Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагаас эхэлсэн ч хойшилсон байна. Түүнийг Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн Ц.Хуланг яллагдагчаар татан буруутгаж буй.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Amlalt.mn