Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар цалин тэтгэвэр шинэчлэн тогтоох тогтоолыг баталсан. Улмаар ирэх сараас нийт 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэрт өөрчлөлт орох юм. Тэтгэвэр нь хэрхэн нэмэгдэх тухай мэдээллийг ахмадууд цахимаар шалгах боломжтой аж. Тодруулбал, https://www.ndaatgal.mn/ сайт руу орж, бүртгүүлснээр өөрийн мэдээллийг хянаж болно. Гэхдээ мэдээлэл нууцлалыг хангах зорилгоор Хур систем эсвэл бүртгэлтэй и-мэйл хаягаар дамжуулан нэвтрэх боломжтой аж.
Amlalt.mn