МАН дүрмээрээ төрийн хууль зөрчив /ВИДЕО/
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
ЗГ-ын гишүүд
Огноо
Унших
4 минут 36 секунд
МАН дүрмээрээ төрийн хууль зөрчив /ВИДЕО/
Нийтлэсэн огноо:

МАН дүрмээрээ төрийн хууль зөрчив /ВИДЕО/

Хуучин цагт нам төрийн төлөө хэмээдэг байсан. Харин эдүгээ цагт Монгол Улсын Үндсэн хуулиар намын дээр төр байх учиртай. Гэвч МАН-д төрийн хууль хамаагүй болтой. Ингэж хэлэхийн учир нь “МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуулийн тогтолцооны өөрчлөлт хийх эрхийг өглөө” хэмээн гарчигласан мэдээнүүд хэвлэлээр гарах болсонтой холбоотой юм.

Тоталитор дэглэмтэй нийгмээс ардчилсан засаглалтай нийгэмд шилжээд 30 гаруй жил болсон Монгол төрийн дээр МАН хэмээх хуулийн этгээд ийнхүү гараад ирдэг нь ямар учиртай вэ?

Яахлаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг Монголын ард түмэн ч биш, тэднээс сонголтоор төрд төлөөлөн сонгогдсон 76 гишүүн ч биш, МАН-ын Бага хурлын гишүүн гэх 354 хүн шийдвэрлэж, тэндээс Ерөнхий сайдад эрх олгож, чиглэл өгч байдаг билээ.

Ийм дампуу зүйл гэж байх уу, төрийн хуулийг МАН зөрчдөг, төрийн нэрийн өмнөөс МАН шийдвэр гаргадаг зарчимгүй зүйл гэж байж таарах уу таминь ээ?

Тэгээд ч МАН-ын дүрмийн 20 дугаар зүйлд дурьдсан МАН-ын Бага хурал, түүний эрх, үүрэгт зааснаар төрийн ажилд үүрэг чиглэл өгөх, эрх болгохтой холбоотой үг өгүүлбэр алга.

Гэсэн атал МАН-ын Бага хурлаас яахлаараа ҮХНӨ-ийг хийх эрхийг Ерөнхий сайдад өгсөн тухай мэдээллийг МАН-аас бэлтгэн тараадаг юм бол. Нэг бол тэд зориуд МАН төрийн дээр, бүхнийг шийддэг гэдгийг олон нийтэд ойлгуулах гэсэн заль бол нөгөөтэйгүүр ард түмэн хууль журмын тухай мэдээлэл муутай учир тэднийг яаж ч аргалж, тархийг нь угааж болно гэсэн хандлага л гэж л ойлгогдоход хүрч байна.

МАН-ын дүрэм заасан бас нэг чухал заалт бол “1.3 МАН нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг чандлан сахиж хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана” хэмээсэн байдаг.

Гэтэл Үндсэн хууль болон бусад хууль ёсыг чандлан сахиж, намын дүрмээ удирдлага болгон ажиллахаа илэрхийлсэн МАН Засгийн эрх барьж, төрийн бодлогыг хэрэгжүүлэхээд ирэхлээрээ мөнөөх намын дүрмээ удирдлага болгон ажиллахаа мартаж, уландаа гишгэдэг бололтой.

Учир нь МАН-ын дүрмийн “29.2-т заасан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэсэн заалт байдаг ч өнөөх 2022 оны 8 сараас хойш бүтэн 5 сарын хугацаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэдэг хүн дээрх намын дүрмээ зөрчин ЗГХЭГ-ын даргаар двахар албан тушаал эрхлэн ажилласаар байна.

Саяхан болсон МАН-ын Бага хурлаар дүрмээ зөрчсөн дээрх асуудлаа нэг тийшээ шийдэх байх хэмээтэл, МАН доторх фракциудын тохироо, улс төрийн наймаалцал, үл ойлголцол, харилцан үл итгэлцлээс болоод аанай л зөрчигдсөн дүрэм хэвээр үлдэж, давхар ажил, албан тушаал эрхлэх ёсгүй МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга хэвээр үлдэв.

Хэрэв МАН хууль дүрмээ биелүүлдэг юм бол ямарч хоёрдмол утгагүйгээр МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан намын ажлаа өөр хүнд хүлээлгэн өгнө, эсвэл МАН-ын ЕНБД-ын ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэвэл ЗГХЭГ-ын даргаасаа чөлөөлөгдөх учиртай.

Ийнхүү ярих хэлэх бүрдээ хууль дүрэм журмын сахин ажиллаж байгаагаа “гайхуулдаг” МАН-ын дарга, удирдлагууд өөрсдөө өөрсдийнхөө “үндсэн хууль болсон” намын дүрмээ биелүүлэхгүй байж хэрхэн ард түмнээс хууль биелүүлэхийг шаардах вэ?

Хэдий болтол хууль дүрэм зөрчин байж төр, намын өндөр алба хашсан давхар дээлээ өмсөх вэ?

Г.Биндэр

Амлалт.мн

С.Бямбацогт: Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжсэнээр төрөөс ирэх дарамтыг тав дахин багасгаж байна

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ