Дээдсүүд цадаж ханах, доодсууд өл дарах өдөр баймаар!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 45 секунд
Дээдсүүд цадаж ханах, доодсууд өл дарах өдөр баймаар!
Нийтлэсэн огноо:

Дээдсүүд цадаж ханах, доодсууд өл дарах өдөр баймаар!

Арван сая төгрөгийг нь арван тав болгоод өгдөг. Хэдхэн хоногт. Арван тавтай болсон хүн дараагийнхдаа хэлдэг. Сайрхан ярьдаг. Нөгөөх нь хорин тавтай болдог. Дараагийнх нь гучин тавтай болдог. Бүр дөчин тавтай болдог. Ингээд шуургалан бүгдийг нь, шоргоолж шиг мөнгийг нь бариулан овооруулж ирүүлж байгаад, бүх мөнгийг нь хамдаг гэмт хэрэг Монголд олон гарлаа.

Хөвсгөл аймгийн “Бэлтэс мөрөн” сонгодог жишээ нь. Улсаас, цагдаагаас, хууль эрх зүйгээс анхааруулан болгоомжлуулан хэлээд л байсан. Эцсийн үр дүндээ мөнгөө хуу хамуулсан түмэн олон үлдсэн. Хуу хамсан нь хуу хамсанаараа үнэтэй байшин, машин, эд эдлэл жуухийсан. Ийм нэг жишээ.

Нөгөө нэг жишээ. Койн хэмээх цахим хөрөнгө арилжааны ер бусын байгууламж байгааг олон хүн гайхуулсан. Арабын Шахаас ч илүү амьдрах боломж түүгээр байгааг илэрхийлсэн. Хорхой гозолзтол цахимаар сэвсэн.

Араа араасаа асар олон койнчдыг төрүүлсэн. Койнчид одноос олон болж, яг л тэр “Бэлтэс мөрөн”-өрхүү байдлаар койн арилжаалж, арваар авсанаа хорь, гуч болгох замаар эрээгүй сансарт гарцгаасан.

Хамар Ганболд, Идэр-Од, Мөнхжин, хэн хэн ч билээ, машид олон койнчид гарсан. Өнөөдөр нөгөө койнд оруулсан хөрөнгө оруулалт нь үнс нурам болцгоож, койноос үүдэн, тартагтаа тулсан, олон залуус гудмаар нэг хараал хэлэн, уурсан бухимдацгааж байна. Аргагүй. Амар мөнгө хөрөнгө олох гээд баларцгаачихлаа. Гашуудам.

Уг нь, хүн төрөлхтөнд нэг тогтсон үг бий л дээ. Махатма Ганди тод хэлсэн. Хөдөлмөрлөөгүй, ариун бус замаар олсон хөрөнгө мөнгө хэзээ ч эд баялаг болж чаддаггүй ээ гэж. Койн хэмээн нийтээрээ орилж байхад төр засгаас “болохгүй шүү, дэмий шүү, буруу шүү, бүү өртөөрэй” гэж бишгүйдээ “сэрэмжлүүлсэн”.

Даанч тэр сэрэмжлүүлэг нь койны зүгт явсан ардын зам балрахгүйд дарагдаад, ямар ч сэхээрэл, дэм авчирч чадаагүй. Одоо үр дүн нь койны хохирогчдын бүхэл бүтэн арим бий болжээ. Тэд уурандаа юу ч хийж мэдэх нь. Нийгмийн эмх замбараагүйг алдагдуулж ч мэдэх. Үгүй дээ, тэгэж ер болохгүй.

Одоо харин тэд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажилла. Дээрэмчдээсээ мөнгөө, хөрөнгөө олж авах талаар ултай бодоцгоо. Шүүх, прокурор, цагдаа, АТГ бүгд ажлаа хийх хэрэгтэй. Өөр арга байхгүй.

Аанай л Х.Нямбаатарын салбар ээлжит ноцолдоондоо орох нь аргагүй. Тэгэхээс яах ч билээ. Хууль зүй, дотоод хэргийн яам шүү дээ. З.Дашдаваа дарга, койнчдод шулуулсан иргэдийнхээ төлөө ажиллаж дээ.

Төрийн дээрэмчидтэй тулаад завгүй байхад койны дээрэмчид бол үнэндээ хар ядаргаа. Гэвч ард түмнийхээ төлөө, хохирсон иргэдийнхээ төлөө ажилладаг нь Хууль хяналтынхны гарцаагүй, тангараг үүргээр хүлээсэн ажил. Одоо аанай л Д.Ганзориг, Б.Жаргалсайхан, З.Дашдаваа, Цагдаагийн Болд генерал нар ажлаа хийхээс аргагүй болжээ.

Койнчдод шулуулагсдаа эмх замбараатай, эрх ашгийн хороотой болгож, нийтээр зохион байгуулалттай тэмцэж, хохирлоо төлүүлж, нийгэм журмын байдалдаа ороход нь бүх талаар тусалж, жигдрүүлэх үүргээ биелүүлээрэй. Ариун хөдөлмөрөөс бүтсэн хөрөнгөнд шүт, ард түмэн минь.

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж эртнээс манай дээдэс сургаж ирсэн. УИХ, Засгийн дээдсүүд ургаа, салаагаараа дөчин их наядаар зувчуулж, Хөгжлийн банкаа тонох хооронд л Койны дээрэмчид ард түмний нэг хэсгийг ингэж шулсан. Дээдсүүд минь суудлаа олж, доодсууд нь гүйдлээ олохын буян байна уу, үгүй юү. Бас дээдсүүд цадаж ханах, доодсууд өл дарах өдөр баймаар. Даанч дээ, баймаар даа.

З.БАЯРАА

Амлалт.мн

Г. Занданшатар: Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлснээр баялгийн хулгайтай бодитоор тэмцэнэ

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн