БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын Монгол эмнэлгийн хорооны эмч нар үнэгүй үзлэг хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 36 секунд
БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын Монгол эмнэлгийн хорооны эмч нар үнэгүй үзлэг хийлээ
Нийтлэсэн огноо:

БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын Монгол эмнэлгийн хорооны эмч нар үнэгүй үзлэг хийлээ

“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 30-нд нээлтээ хийсэн уг арга хэмжээ есдүгээр сарын 4-нийг дуустал үргэлжилнэ. Энэ хүрээнд уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо, хятад дууг сайн дуулах уралдаан, кино өдөрлөг гээд өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явагдана. Энэ үйл ажиллагааны чухал нэг хэсэг нь яах аргагаүй уламжлалт анагаахын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо юм. Уламжлалт анагаах ухааны салбарт дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Өвөрмонголын нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар Тодруулбал, Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны уламжлалтын тасгийн зургаан эмч уг арга хэмжээний хүрээнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийхээр болсон. Тэд уламжлалт анагаах ухааны чиглэлээр үзлэг оношилгоо, эрүүл мэндийн зөвлөгөө, өвчин эмгэгийг намдаах, уламжлалт аргаар эдгээх, таарах танг газар дээр нь үнэгүй олгох зэрэг үйлчилгээг өчигдрийн турш Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр үзүүлсэн юм. Энэ үеэр зүрх судасны, арьсны, цусны, хоол боловсруулах, эмэгтэйчүүдийн, үений мэс заслын, уламжлалт гар заслын, уушигны эмчийн үзлэг тус тус хийж байлаа. Үзүүлж буй иргэдийн дунд үе мөч, хоол боловсруулах, даралт ихсэх, уушигны, сахарын өвчлөл их байгааг Өвөрмонголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны үзлэг хийж буй эмч нар хэлж байсан. Үнэгүй үзлэг оношилгоонд хамрагдах сонирхолтой иргэд их байгааг тэнд дугаарлаж буй иргэдийн дарааллаас харж болох аж. Улсын хоёрдугаар эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн үүдэнд урт дараалал үүсчээ. Тэнд буй хүмүүс одоо би орно, чи орно гээд нэлээд л хэл амтай зогсоцгоох бөгөөд өөр өөрийн дарааллыг хүлээн багтаад орчих юмсан, алдартай уламжлалт анагаах ухааны эмч нарт үзүүлчих юмсан гээд тэмүүлцгээнэ. Арга ч үгүй байх, ковид цар тахлаас үүдэлтэй иргэдийн өвчлөл ихэссэн энэ үед үнэгүй үзүүлээд авахыг хүсэх нь мэдээж шүү дээ. Бид гадна байдлыг ажигласаар дотор ороход эмчид үзүүлэх дарааллаа хүлээсэн иргэд пиг дүүрэн. Үүдэнд нь эмнэлгийн ажилчид, анагаахын их сургуулийн оюутнууд бүртгэл хийн, тусгай хуудас олгон зохицуулалт хийх аж. Эмч нар ч тус тусын ноогдсон өрөөнд үзлэг эмчилгээгээ хийн, нэгийг үзээд гаргахад нөгөөх нь зөрнө, тун ч зав чөлөөгүй ажилласаар. Үзүүлээд гарч буй иргэд өөрт тохирох тангаа үнэгүй аван баярласан талархсанаа илэрхийлээд сэтгэл хангалуун гарцгаах аж.

Энэхүү хамтарсан үзлэгийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв БНХАУ-ын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран зохион байгуулж байгаа юм байна.

-Сумъяа /Өвөрмонголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны уушигны өвчний тасгийн эмч: Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд бид сайн дурын үндсэн дээр үзлэг оношилгоо хийж байна. Миний хувьд нэлээд олон удаа ирж үзлэг, оношилгоо хийж байсан. Харин ковид цар тахлын улмаас сүүлийн гурван жил завсарлаад энэ жил дахин ирж байна. Өнгөрсөн жилүүдэд ирж байхад уушигны өвчлөл арай гайгүй байсан, учир нь танай орны хувьд агаар сайн. Харин сүүлийн үед, миний бодлоор агаарын бохирдол, ковидоос улбаатай байж магадгүй энэ жил өвчлөл их болсон байна. Хэдийгээр соёлын өдрүүд болж байгаа ч хоёр улсын найрсаг харилцааны үүднээс бид эмнэлгийн үзлэг оношилгоо хийж байгаа. Бид өөр шугамаар ч ирж үйлчилгээ үзүүлж байсан. Түүгээр үл барам уламжлалт анагаахын чиглэлээр хоорондоо туршлага солилцож, бие биенээсээ мэддэг, чаддаг зүйлээ суралцсаар ирсэн. Би нас дээр гарсан ч үзлэг оношилгоо хийхээс гадна танай эмч нартай уулзаж суралцах бодолтой ирсэн. Уламжлалт эмч нарын нэг давуу тал бол судас бариад өвчнийг тодорхойлох явдал юм. Бид шаардлагатай бол үзсэн хүмүүсээ цааш нь нарийн шинжилгээнд явуулдаг.

-Тунгалаг/Өвөрмонголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны зүрх судас, цусны өвчний тасгийн эмч/: Манай тасаг цусны төрөл бүрийн өвчнийг эмчилдгээрээ давуу талтай. Мөн манай эмнэлэг өвчтөнүүддээ монгол эмээр /тан/ эмчилгээ хийж, монгол эм зардаг. Эмчилгээний үр дүн их сайтай, тиймээс та бүхнийг манай эмнэлэгт хандвал бид маш сайн эмчилж өгөх болно. Ковидоос үүдэлтэй хүмүүс зүрхний өвчнөөр их өвдсөн байна. 30 хүртэлх насны залуу хүмүүс бие тамирдах, зүрх дэлсэх зовиур их болсон байна. Тиймээс залуучууд их анхаарах хэрэгтэй байна. Бид үзлэгийн дагуу таарах танг шууд олгож байгаа. Тиймээс бага гэлтгүй тангаа зааврын дагуу уугаад, цаашид уух хүсэлтэй бол уламжлалтын эмнэлэгт хандан эмийн саваа үзүүлэн, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван үргэлжлүүлэн уувал илүү үр дүнтэй байх болно.

-П.Мэдриймаа/ Хан –Уул дүүргийн иргэн/: Би өөрөө эрүүл мэндийн салбарын хүн. Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажилладаг. Манай байгууллага энэ үзлэгийг хамтран зохион байгуулж байгаа. Хэдийгээр би эмч мэргэжилтэй ч урьд нь уламжлалт анагаах ухааны эмчид үзүүлж байгаагүй юм байна. Судсаа бариулаад ерөнхий асуумжинд хариулаад үзлэг явагдаж байна. Их үр дүнтэй санагдлаа, шууд тангаа олгож байна. Үзүүлж буй иргэдийн хувьд судсаа бариулан оношлуулаад, өмнө нь үзүүлж байсан шинжилгээний хариугаа барьж ирээд, харьцуулаад үзүүлэхэд бүр үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Миний хувьд иргэд их хамрагдаасай гэж хүсч байна, нөгөөтэйгүүр үзүүлж буй иргэд маань ийм үйл ажиллагаа зохион байгуулсанд хүндэтгэлтэй хандаж, эмчид үзүүлэх соёлд суралцаасай гэж хэлэх байна.

Ө.Саранцэцэг /Баянзүрх дүүргийн иргэн/: Өвөрмонгол эмч нар үзлэг хийнэ гэсэн сураг сонсоод өглөө эрт ирж, дугаар аваад уушигны эмчид үзүүллээ. Би ковид хоёр ч удаа туссан, түүнээс улбаатай байж магадгүй, амьсгал авахад бага зэрэг хүндрэлтэй болсон. Тиймээс алдартай уламжлалын эмч нарт үзүүлж авах гээд эрт ирснийх амжлаа. Үзлэгээр уушиганд бага зэрэг асуудал байгааг олж мэдлээ, хэд хоног уух тангаа ч үнэгүй авчихлаа. Эмч нар нь сайхан уриалгахан юм. Судас чагнаад, нэлээд юм асуугаад л онош хэлж, зөвлөгөө өгч байна. Ямар ч байсан өгсөн танг нь зааврын дагуу ууна, үр дүнгээ харна гэж бодоод гарч ирлээ. Иргэддээ ийм сайхан боломж олгосон зохион байгуулагч нарт баярлалаа.

Г.Тамир /Сүхбаатар дүүргийн иргэн/: Би мэдээлэл аваад ямар ч байсан уламжлалт анагаахаараа алдартай Өвөрмонгол эмч нарт үзүүлчих юмсан л гэж бодсон. Харин ирж дараалалд зогссоны хүчинд үзүүлээд авлаа. Би зүрх судас, цусны эмчид үзүүлсэн. Ковидоос хойш зүрх бага зэрэг дэлсээд байдаг болсон. Үзүүлээд цааш нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй гэдгээ мэдэж авлаа. Мөн Өвөрмонголд очиж, эдний эмнэлэгт ч үзүүлж болох юм байна. Бас үнэгүй тан өгч байна. Надад хоёр төрлийн тан өглөө, уух зааврыг нь ч мөн адил нарийн сайхан хэлж өгч байна. Ковид туссан, үгүйг их асууж байна. Явдал чирэгдэлгүй алдартай эмч нарт үзүүлээд авна гэдэг аз шүү дээ, болдог бол энэ үзлэгийг хэд хоног үргэлжлээсэй гэж бодож байна.

Amlalt.mn

20-50 сая төгрөг зээлүүлж хүүнд нь хүссэн байрандаа суугаарай гэсэн зарын дагуу холбогдож, мөнгөө зээлүүлсэн иргэд байрнаасаа хөөгдөж гудамжинд гарчээ
20-50 сая төгрөг зээлүүлж хүүнд нь хүссэн байрандаа суугаарай гэсэн зарын дагуу холбогдож, мөнгөө зээлүүлсэн иргэд байрнаасаа хөөгдөж гудамжинд гарчээ
 
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ