УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ
Огноо
Унших
3 минут 43 секунд
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ
Нийтлэсэн огноо:

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.10.19) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол, нийгмийн хамгаалал, хэрэглэгчийн эрх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэл хийхэд түлхүү анхааран ажилладаг юм.

Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэд парламентаас батлан гаргаж буй хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, шүүхийн шийдвэр гарсан ч гүйцэтгэлийн шатанд гацах, хугацаа алдах, эсхүл огт хэрэгжихгүй байдгаагаас шалтгаалан иргэдийн эд хөрөнгийн үнэлгээ буурах, төлбөр төлөгч тал шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх, хуулийн хийдэл үүсэх, дуудлага худалдааны маргаан гарах зэрэг хүндрэл гарч байгааг дурдлаа. Иймд шүүх болон хууль хяналтын байгууллагад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд анхаарах шаардлагатайг уламжлав.

photo_2026-10-19_14-27-08 (2).jpg

Түүнчлэн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж зэрэг мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, уялдаа холбоотой асуудлыг хөндлөө. Сүүлийн жилүүдэд виртуал хөрөнгийн үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллага, шинээр гарч буй бонд, өрийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл олгох явц нэмэгдсэн ч тэдгээрийн бодит эрсдэлийг хянах, иргэдийн хөрөнгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт учир дутагдалтай байгаад шүүмжлэв.

photo_2026-10-19_14-27-07 (3).jpg

Санхүүгийн зах зээл бүхэлдээ харилцан хамааралтай бөгөөд нэг талдаа хяналт, зохицуулалт алдагдахад нийт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, иргэд, хөрөнгө оруулагчид хохирох тохиолдол олон улсад ч гарч байгааг хэлж, гарц шийдлийн талаар санал дэвшүүлэв. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хүнд сурталгүй, цахим, ил тод болгох эрх зүйн шинэчлэлийг хийх, технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүний үйлчилгээнд тавих хяналтыг тодорхой болгох, мэргэжлийн байгууллагуудыг бие даасан, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад хууль тогтоогчдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.

photo_2026-10-19_14-27-08 (3).jpgphoto_2026-10-19_14-27-07.jpg

Иргэд хууль тогтоогчидтой биечлэн уулзаж, өөрт тулгарч буй бэрхшээл, санал хүсэлтээ шууд илэрхийлэх боломжийг бүрдүүлсэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэд талархал илэрхийлж, эргэх холбоотой ажиллахыг хүсэв.

photo_2026-10-19_11-44-03.jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ иргэдээс гаргасан санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, зарим асуудлыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцсан албан тушаалтнуудаас мэдээлэл авч ажиллахаа мэдэгдэв.

photo_2026-10-19_11-44-00.jpgphoto_2026-10-19_11-44-01.jpg

Мөн алслагдсан аймаг, сумын иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор “Нээлттэй парламент” танхимын уулзалтыг орон нутагт хийхээр төлөвлөж буйгаа хэлсэн юм.

photo_2026-10-19_11-44-02.jpgphoto_2026-10-19_11-43-59.jpgphoto_2026-10-19_14-27-07 (2).jpg

Энэ удаагийн уулзалтад иргэдээс гадна сэтгүүлчид оролцож, мэдээлэл авлаа. Тэрбээр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх зүйн орчин, үр ашиг, засаглалын талаар болон цаг үеийн бусад асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно