УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун-ыг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 51 секунд
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун-ыг хүлээн авч уулзлаа
Нийтлэсэн огноо:

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун-ыг хүлээн авч уулзлаа

Ноён Бан Ги Мун Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, өнгөрсөн жил БНСУ-ын Сөүл хотноо болсон Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үеэр ноён Бан Ги Мунтэй уулзаж, үр дүнтэй ярилцсанаа дурдаад, өнөөдөр НҮБ-аас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн төлөө 2030 он хүртэл ажиллах мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар Улаанбаатар хотноо дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг ахиулах, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, эрчим хүч, хүнс зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.

Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн улс орнуудыг нэг бөгөөд Засгийн газраас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталж, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон. Улс орны онцлог, нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, боловсролын тогтолцоог сайжруулж, нийгмийн шударга ёс, жендэрийн тэгш байдлыг хангах, Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахыг зорьж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон.

Уулзалтаар талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ногоон эдийн засгийг дэмжих зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал, тэр дундаа парламентын оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд санал нэгтэй илэрхийлэв.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн нийслэл хотод сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 50 хүртэл хувиар бууруулсан. Түүнчлэн олон жилийн турш хийсэн судалгааны үр дүнд үндэслэн дэлхийн жишигт нийцсэн, тогтвортой, ногоон, ухаалаг “Шинэ Хар Хорум” нийслэлийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар сонордуулав.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтыг өөрийн улсдаа зохион байгуулах нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих олон талын чухал ач холбогдолтой болохыг ноён Бан Ги Мун тодотгоод, Улсын Их Хурлын даргын хүчин чармайлт, манлайллыг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг бүс нутгийн тогтвортой байдлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцдог, хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг нэгдсэн платформ болгохын зэрэгцээ бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт өртөмтгий байдлыг харгалзан хөгжүүлэх гарц шийдлийг олохыг зорьж байна. Чуулга уулзалтын хүрээнд Алтай судлалын олон талт асуудлыг авч хэлэлцэн, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулах юм. Мөн ирээдүйн манлайлагчдыг нэгтгэдэг байнгын түншлэл, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний гол үр дүн байх болно” хэмээгээд Эрхэмсэг ноён Бан Ги Мунд эрүүл энхийг хүсэж, ажлын амжилтыг ерөөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Amlalt.mn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Монголд иржээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо