Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Алслагдсан болон эрсдэлт бүлгийн хүн амыг сүрьеэ, уушгины өвчний эрт илрүүлэгт хамруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюуны тусламжтайгаар цээжний рентген зургийг богино хугацаанд шинжлэх 15 зөөврийн дижитал аппаратыг 12 аймаг болон эрүүл мэндийн гурван байгууллагад нийлүүллээ.
Глобал сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Фүжифильм брэндийн зөөврийн рентген аппаратуудыг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Төхөөрөмжийг хүлээн авсан байгууллагуудын эмч, рентген техникч, инженерүүдэд “Си-Ай-Ти” ХХК-иас аппаратын угсралт, тохиргоо, ашиглалт, Qure.ai хиймэл оюун ухааны систем болон хэрэглээний программ хангамжийн сургалт явуулжээ.
Аппаратуудыг Баянхонгор, Архангай, Дорнод, Дорноговь, Завхан, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн байгууллага болон Хил хамгаалах ерөнхий газрын эмнэлэгт хуваарилсан байна.
Зөөврийн аппаратаар алслагдсан бүсийн иргэдэд газар дээр нь рентген шинжилгээ хийхээс гадна Qure.ai системийн тусламжтайгаар зургийг богино хугацаанд боловсруулж, сүрьеэ болон уушгины өвчний сэжигтэй өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Энэ нь эрт илрүүлгийг нэмэгдүүлж, оношилгооны хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!