МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/ Тусгаар тогтнолын ордонд /2023.01.30/ хаалттайгаар хуралдаж байна.
Албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр өнөөдрийн хурлаараа нэрээ өөрчлөөд, дүрмээ шинэчлэх юм байна. Мөн даргаа солих эсэхийг хэлэлцэнэ.
Одоо тус холбооны даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажиллаж буй. Тэрбээр 2019 онд Х.Булгантуяатай өрсөлдөж, 75 хувийн саналаар удирдлагаар нь сонгогдож байсан удаатай. Харин өнөөдөр түүнийг сольж магадгүй байна.