Уул уурхайн төрийн өмчит компаниуд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол ачааг үүрч ирсэн.
Өнөөдөр ч улсын төсвийн орлого, үндэсний хуримтлалд бодит хувь нэмрээ оруулсаар байна.
Үүний нэг тод жишээ нь “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ₮1 их наядын ногдол ашгийн өглөгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргасан явдал юм.
Төрийн өмчит компаниуд 2026 онд улсын төсөвт нийт ₮1.5 их наяд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүнд ногдол ашиг болон Хуримтлалын сангийн хуримтлал багтаж байна.
Мөн нэгдлийн харьяа уул уурхайн компаниуд Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх 2026 оны орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ.
Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, үндэсний хуримтлалыг өсгөн, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүргэж ажилласаар байна.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!