Нийслэл гадаад зах зээлд бонд арилжаалж, “Сэлбэ” дэд төвийн төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 9 секунд
Нийслэл гадаад зах зээлд бонд арилжаалж, “Сэлбэ” дэд төвийн төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна
Нийтлэсэн огноо:

Нийслэл гадаад зах зээлд бонд арилжаалж, “Сэлбэ” дэд төвийн төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна

Сэлбэ дэд төвийн нийгмийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлт хийж, дэд орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын гадаад үнэт цаас гаргах хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн гадаад үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангах талаарх ажлын явцын мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа.

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн 6 шинэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Толгойт, Шар хад дэд төвүүдэд инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаагаас Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил 100 хувь хийгдэж дуусаад байгаа юм.

“Сэлбэ дэд” төвийн төслийн хүрээнд 158 га талбарт гэр хорооллыг орон сууцжуулж 12,000 айлын орон сууц, инженерийн салбар шугамын бүтээн байгуулалт, нийгмийн барилга байгууламж, ажлын байр бий болгох худалдаа үйлчилгээний барилга, туслах, явган, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг бий болгох зорилготой. Энэхүү ажлыг нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгож санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Бондыг гадаад зах зээлд босгож байгаа нь хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой бөгөөд дотоодын хязгаарлагдмал нөөцөөс өндөр хүүтэй зээл авахаас илүү үр ашигтай Засаг даргын орлогч тайлбарлалаа. Нийслэл нь Засгийн газрын баталгаатайгаар гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бий болсон.

Энэ хүрээнд үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсэг байгуулагдан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ажлын хэсгээс Өрийн удирлагын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор бусад яамдаас журмын төсөлд санал авах зэрэг ажлуудыг энэ сард багтаан зохион байгуулж, Сангийн яаманд саналаа хүргүүлсэн гэлээ. Нийслэлийн арилжаалах бондын хэмжээг Сангийн яамны саналыг үндэслэн Засгийн газраас эцэслэн тогтооно. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар /2024.04.18/ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Хан-Уул дүүргийн нутаг дэвгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спортын арга хэмжээ, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцол, талбайн хэмжээг баталсан. Уг тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосныгг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа.

Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн Орон сууцны корпорациас Багахангай дүүрэгт хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх орон сууцны төслийн талаар танилцууллаа. Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 126 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс 95 айлын орон сууцыг Нийслэлийн Орон сууцны корпораци хэрэгжүүлж, түрээслээд, өмчлөх хэлбэрээр Багахангай дүүргийн иргэд болон төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төсөлд хамруулсан. Иргэдийн эргэн төлөлтийн төлбөрөөс хуримтлагдаж буй орлогыг Багахангай дүүргийн иргэдэд зориулж, цаашид орон сууцны төслийг үргэлжүүлнэ гэж "Нийслэлийн Орон Сууцны корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч М.Говьсайхан хэллээ.

Гэрээний хүрээнд өнөөдрийг хүртэл тус орон сууцны эргэн төлөлтөөс 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлсэн. Хамтын ажиллагааны гэрээнд заагдасны дагуу төвлөрсөн хөрөнгөөр Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк ТЭЗҮ-г хэлэлцэнэ

Мөн зөвлөлийн хурлаар Эмээлт эко аж үйлдвэрийн парк техник эдийн засгийн үндэслэлээ танилцууллаа.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд арьс ширний экспортын үнэ, хэмжээ буурах хандлага ажиглагдаж байна. Энэ нь түүхий эдийн чанар муу, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт бага, аж үйлдвэрийн төвлөрсөн дэд бүтэц байхгүй, чадварлаг боловсон хүчин дутмаг зэрэг шалтгааныг онцлон дурдсан юм. Иймээс арьс ширний боловсруулалтад хөгжингүй технологийг нэвтрүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, татварын дэмжлэг үзүүлэх зайлшгүй хэрэгтэй гэв. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн хугацаа 2025-2039 он хүртэл 15 жил үргэлжлэх бөгөөд барилга угсралт 3 жил үргэлжлэх аж. Эмээлт ЭАҮП-ийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнээр арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасаж, арьс ширний экспортын эзлэх хувь, хэмжээ өснө. Экспортын үнийн хувьд 2022 онд нэг арьс 2 ам.доллар байсан нь 2039 онд 8 ам.доллар болж өснө. Ингэснээр 2022 онд 5 сая ам.доллар байсан орлого 2039 онд 38 сая ам.доллар болно гэж тооцож байгаагаа төсөл танилцуулагчид онцоллоо.

Эхний 15 жилийн хугацаанд Засгийн газрын зүгээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг дурдаад 2039 оноос хойш, парк нь засгийн газраас санхүүгийн дэмжлэг авалгүйгээр арилжааны үйл ажиллагаа өрнүүлэх боломжтой болно гэсэн юм.

Товчхон:

  • Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороололд байрлах Шуудангийн 24-р салбар байрлаж байсан байр болон 7-р хороонд байрлах “Эрхэмжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, БЗД-ийн 7,4-р хорооны хуучин байр, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны “Ачит гар” өрхийн эмнэлгийн байр, Чингэлтэй дүүргийн 5-хороо, 6-р хорооллын 6 дугаар байрны 1 давхрын хэсэг, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны өрхийн эмнэлгийн байр болон 7-р хорооны халуун усны барилга, Чингэлтэй дүүргийн 18-р хорооны “Үйлс нэгтэн” өрхийн эмнэлгийн барилга, Тэрэлж нийтийн бие засах байр, “Суварга налайх” өрхийн эмнэлгийн төвийн хуучин барилгыг барилгыг тус тус хувьчлах
  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгын өргөтгөлийн барилга болон 4-р хороонд байрлах 50 дугаар дэлгүүрийн өргөтгөл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн өмчлөлийн 49 хувь, СХД-ийн 21-р хороо агуулахын барилга байгууламжийг тус бүр өмч хувьчлалын жагсаалтаас хасах
  • “Тэнүүн-огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч бүртгэх
  • Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, Баянзүрх дүүргийн 8, 318, 320 дугаар цэцэрлэгийн барилга, байгууламж, Хан-Уул дүүргийн 145, 322, 324, 325 дугаар цэцэрлэгийн барилга нийт 22 тэрбум гаруй өртөг бүхий 8 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх
  • “Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй гүний худгийн 2 ширхэг барилга, ус түгээх 6 ширхэг барилга, нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг тус бүр акталж, нийслэлийн өмчөөс хасах
  • 257 сая орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 2 тээврийн хэрэгсэл, 3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 32 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах зэрэг эдгээр болон бусад асуудлыг хороо, бүлгүүдийн хурлаар хэлэлцэж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо. Ээлжит бус XIX хуралдаан энэ сарын 29-ний өдрийн 10:00 цагт хуралдана.
Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна
 
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн холбогдох байгууллагуудаас төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хүсэв

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн холбогдох байгууллагуудаас төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хүсэв

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Дүүрэг бүрд “Хотхоны бага“, “Төрөлжсөн ахлах“, “Олон улсын хөтөлбөртэй“ сургууль байгуулах ажил эхэллээ

Дүүрэг бүрд “Хотхоны бага“, “Төрөлжсөн ахлах“, “Олон улсын хөтөлбөртэй“ сургууль байгуулах ажил эхэллээ

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан эхэллээ

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛ, КАЗАХСТАН УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

МОНГОЛ, КАЗАХСТАН УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМЭНД ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМЭНД ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

ХХНББХ: Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

ХХНББХ: Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ:Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

ТБХ:Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав

Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв