Манай редакци 2025 оны 11 сараас эхлэн тодорхой баримтуудад тулгуурлан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан Б.Батбаатартай холбогдуулан Төрийн хэмнэлтийг хуулийг зөрчиж, төсвийн мөнгийг үргүй зарцуулж байгаа тухай “БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар танилцуулга тараах материал бэлтгэх зардал нэрээр 2 сард дотор 400 сая төгрөг зарцуулжээ”, “БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Африкийн Кени улсад зочлохдоо хоёр талын уулзалтын зардалд 75 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ”, “Төрийн хэмнэлтийн хуулийг удаа дараа зөрчиж байгаа БОУАӨ-ийн сайд Б.Батбаатартай хэзээ хариуцлага тооцох вэ Ерөнхий сайдаа...” зэрэг нийтлэлүүд бичсэн.


Үүний дараа 2026 оны 1-р сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар манай редакцид хандан цагдаад гомдсон байдаг бөгөөд ингэхдээ, өөрөө ч биш бүхэл бүтэн БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар гомдлын албан бичиг хийлгэж, тамга тэмдэг даруулж Цагдаагийн газар руу хүргүүлж, гомдлоо гаргасан байдаг.
Бид ч цагдаад очиж мэдүүлэгээ өгч, баримтаа үзүүлснээр Б.Батбаатар сайдын болоод БОУАӨЯ-ны гомдол талаар болсон.
Тэгвэл бидний бичиж нийтэлсэн баримтууд үнэн байсан гэдгийг, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар төсвийн хуулийг удаа дараа зөрчсөн гэдгийг, түүгээр зогсохгүй Төрийн Аудитын газраас 576,9 сая төгрөгийн зөрчил илэрсэн нь албан тушаалтан өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэдгийг илэрхийлсэн албан бичгүүд бидний гарт ирлээ.



Тодруулбал, БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг төрийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэн Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас түүнтэй холбоотой мэдээллийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн АТГ-руу шилжүүлжээ.
Мөн тэрбээр Арабын Эмират, Турк явахдаа илүү зардал шилжүүлсэн тухайд нь Аудитын газраас акт тавьж, 2026 оны 09 сарын 30-ны өдөрт багтаан дээрх акт тавигдсан 26.9 сая төгрөгийн актын төлбөрийг барагдуулах үүргийг биелүүлээгүй байна.
Товчхондоо ИЗНН-ын дарга гэх УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар жил хүрэхгүй хугацаанд ажиллахгүй төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, төсвийн мөнгийг баруун солгойгүй үргүй цацсан нь хөтөлбөргүй тогтоогдоод зогсохгүй энэ үйлдлийг нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн түүнд холбогдох хэргийг хэмээн УЕПГ-аас АТГ руу шилжүүлжээ.
Төд удалгүй УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг УЕПГ-аас бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирвэл гайгүй хэрэггүй болжээ...
Ц.Мөнх
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!