АНУ-д үйлдвэрлэгдсэн 6 шинэ зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
АНУ-д үйлдвэрлэгдсэн 6 шинэ зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүллээ
Нийтлэсэн огноо:

АНУ-д үйлдвэрлэгдсэн 6 шинэ зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүллээ

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хөрөнгө оруулалтаар төсөл амжилттай хэрэгжлээ.

Төслийн 5 дугаар багц буюу Хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх ажлын хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэхээс эхний ээлжийн 6 зүтгүүрийг хүлээн авч, тээвэрлэлтэд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

Монгол орны говь хээрийн байгаль, цаг уурын нөхцөл байдалд бүрэн зохицон ажиллах чадвартай, орчин үеийн инновац, технологийн шийдлийг шингээсэн SD70ACe/LW загварын илчит тэрэг ийнхүү Монгол Улсад ашиглагдаж эхэллээ.