АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Огноо
Унших
8 минут 37 секунд
АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Нийтлэсэн огноо:

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.10.08) хуралдаан 10.49 цагт Улсын Их Хурлын 15 гишүүн хүрэлцэн ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар даргалав.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг баримтлан хэлэлцлээ.

photo_2026-10-08_13-21-16.jpgScreenshot 2026-10-08 at 10.50.05.jpg

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд ирэх оны төсвийн төсөлтэй танилцаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, П.Наранбаяр, Б.Тулга, Д.Ганбат, С.Эрдэнэболд нар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Батлан хамгаалах яамнаас бүх шатны боловсролын хөтөлбөрт цэрэг, эх оронч үзэл, хүмүүжил олгох агуулга тусгах, ахлах ангийн сурагчдад зориулсан цэрэг, иргэний хамгаалалтын бэлтгэлийг шинэ агуулга стандартын дагуу боловсруулах арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байгааг тодруулсан гишүүдийн асуултад “Батлан хамгаалах яам, Боловсролын яамтай хамтран цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх агуулгыг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах туршилтыг энэ жил эхлүүлсэн. Цэргийн түүхэд тулгуурлаад цаашид цэргийн анхан шатны бэлтгэл хангах хөтөлбөрийг Орхон, Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, мөн Нийслэлийн 14 дүгээр дунд сургуульд хэрэгжиж байна. Үр дүнг үнэлээд, улмаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна. Энэ хичээлийн багшаар батлан хамгаалах салбараас тэтгэвэрт чөлөөндөө гарсан ахмадууд ажиллаж байна” хэмээн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг хариулав.

photo_2026-10-08_13-21-14.jpgphoto_2026-10-08_13-21-08 (2).jpg

Төрийн айлчлалын бүрэлдэхүүн болон төсөв дэх холбогдох төлөвлөлтийн талаарх асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Төрийн ёслолын журмын дагуу төрийн болон албан ёсны, ажлын айлчлалыг зохион байгуулдаг хэмээн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хариулсан.

Гадаад харилцааны яамны хөрөнгө оруулалтын зардалд Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байрны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ туссан эсэхийг, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх бололцоо бий эсэхийг гишүүд асууж байлаа. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн холбогдох журамд зөвхөн 1 дүгээр курсийн “А” үнэлгээтэй оюутныг элсүүлэхээр заасны дагуу анх 500 оюутан элсүүлж байсан ч өнөөдөр хамрагдах хүрээг өргөжүүлж 1-3 дугаар курсийн “А” үнэлгээтэй оюутнуудыг элсүүлдэг болсноор 2000 элсэгч авч байгаа гэдгийг салбарын яамнаас мэдээллээ. Хөтөлбөрт хамрагдах тоог орон байраар хангах боломжийнхоо хүрээнд тогтоодог аж.

photo_2026-10-08_13-21-11 (2).jpgphoto_2026-10-08_13-21-10.jpg

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн 23 газар өөрийн өмчтэй, бусад нь байр түрээсэлдэг гэдгийг салбарын яамны холбогдох албан тушаалтан мэдээллээд, өмчийн байруудад тогтмол засвар, үйлчилгээ шаардлагатай байдаг талаар дурдав. Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны барилгыг шинэчлэхэд 30 орчим сая ам.доллар шаардлагатай тул Сангийн яамтай зөвлөлдөөд төсөвт ачаалал болгохгүйгээр одоогийн байраа 28-30 орчим сая ам.доллароор худалдаж, уг төсвөөрөө бэлэн объект худалдан авах шийдлийг ярилцсан гэв. Үүний тулд хууль тогтоомжийн дагуу төсөвт холбогдох арга хэмжээг тусгасан байх шаардлагатай байдгийг тайлбарласан. Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байрлал нь үнэ цэнтэй гэдгийг гишүүд хэлээд, байрыг нь засварлах нь оновчтой гэдэг санал хэлж байв.

Монгол Улсын иргэд ямар хэчнээн төрлийн гадаад паспортоор, хэдэн улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчиж байгаа, ирэх онд үүнийг хэрхэн нэмэгдүүлэхээр төлөвлөснийг лавласан асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Манай улсын энгийн гадаад паспорттой иргэд 30 улсад визгүй зорчиж байна. Дипломат болон албан паспорттой иргэд 72 улсад визгүй зорчиж байна. Монгол Улсын иргэдийг визгүй зорчуулах, мөн визний нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг тогтмол хийдэг. Одоо БНСУ-тай үе шаттай яриа хэлэлцээ хийж байна. Ирэх онд Өмнөд Америкийн болон далайн зарим улстай эл асуудлаар тохиролцоонд хүрнэ хэмээн тооцож байна” хэмээсэн. Түүнчлэн гишүүд хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гийн үйл ажиллагаа, төсвийн талаар, Батлан хамгаалах яамны төсвийн талаар, цахим гадаад паспортын чанарын асуудлаар, Засгийн газрын гадаад өрийн талаар, онцгой байдлын байгууллагын төлөвлөсөн 13 төсөл, арга хэмжээний 90.5 тэрбум төгрөгийн зардлын тодорхой хувийн задаргааг тодруулж, ажлын хэсгээс нэгбүрчлэн хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

photo_2026-10-08_13-21-06 (2).jpgphoto_2026-10-08_13-21-09 (2).jpgphoto_2026-10-08_13-21-05 (2).jpg

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ирэх жилүүдэд гадаад орчны болон олон улсын дэг журмын эрс өөрчлөлтийг тооцож, үүсээд буй нөхцөл, тулгараад байгаа сорилтуудыг зөв оношилж, даван туулах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо онцгой анхаарч, гадаад бодлого, батлан хамгаалах бодлогоо чамбайруулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлэх, дээшлүүлэхэд анхаарч, төрийн бодлогын уялдааг хангах шаардлагатай гэдгийг төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийхдээ анхаарах саналыг Ж.Энхбаяр, П.Наранбаяр, Б.Тулга нарын гишүүд хэлсэн.

photo_2026-10-08_13-21-07 (2).jpgphoto_2026-10-08_13-21-07.jpg

Монгол Улсын гадаад харилцааны бодлогын үр дүнг дипломат арга хэмжээ, уулзалт, санамж бичгийн тоогоор бус, Монгол Улсад татсан хөрөнгө оруулалт, нэмэгдүүлсэн экспорт, нээсэн зах зээл, бий болгосон ажлын байр, иргэдэд өгсөн бодит үр өгөөжөөр хэмждэг үр дүнд суурилсан тогтолцоонд шилжих шаардлагатай талаар Л.Энхнасан гишүүн байр сууриа илэрхийллээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Монголын эрх ашгийг хамгийн дээд түвшинд хангаж байгалийн хий дамжуулах хоолойн төслийг урагшлуулах асуудалд анхаарах талаар Х.Болормаа гишүүн санал хэлсэн бол Х.Жангабыл гишүүн төслийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарын асуудалд онцгой анхаарах шаардлагын талаар санал хэлсэн.

photo_2026-10-08_13-21-04.jpgphoto_2026-10-08_13-21-15.jpg

Ийнхүү Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
 
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

АБГББХ: Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

​​​​​​​Ардчилсан улс орнуудын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргалаа

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

“Ёс зүйтэй сэтгүүл зүй нь хүний нэр төрийг хүндэтгэхийн зэрэгцээ нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг байх ёстой”  гэв

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

Дахин төлөвлөлтийн бүсэд барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзлаа

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

“Үндэсний түргэн тусламжийн төв“ байгуулж, системийн шинэчлэл хийж байна

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Баавгай айл руу дайрч нэг хүн барьж амийг нь хохироож, нэг хүнийг гэмтээжээ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НЭН ТЭРГҮҮНД МАЛЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

“Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХХНББХ: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЗБХ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Намрын мод тарих нэгдсэн арга хэмжээнд ахмадууд нэгдлээ

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

Батлан хамгаалах яам 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байна

Батлан хамгаалах яам 21 аймагт хүрч ажиллахыг зорьж байна

Монгол-Японы Хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа

Монгол-Японы Хот байгуулалтын хөгжлийн форум зохион байгууллаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив

Үндэсний дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ

Үндэсний дата төвийн ногоон шилжилтийг эхлүүллээ

“Хараа хамгаалах 7 хоног” аян эхэллээ

“Хараа хамгаалах 7 хоног” аян эхэллээ

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав