АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Ковидын төсвөөр нээлттэй сонсгол хийх саналыг шаардаж, шаардлагаа УИХ-ын даргад албан бичгээр өгч байна. Мөн эрх баригчдын зүгээс бүх зүйл нээлттэй байх ёстой гэж яриад байгаа. Гэтэл нүүрсний хэргийн сонсгол юу болж байна. АН-ын бүлгээс нүүрсний сонсголоо яаралтай явуулаач гэх шаардлагыг хүргүүлнэ. АН-ын дарга Л.Гантөмөр даргын нэр холбогдоод байгаа БЗС-гийн асуудлын тухайд, тэр үед хэрэгжиж байсан дүрэм, журмын дагуу л зээл авсан биз. Өөрөө ч тодорхой байр сууриудыг илэрхийлсэн байсан. Ер нь сөрөг хүчнээ харлуулдаг, сөрөг хүчнээ намнадаг байдал бий болж байна. АН-ын даргаар бурхан авч ирээд тавьсан ч буруутгаж, шавартай этгээд болгох нь. Энэ бол өнөөдрийн улстөрийн технологи" гэв.
Amlalt.mn