвхтэй цаг өнгөрүүлэх дуртай.

НЭГЭН ЗУУНЫ ХҮЧИРХЭГ ХОЛБОО

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Б.Пүрэвдагва: Нийслэл аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

ЭЗБХ:Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

Т.Одгал: Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Батлан хамгаалах яам 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байна

Монгол-Японы Хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа