Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Огноо
Унших
4 минут 55 секунд
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.10.20/ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

2026-10-20 12.58.33.jpg

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцууллаа.

2026-10-20 12.57.07.jpg

Хууль санаачлагчийн илтгэснээр бол парламентаас ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталж, татвар, нийгмийн даатгалын хуулиудад өөрчлөлт оруулсан. Эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ирэх онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ батлагдсан дүнгээс 1 их наяд төгрөгөөр дутах төлөвтэй тул төсвийн орлого, зарлага, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлага үүссэн гэв. Тиймээс Засгийн газар Оюу Толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3,000.0 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлснөө эрчим хүч, дэд бүтэц зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар тооцсон хэмээн танилцуулав. Энэхүү хэрэгцээ, шаардлагын улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа төсвийн тусгай шаардлагыг өөрчилж, ногдол ашгийн орлого, орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.4-т заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож болно. Энэ тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээнд тус хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтыг тусгасан гэлээ.

2026-10-20 12.56.30.jpg2026-10-20 12.58.10.jpg

Мөн төсвийн тусгай шаардлагуудыг тооцохдоо гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргасан үнийн төсөөлөлд үндэслэх, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, экспортын төлөвтэй уялдуулан тооцож, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тодорхойлсон гэж Б.Энхбаяр сайд илтгэв. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тухайн төсвийн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар, төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байхаар тооцож, эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулан төсвийн зарлагыг төлөвлөхөөр тусгасан. Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийг 2027-2028 онд тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 50 хувиас, 2029 онд ДНБ-ий 45 хувиас хэтрэхгүй байхаар тооцсон. Хуулийн төслийн үр дүнд Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг эдийн засгийн шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн тооцож, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бодит тооцоо, үндэслэлтэй төлөвлөх, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилах, төсвийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээв.

2026-10-20 12.56.43.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, О.Батнайрамдал, Б.Пунсалмаа, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Г.Очирбат нар асууж, байр суурь илэрхийлэв. Гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ойр ойрхон өөрчлөх нь сайн бодлого биш, төсвийн захиран зарцуулалтыг сахилга баттай болгож, алсын хараатай төлөвлөхийг санууллаа.

2026-10-20 12.57.33.jpg2026-10-20 12.56.24.jpg

Ийн хэлэлцэж, санал хураахад уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь хэлэлцэхийг дэмжив. Санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

2026-10-20 12.58.43.jpg

Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалав. Хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Батсүмбэрэл, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг, Х.Болормаа, Ж.Баясгалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, Б.Түвшин, Ш.Бямбасүрэн, Х.Булгантуяа, О.Батнайрамдал, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа, П.Ганзориг, М.Энхцэцэг, Р.Сэддорж, Г.Хосбаяр, М.Мандхай нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

2026-10-20 12.56.49.jpg2026-10-20 12.56.34.jpg2026-10-20 12.58.24.jpg

Эх сурвалж: parliament.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ