УИХ-д суудалтай намын төлөөлөл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга Т.Доржханд нар оролцлоо.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Гишүүдийн тоог нэмэхээр бүх зүйл сайхан болох юм шиг хэт өндөр хүлээлттэй байж болохгүй. АН-ын ҮБХ-оос шийдвэр гаргасан. Хэрвээ холимог болвол тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгогдох байх ёстой гэж үзсэн. УИХ-ын удирдлага, намын бүлэг, ажлын хэсэг хуралдаад тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгож 126 гишүүнтэй байя гэдэг дээр санал нэгдлээ. ҮХ гэдэг харилцан ойлголцлын баримт бичиг байдаг болохоор тал талууд ойлголцолд хүрч байна.
ХҮН-ын дарга Т.Доржханд: ҮХӨ бол нийгмийн хүлээлт үүсгэсэн асуудал. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ өөрчлөлтийг бид ярьж ирсэн. Өчигдөр УИХ-д суудалтай намын дарга нар хэлээд удаан энэ асуудлыг хэлэлцсэн. ХҮН нам гишүүдийн 126-аас доош болговол энэ өөрчлөлтийг хийхэд үр дүн гарахгүй гэж үзсэн. Тиймээс бүгд 126 дээрээ санал нэгдсэн. Улаанбаатар хотод байгаа мандатын тоог Сонгуулийн хуульд хийх нь нээлттэй гэсэн байдлаар явж байна. Мөн өнөөдрийн гишүүдийн төсөв өсөхгүй. Нэг Их хурлын гишүүн сард 10 сая төгрөгийн зардалтай байдаг. Энэ нь жилд 10 тэрбум болдог. Нэг гишүүн нэг туслах, нэг зөвлөх, хоёр биет төлөөлөгч байгааг багасгаад илүү зардал гаргахгүй байх дээр санал нэгдсэн.
Amlalt.mn