Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд оруулж ирсэн автобусууд хуучин байсан нь ил болж, өнгөрсөн амралтын өдрүүдэд хариуцлага нэхсэн асуудлуудыг дагууллаа. Иргэдийг бухимдуулсан энэ үйл явдлын улмаас Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Ерөнхий сайдад албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгчээ.
Түүний хүсэлтийг хүлээж авах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх мэдлийн хүрээнд байгаа юм.
Тэгвэл Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албанаас уг хэргийг шуурхай шалгах ажлын хэсэг байгуулж, зарим обьектод нэгжлэг хийсэн байна.
Тухайлбал "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Мөн асуудал үүсгээд буй 100 ширхэг ногоон автобусыг буцааж, гэрээнд заасан стандартын автобус худалдан авна гэж Нийслэлийн ЗДТГ-аас мэдэгдэл гаргаад байгаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйлчилгээнд явж буй 1000 гаруй автобусны 50 орчим хувь насжилт хэтэрсэн гэх мэдээллийг Нийтийн тээврийн газраас мэдээлсэн байдаг.
Amlalt.mn