Хотын соёлыг хаанаас хайх вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 45 секунд
Хотын соёлыг хаанаас хайх вэ?
Нийтлэсэн огноо:

Хотын соёлыг хаанаас хайх вэ?

“Соёл гэдэг ойлголтыг үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Эхнийх нь өв соёл. Монголчуудад эрт дээр үеэс уламжлагдан заяасан тэр л соёл. Дэлхийд давдагдашгүй өвөрмөц соёлын эзэд бол Монгол хүн.

Харин дараагийнх нь хотын буюу олон хүн нэг дор амьдрахад нэг нэгэндээ дарамт үүсгэхгүй байхад тулгуурлаж бий болж буй зохиомол соёл юм.

Энэ хоёр соёл юугаараа ялгардаг вэ гэхээр өв соёл нь хүний уламжлалт харилцаанаас илэрдэг бол хотын соёл нь бидний хамтран амьдрахад зориулагдсан байдаг. Тэгэхээр бид нийгэмших, соёлын дархлааг тогтоох хэрэгтэй байна. Нийгэмших гэдэг нь аливаа хүн мэргэжлээс гадна хувь хүн болон төлөвшихөд суралцах. Нэг саяас илүү хүн амтай хотод иргэн хүн амь насаа ногоон гэрлээр хамгаалдаг. Хот, хөдөө гэж ярьж буй нь ялгаварласан хэрэг огт биш. Орчин нөхцөлдөө дасан зохицож амьдрахыг л хотын соёл гэж нэрлэж байгаа юм.

“Манайд хотын соёлын хувьд уламжилсан зүйл байхгүй. Хоёр, гуравхан үеийн өмнө монголчууд малаа маллаад явж байсан. Гэтэл хотжоод удаагүй мөртлөө нэг их хотын соёл яриад, орон нутгийнхнаа хөдөөгөөр нь дуудаж болохгүй. Хот хогтой байна л гэнэ. Бидний уугаад хаясан ундааны сав нэг бодлын хог ч, зарим хүний хувьд хоногийн хоолыг нь залгуулах амьжиргаа. Гэхдээ хүн ам нягтран суурьшсан газар заавал дагаж мөрдөх ёстой дэг журам байх л ёстой.

Хотын соёлыг Хүрээнээс эхэлж ярих нь зүйтэй. Хүрээнд төрж өссөн хүмүүс хөдөөнөөс мөргөл залбирал бас бус ажлаар ирсэн хүмүүсээс ялгарч, “Хүрээ соёл” гэж нэрлэх болсон хувцаслалт, дэг жаяг, давхарга үүсгэж эхэлсэн бөгөөд энэ нь голцуу чинээлэг баян хэсэгт хүчтэй илэрч байв. Энэ хүрээлэл нь ном судартай багаасаа харьцах эдийн засгийн боломжтой тул дорно дахины хэл соёлд нэвтэрхий, урлаг уран сайхнаар хичээллэснээр голдуу хөгжмийн зэмсэг, дуу бүжигт гаргуун, Хүрээнд ирсэн Орос, Америк, Герман зэрэг гадаадын жуулчин, наймаачин, аялагчидтай харилцдаг учраас барууны соёлыг шимтэн сонирхогч, даган дууриагч байжээ. Богд хаантан 1914 онд архи уух, хараал хэлэх, тэвэг хөзөр даалуу тоглох, лам хувраг охид эмсэд шунахыг цээрлэ хэмээн зарлиг буулгаж байсныг бодоход муу юм нь хэмжээнээсээ хэтэрч хааны сонорт хүрч байсныг гэрчилнэ. Хөрөнгө чинээгээр ялгарч байсан Хүрээ соёлтонгууд хувьсгал ялснаар анир чимээгүй даруу даржин хэлбэрт орж халааг нь Бошгыг халах залуучуудын эвлэл, Орос клуб, цэрэг цагдаагийн дэгжин дарга нар авчээ. Энэ хэсэгт Франц, Германд бага боловч сурч амьдарсан Монголын сэхээтнүүд, Орост сургууль дүүргэж, орос эхнэр авч ирсэн дарга нар онцгой байр суурь эзэлж, тэднийг даган дууриах нь соёлтой байхын туйлд тооцогдов. Ихэвчлэн Орост хэвлэсэн пянз сонсч байсан болов уу. Хаа очиж тэр үеийнхэн маань маш ухамсартай, нэг нэгэндээ шаардлагатай, хүлээцтэй, шинэ соргог юманд сурцтай, эрмэлзэлтэй байжээ хэмээн түүх судлаач өгүүлж байв.
1950-иад оноос хотын төв барилгажиж, энд төрж өссөн хүүхдүүд өөрсдийгөө 40, 50 мянгатынхан гэж ялган таньж хүрээлэл, дэг жаяг, онцгой хэллэгээр ялгарч Bee Gees, Beatles, Louis Armstrong, Александр Градскийг нууцхан сонсч өссөн. Залгуулаад паалантай суултуур, паартай байранд төрөгсдийн хоёр дахь давалгаа 1970-аад онд Сансар, Төмөр замд, гурав дахь давалгаа нь 80-аад онд нэг, гурав дөрөвдүгээр хороололд таарсан. Ялангуяа, 80-аад онд барилгажилт маш эрчимтэй явж, гурав дөрөвдүгээр хороололд байшинд амьдардаг хэрнээ орцондоо хүндэрдэг “хотынхон” бий болж байсан цаг. Байрны даргад баригдсан хүн “Тэр жорлон чинь яг гал зуухны дэргэд юм, ерөөсөө тухтай бие засч болдоггүй ээ” гэх тайлбар тавьсан удаатай тул дараачийн байрнуудын бие засах өрөөг гал зуухнаас нь холдуулж барьж эхэлсэн гэдэг. Хөгжмийн хувьд социалист нийгмийн чанга хатуу цензурийг давсан гадаад, дотоодын хамтлагуудыг (Соёл эрдэнэ, Мөнгөн харандаа, Баян монгол, Хөх тэнгэр, Харанга) сонсч, социалист улсуудад хийсэн олон ангит киног үзэж өссөн. Орос хэлтэй, хэлгүй шинэ жилээр өглөө болтол зурагт шагайж Главлитын хяналтыг давсан гадаад хамтлаг үзээд, тэрнийгээ жил тойрон ярьдаг байв. Шинэ жилийн бэлгэ тэмдэг болсон мандарины үнэрт дассан он жилүүд. Хотынхны аль ч үе нь орцонд гитар балбаж хөөгдөн, дүү нараараа гэрээс нь ус зөөлгөөд, охид нь черта, резин тоглож, хөвгүүд нь лапта мааткаар нааддаг байж. Чулуугаар байлдах, бариа хийх атаман хулигаан, нийтийн бүжиг, малгай шүүрэх, дугуйны хийг гаргах, архи уух бас л хотын соёлын бараан хэсэгт бичигдэх л байх. Тэр үед гудманд машин байхгүй шахуу орой 18 цагаас хойш албаны тэрэг ч явдаггүй байсан болохоор өнөөдрийнх шиг түгжрэл уур бухимдал байсангүй. 90-ээд оны онцлог картын бараа, шагийн архи, найруулдаг ундаа, Сега тоглоом, тохиролцооны дэлгүүр, ганзагын наймаа. Michael Jackson, Backstreet boys, Whitney Houston, Камертон, Шигтгээ, Номин талст, Эмоушн гэхээр тэр үе санаанд илхэн. Харин хүүхдүүд гадаа тоглох нь багасаж, компьютер шагайж суух нь ихэслээ. Сагс, хөлбөмбөг моодноос гарч Сега тоглоом донтуулсан үе. Ингээд бодохоор энэ уламжлал ч юм шиг, гэхдээ уламжлал гэж нэрлэхээр арай залуудах ч болох. Ер нь хот, хөдөөгөөрөө дуудалцаж талцаж маргаад амьдралд нэмэргүй. Хотынх мөртлөө ямар ч соёлгүй нэгэн байхад хөдөөнийх мөртлөө соёлтой нэгэн байж л байдаг.

Эрэл сурал болж буй хотын соёл маань хувь хүнийх юм байгаа. Хот газар нэг нэгэндээ саад болохгүй ажил, амьдралаа бүтээгээд явах нэг чухал, ганцаар хичээгээд бүтээж чадахгүй зүйлийг нэг сэтгэлээр бүтээх нь чухал. Энэ чинь л хот газрын соёл юм биш үү.

Amlalt.mn

Хотын соёл иргэн таны үйлдлээс эхлэлтэй
Хотын соёл иргэн таны үйлдлээс эхлэлтэй
 
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо