П. Анужин нарын хууль гээд аялагхан дархлаажчихвал ард түмэндээ л хэрэгтэй юм даа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 21 секунд
П. Анужин нарын хууль гээд аялагхан дархлаажчихвал ард түмэндээ л хэрэгтэй юм даа
Нийтлэсэн огноо:

П. Анужин нарын хууль гээд аялагхан дархлаажчихвал ард түмэндээ л хэрэгтэй юм даа

Пүрэв-Очирын Анужин. Анх удаа сонгогдоод ажиллаж байгаа гишүүн. Өмнө нэгэнтээ сонгуульд ойчсон л доо, Баянзүрхэд. Ойчсоноосоо шавхайдсан өвдгөө гөвөөд зүүнээс баруун тийш сэлгэн Сонгинохайрханаас сонгогдсон. Ер нь Их хурлын гишүүн болохоосоо өмнө “Монгол тулгатан” нэвтрүүлэг хийж, нийгмийн анхааралд үнэмлэхүй өртсөн. Сайн муугаар хэлэгдсэн. Нэг үгээр хэлбэл Их хурлын гишүүн болохоосоо өмнө улстөрчийн хувь тавиланд “өчиг” өгчихсөн бүсгүй гэвэл онох байх.

Эдүгээ хий зайгүй гэж хэлж болох гишүүн болоод явж байна. Чуулган, Байнгын хорооны, Ажлын хэсгийн алив хуралдаанаасаа нэг ч хоцорч, алгасаж үзээгүй “үнэнч” гишүүн гэгддэг үзүүлэлттэй юм билээ. Зөв шүү дээ. Энэ мэтээсээ л манлайлал үзүүлэх хэрэгтэй. Хүүхнүүдийг ерөөсөө нийгэм “ад үзчих” гээд байдаг талтай. Сонгогчид, манай ард иргэд ч гэсэн уг нь хандлагаа өөрчилмөөр байгаа юм. Эдүгээ эрчүүдийн увайгүйн манан өнөөдрийн улсыг гутааж байна гэвэл худалгүй байгаа.

Нүүрсний гэх хэргээс эхлээд дан эрчүүд эх орноосоо урвасан үйлдэл, тонуул хийгээд байгаа. За энэ энд хамаагүй асуудал. УИХ-д хуучны ханагарууд л Байнгын хороон дарга болон “түхийдэг”. Анужин гишүүн харин анх сонгогдсон гишүүн гэхэд эдүгээ Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга хийгээд зүтгэж байх шиг.

Дөмөг болоод, дөлөмгүй болоод итгэл хүлээлгээ биз, эрчүүдтэй өрсөлдөж санал аваад л дарга болсон юм гэж ордны сэтгүүлч хүүхнүүд шивэр авир гэх. Юутай ч энэ байнгын хороог толгойлсных Монголын том хуулиудыг эх барьж, автор нь болж үлдэх нэгэн байж. Яам нь сайдгүй байхаас эхлээд л Нийгмийн даатгалын багц таван хуулийг нэлээд нухаж байж, оруулж ирж байгаа сурагтай байна. Байнгын хороогоор баталгаажсан, чуулганы анхдугаар хэлэлцүүлэг нь эхэлж байна. Маш их маргаан дагуулах учиртай энэ хууль дээр малчдын тэтгэмж, дараалсан тав болон долоон жилээс өөр зүйл яригдахгүй байхыг нь харвал дориун болчихсон байх талтай.

АН-ынхан жагсаал хийж оноо цуглуулах гэж байсан 2018 онд баталсан дараалсан 7 жил гэдгийг 5 болгоод хуулийн төсөлд заачихсан байсан болохоор эмээ, өвөө цуглуулсан Д.Пүрэвдорж нарын акц явж гавьсангүй. Бас тэгж тогтоолгосон хүмүүст зориулсан заалт байсан нь жагсаалыг хагас өдрөөс хэтрүүлсэнгүй.

Малчдад тэтгэмж өгөх гээд байна гэдэг нь малчдын ердөө 20 хувь нь даатгалд хамрагддаг үлдсэн нь юу ч төлөхгүй явсаар халамжийн тэтгэвэр авч, бусад нь тэрийг хувааж төлдөг байсныг халж даатгалыг нь төлүүлснээр улсаас гарах мөнгө ч багасаж, малчид ч насны сүүлд халамжийн гэгдэх 288 мянган төгрөг авах биш илүү тэтгэвэртэй болох үүд нээгдэх юм билээ. Чоно цатгалан хонь бүрэн гэгчээр аль аль талдаа ашигтай. Эмэгтэйчүүдийн нэг барьж авсан хууль айхтар батлагддаг тал бий.

Үе үеийн улстөрчид попрохдоо нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн хуулийг барьж авч, хүний сэтгэл хөдөлгөх гээд байдаг. Харин энийг бүгдэд шударга хандах ёстой гээд цаашид тусгай журмаар зүйл заалт гаргаж ирдэггүй болгох сурагтай. Томчуудад халтай, нийтэд шударга хуулийн төсөл явж байгаа нь анзаарагдана. Энгийн иргэд 45 хувиар тэтгэвэр тогтоолгож, харин Үндсэн хуулийн цэцийн гишүүд 60 хувиараа тогтоолгодог байсан гэнэ шүү. Бүр өмнө хэд авч байснаараа биш энэ үеийн үнэлгээний 60 хувиар.

Үүнийг зогсоож бүгдэд тэнцүү гэдэг зарчим шударга сонстоод байгаа юм. Хамгийн гол нь тэтгэвэртээ гээд авч байгаа хэдхэн цалингаасаа татуулаад л байдаг гэтэл тэр нь төрийн их сан руу ороод тэрийг нь дарга даамлууд яаж идэж цусалдаг юм данс мөнхийн хоосон байдаг байсан тэр зүйлийг зогсоож чадвал Анужинаар авторлогдох энэ хуулийн гол утга учир. Хэний нэрийн дансанд хэд байгаа тэр нь байж байх л учиртай. Түүнд тууштай чанар харагдаад байдаг. Япон, Америкт чамгүй боловсрол эзэмшсэн байх. Япон бол төгсөд суралцуулдаг дэг л дээ. Юманд ширхэглэг хандчихмаар төлөв үзэгддэг.

Төрийн хувцасны хээ чимэг гээд л гишүүн болоод удаагүй шүүмжлүүлж л байсан. Яриа хөөрөөг нь тасалж сэвээд жаахан хэлмэгдүүлчих гээд байдаг гэмтэй. Асар олон хууль санаачлаагүй байх. Гэхдээ асаргаатай нэг хуулийг батлуулах ажилд махарч байх шиг байна. Асаргаатай гэдэг нь дээрх Нийгмийн даатгалын багц хууль л даа. Салбарынхантай нухуу суугаад, даацтай болгосныг Их хурал дээр яриад байна лээ.

Г.Занданшатар дарга нь нэр заагаад онцолж байсан. Одоо тэгээд салхи орж, дэвшилд ирэлгүй удсаныг, нэг үгээр хэлбэл “тоосонд дарагдсан” энэ хууль хэр ажил хэрэг болж байгааг харах л үлдлээ. П. Анужин нарын хууль гээд аялагхан дархлаажчихвал ард түмэндээ л хэрэгтэй юм даа.
З.БАЯРАА

Amlalt.mn

Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг наадмаас өмнө нөхөн олгоно

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

АБГББХ: Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Цахим залиланг таних Zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо

Зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтад 110 албан хаагч хамрагдаж байна

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын хошой аварга болов

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой“ компани 16 жилд 20 мянган ажлын байрыг бий болгожээ

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана