УИХ-д суудалтай намын төлөөлөл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга Т.Доржханд нар оролцлоо.
УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн: ҮХӨ-ийг хийхдээ хоёр үндсэн зарчим барьж ажилладаг. Нэгд, олон нийтийн санал бодлыг сонсож, тусгах. УИХ-ын гишүүд өнгөрсөн 7 хоногт тойрогтоо ажилласан. Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн ч гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжээгүй.
АН 60:40 болгох санал гаргасан. Тиймээс бид 60:40 болгох саналыг дэмжсэн. ХҮН нам 50:50 байх, жагсаалтад нэр цэвэр хүмүүсийг оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн санал хэлсэн. Тиймээс бид ярилцаж байгаа УИХ-ын гишүүнийг тоог 126 болгож, тойргоос 76, жагсаалтаар 50 гишүүн сонгогдох дээр зөвшилцлөө.
Amlalt.mn