Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсын цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, цахим худалдаа болон шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, боломж, төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар мэдээлэл солилцох зорилгоор “Цахим худалдаанд үзүүлэх дэмжлэг” хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.06.04/ зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт ЦХХХЯ, ГХЯ, ХХЗХ, Монгол банк, ГЕГ, ТЕГ, УХШИГГ, И-Монголиа УТҮГ, “Монгол инфинити шуудан” ХХК, “Эс Эф Эм Эл” ХХК , “Пик пак ворлдвайд” ХХК, “Стора централ” ХХК, “Альфа лабс” ХХК, зэрэг цахим худалдаа, цахим платформ, хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэгч компаниуд оролцож, илтгэл танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мөн “Эс Эф Эм Эл” ХХК -ийн БНХАУ дахь хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд БНХАУ-аас хүрэлцэн ирж, илтгэл танилцуулж байгаараа онцлог юм.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт цахим худалдаа эрхлэгч, программ хөгжүүлэгч болон төрийн байгууллагын 100 орчим төлөөлөл оролцож байна.