2020 оны УИХ-ын сонгуулиар "Хүчээ нэгтгэе" уриатай МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн агуулгыг илэрхийлсэн постерээс хүргэе.
"Хөгжлийн гэрээ" 2020-2024 - МАН-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс...
1.4.9. ЕБС-д үдийн цай хөтөлбөрийг үргэлжлүүлж, үдийн хоолны үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлж, нэг хүүхдэд ноогдох зардлыг 2 дахин нэмж, хүүхдэд шим тэжээл, амин дэмээр баялаг хоолоор үйлчилнэ.
2.2.2. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно.
1.4.20. Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
1.4.12. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүүхэд ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих орчин бүрдүүлнэ.
1.4.10. Цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвөөс олгох зардлыг 2 дахин нэмнэ.
1.3.19. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй болон ахмад настнуудын эмчилгээ, асаргаа, сувилгаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
Эрхэм ушигч та бүхэн эдгээр мөрийн хөтөлбөр хэрхэн биежсэн гэдгийг тунгаана буй за.
Амлалт.мн