УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаанаар төсвийн тодотголын талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “. Сонгууль дөхөөд харь гаригаас ирсэн юм шиг юм ярих юм. Найман жилийн турш бүх зүйл ийм л байсан. Өмнө нь сэргээгээд сайхан болгохгүй яасан юм. Хулгайтайгаа тэмцээд байгаа юм алга. Хүүхдийн мөнгийг үлдсэн есөн хувьд нь нөхөн олгоно гэж байна, хүүтэй нь өгөөрэй. Нэг сараас хойш зовоосон, уучлалт гуйгаад хүүтэй нь өг. Авахгүй гэсэн хүүхэд байвал л битгий өг л дөө. Авахгүй гэж хүсэлт өгөх нэг ч хүүхэд байхгүй гэж бодож байна.
Amlalt.mn