Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Төв Чандмань ДЭХГ”-ын удирдлага, мэргэжилтнүүд, “УБЦТС” ТӨХК-ийн Зуунмод салбарын инженерийн хамт дахин төлөвлөлтийг бүсэд “Централ гарден бизнес резидэнс” орон сууцны төсөл хэрэгжүүж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.
Төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс одоогийн ажлын явцын талаар мэдээлэл өгч, цаашид бүтээн байгуулалтын ажил хийгдэхэд шаардлагатай цахилгаан, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээг өргөтгөх техникийн нөхцөлийн талаар мэдээлэл хүргэсэн юм.
Аймгийн Засаг даргын зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан нэн тэргүүнд 10кв хүчин чадалтай 400 метр шугам татах ажлын зураг төсвөө яаралтай хийлгэх чиглэл өглөө.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!