Аягүй тийм дорой /ВИДЕО/
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 57 секунд
Аягүй тийм дорой /ВИДЕО/
Нийтлэсэн огноо:

Аягүй тийм дорой /ВИДЕО/

Ардчилсан намын бүлэг аягүй тийм дорой байх юм аа. Одонгийн Цогтгэрэл ээ ажилла л даа. Овоо юм уу гэхээр, овоолсон бараа шиг л байх юм. Ардын намынхан нүүрсний хулгайгаа он дамнуулж, бага хурал, баадантай мөнгө, юухан хээхнээр баширлаад, ажин түжин болгож байгааг дагаад таг дуугүй болдог нь яаж байгаа юм.

Нэгдүгээр сарын нэгний өдөр, ард түмэн унтаж байсан ч Ардчилсан намын бүлгийн дарга та Сүхийн талбай дээр, шөнө үүрлэж ирээд “Нүүрсний хулгайчдаа гэсгээ” гэж самбар бариад, сэлпи хийчихсэн бол, зөв байх байлаа, зүй нь бол. Гэтэл таг.

Нохой засуулсан хүндээ янагийн үлгэрийг үзүүлэх лугаа адил Ардын намд юундаа налигнаад байгаа юм бэ дээ. Ардын намын дарга огцрох уу, олилцох уу дээрээ тулчихаад, нийгэм, хэвлэл мэдээлэл шахаад нүд цавчих завгүй байхад танай бүлэг түүнд жинхэнэ нэмэр болж байх ёстой бус уу. Түүнд нэмэр болохоосоо илүү, төрүүлсэн Ардчилсан нам, төр улсаараа соёрхсон Ардчилалд тусалж байх ёстой бус уу. Олхиотой бай л даа, Цогтгэрэл ээ.

Нэг л их Увсын ардчилсан намыг тойглосон хүн. Увс ямар улс юм уу, аятайхан байгаарай. Нутгархах тийм л дуртай юм бол, нүүрсчинээр зарлагдаад, нөгөө тийш, шударга тийш тэмүүлж байгаа Баагаагийн Баттөмөртэй хамжаад яв л даа. Бөхчулууны Пүрэвдорж яаж байгаа юм. “Хан төгөл” гэнэ үү, барилгын “сурталчилгаа”-нд тоглоод, Дамдинсүрэнгийн Өнөрболор, Ганзоригийн Тэмүүлэн хоёртой нялуураад, харц нь саамшаад сууж байдаг. Хотоор дүүрэн ярайсан бетонон ширэнгэ болсон шүү дээ, могой шургах зайгүй байгаа биз дээ, Өнөрболор бас хамжилцаа биз дээ.

Зүй нь Б.Пүрэвдорж Тэмүүлэнгээс эцгийн чинь ёс зүй, үйлдсэн асуудал чамд таагүй байна, энэ гишүүнээсээ татгалз, Өнөрболороо миний дүү, Ар зайсангийн зүүн арын зүйдэл гүйцээгүй балгасыг өөртэй чинь холбож ярих юм, дүү минь тэрийгээ нэг тайлбарлаач гэж яриад сууж байх ёстой шударга имижтэй улс төрч шүү дээ. Тэгэхэд яав даа, “Хан төгөл”-ийн буйдан дээр халбайж суух. Овоон шилдээ, Баатарын нуруундаа очоод тэгээд суу л даа, зуны цагаар.

Ажлаа хий, ам асуу наад шударга бусуудаасаа.

“Сентоза”-гаа цэцэглүүлээд сиймхийн дундаа баранд танцлаж явсан Салдангийн Одонтуяа минь дээ, дорвитой бай л даа. Дуугараад, ажиллаад байгаа чинь үнээн. Оч төдий байх юм. Асаад өг л дөө. Түүвэрлээд ч гэсэн судалгаа хий л дээ.Түм түмэн асуудал овоороостой байна шүү дээ, ард түмний чинь дунд.

Өчигдөр гэхэд машинд эх төрж байна, очоод уулз. Яав, юу болов, би яаж туслах вэ, дуугарах вэ гээд. Машинд төрж байна, гудманд ч төрж мэдэх нь шиг байна.

Ширнэнбаньдын Адьшаа зүйл бүрийн л явах. Хууль санаачилж л байгаа харагдах. Оноч байгаа ч юм уу даа. Хил гаалийг мэдэх хүн байна даа, нүүрсний асуудлыг хэрхэн явсаныг олчихоор хүн дээ. Сэрмээд л давхиад байх. Цагаан хадыг ч цангинатал дуугараад тайлбарлачих, язгуур мэдлэгтэй, яагаад гэвэл тэр хад түүнтэй холбогдож асан түүх зөндөө. Норовын Алтанхуяг мэднэ.

Н.Алтанхуяг ч гэсэндээ, том бай л даа. Тэр технологид таарахгүй хүдрийн овоолгоо ард түмэндээ ашиг шимийг нь өгүүл л дээ. Тэр Танан нэрт чинь Оюун Ерөнхийд өөш өгсөн юм уу, асуудлыг чинь үл тоож Засаг мэднээ гэж ход хол болоход, шударга гишүүд Баттөмөр нар УИХ-д босгоод л ирээ биз дээ. Түүнийхээ дүн үрийг эцэслэж шахаач дээ. Ажнай одоо тэгээд хулгай хийсэн нь үнэн болж таарах шиг боллоо шүү дээ.

Мөргөцөг туусан нь, утасны үзүүрт бяруу байжээн үлгэрээр, үнэнд гүйцэгдээд, төлбөр юмаа хийгээд ирсэн, энэ онд эцэслэхээр болсон юм байна лээ гээд барим тавим яриад байна шүү дээ. Гарч ирээд, цохих нь цохьчихсон юмаа, Хаян шиг дөчин цаасаар хулхидахгүй ээ, гүйцээж төлнө, эндээс эхлээд их шударга үйлсэд зүтгэнэ гээд үнэнээ хэл л дээ.

Төрсөн өдөртөө түм түмээр нь цацаад, улныхнаа үгүйсгэхийн туйлыг уран яруу харуулдаг “хүлэг” шүү дээ, өөрөө. Ажлаа хий та. Ажнай шиг бай, ажилдаа. Жамбын Батсуурь, Наянтайн Ганибал хоёр нам таг.

Шилийн Богд хавьд яваа юм болов уу даа. Сүхбаатарыг хөгжөөсөн нь үнэн байх, Шилийн Богд ч түшсэн байх. Шилийн Богдод шил нь бух болсон Ардын намынханыг гэсгээж хайрла гэж гялс залбирч ирчихээд, улсдаа зүтгэ.

Улныхныг борвиныхон болго л доо, Батсууриа, Ганибалаа. Цэвэгдоржийн Туваан гуай хаана яваа мэдэгдэхгүй.

Малчны хотонд хавирга чануулаад сууж байна уу. Тэгэхгүй ээ, Туваанаа, улсын шударга бустай зууралд, улсын болохгүй байгааг дөрвөн өндөр мэт “идэж” асуудлыг шийд. Тэвээрэг сайтай асман мэт үл яв. Том бай. Гарьдхүүгийн Баярсайханы менежер хийж байсан шигээ толгойгоо ажиллуул. Том ч толгойтой, толгой нь хоосонгүй.

Баярсайхан гэснээс Д.Ганбатыг дуугарга аа. Их онохдоо лут шүү дээ. Өмчийг хамгаалаад ярихаараа анакондотой ч үзчихээр шүү дээ. Бие бага ч өмчийн харилцааны сэтгэхүй капиталт, капиталист төрийн илэрхийлэл байж чаддаг шүү дээ. Эрдэнэт, Дархан, Хөтөлд очиж хяналт хий, чадах ажил чинь мөн. Энд тэнд битгий сархад айраг эргүүлээд яваад бай.

Я.Санжмятав уг нь бүлгийн дарга байсан бол сайхаан улс төр хийнэ дээ, ширхэгтэй, сийрэгхэнтэй. Лүд чинь зайгаа тавьсан нь буруудсан даа. Б.Энхмөнх, Я.Санжмятав хоёрыг нийлүүлээд бүлэгтээ зөвлүүлээч ээ, Цогтгэрэлээ. Ихээхэн юм ярина шүү.

А.Адьяасүрэн, Б.Бейсэн хоёроос илүү л тусна. Бейсэн гэхэд “Жол” компанийн жолоогүй идэлтийг яриад байхад л Ардчилсан намдаа үзүүлэх асар том тус даа. А.Адьяасүрэн гэхэд Ардын намынхан та нар бүх татварыг нэмэхгүй гэчихээд бүгдийг нь нэмчихлээ шүү дээ, аймаар юмаа, та нар гээд суухад болох шүү дээ. Арчаатай байгаач ээ, та нар.

Энэ мэтээр ярьвал Ардчилсан намын бүлгийг ар өвөргүй ташуурдмаар, бургасаар гөвшмөөр байна. Бүр өргөстэй, нойтон харганаар. Аягүй тийм дорой битгий бай л даа, та нар минь. Муу явахаар сайн юу гэдэг билээ. Ардын намын хүчиндлэгээс ард түмнээ, өөрсдийгөө авраач.

Эрх чөлөө та нарын үндсэн өмч шүү дээ. Хашигнаж лазагнасан морь, ээ-ээ мөн хэцүү шүү. Урагшаа алхахгүй. Хий тангараад, дороо эргэцээд. Сүүлийг нь эмээл дээрээсээ авч оодонтуулаад, улаан суга руу нь хүчтэй давирах л ононо доо.

Огло харайдагсан. Чүү, С.Баярцогт оо, чүү О.Цогтгэрэл ээ, урагшаа...

З. БАЯРАА

МАН дүрмээрээ төрийн хууль зөрчив /ВИДЕО/
МАН дүрмээрээ төрийн хууль зөрчив /ВИДЕО/
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн