Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 7 секунд
Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нийтлэсэн огноо:

Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна

Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ. Хагас коксон түлш бол нүүрсийг 500-700 хэмийн өндөр температурт нэрж гаргаж авдаг, цэвэршүүлсэн түлш бөгөөд хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлшинд тооцогддог. Энэ онд нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулан БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг худалдан авахаар гэрээлсэн. Одоогоор 90 гаруй мянган тонн хагас коксон шахмал түлшийг нийлүүлжээ. Үүнээс “Тавантолгой түлш” компани 76 мянган тонныг савлан, нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлсэн бол өнөөдрийн байдлаар 35 мянга орчим тонн хагас коксон шахмал түлшийг нөөцлөөд байна. Бид хагас коксон шахмал түлшний тээвэрлэлтийн нөхцөл байдлыг БНХАУ-ын Эрээн хотоос сурвалжлан хүргэж байна.

Эрээн хотын гаалийн хяналтын талбайд ажиллах үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич, Монгол Улсын зөвлөх инженер Д.Өлзийбат “Эрээн хотод нийт 8000 гаруй тонн хагас коксон шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байна. Хоногт 2200-2500 тонн шахмал түлш үйлдвэрээс Эрээнд ирдэг. Харин Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн түлшийг тээвэрлэн хүргэж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс вагон эргэлт, зохион байгуулалтыг хийж байна. Улаанбаатараас Эрээн рүү жонш, хүдэр тээвэрлэсэн вагон буцахдаа сул явдаг байсныг болиулж, шахмал түлшийг тээвэрлэн хүргүүлж байна. Нэг цуваа Улаанбаатарт бууж байхад, замд дараагийн цуваа, үүний араас дахин нэг цуваа ачигдах байдлаар зохион байгуулалт хийж байгаа” гэдгийг хэлэв.

“Тавантолгой түлш” ХХК-ийн чанар, захиалагчийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэболд “Хятад улсын Эрээн өртөөнд хагас коксон шахмал түлшний тээвэрлэлт, нийлүүлэлт, чанарын байдалд гэрээний хүрээнд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гаалийн талбайд 8000 тонн, ачилт хийгдсэн 3000 тонн, замд хоёр цуваа гарсан явж байна. Нэг цуваа Замын-Үүдийн гааль дээр, нөгөө цуваа Баян өртөөнд “Тавантолгой түлш” ХХК-ийн түлшний үйлдвэрийн талбай руу ороход бэлэн болоод хүлээгдэж байна. Өдөр бүр гаалийн талбайд бууж байгаа түлшнээс дээж авч, хариу гарахаар бүх бичиг баримтыг бүрдүүлсний дараа түлш ачсан цуваа Монгол руу хөдөлж байгаа. Түлшинд сав баглаа боодлын хяналтыг тогтмол хийдэг. Эрээн хотын гаалийн талбайд ирсэн түлшнээс шуудай цоорох зэрэг доголдол гарвал шуудайг шинээр сольж, түлшний хэмжээг нөхүүлж ажиллах зэргээр хяналт тавьдаг. Түлшний бүрэн бүтэн байдлыг хангаж, хилээр нэвтрүүлдэг” гэлээ.

БНХАУ-ын “Shaanxi Coal Chemical Group”-ийн “Вужоу салбар” компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер Ян Жиан Лун “Шэньмү хотын үйлдвэрээс өдөр бүр 1-2 цуваа хагас коксон шахмал түлшийг Эрээн хотын гаалийн хяналтын талбайд хүргэж байна. Манай үйлдвэр одоогоор нийт 12 үйлдвэрлэлийн шугамтай ажиллаж байгаа бөгөөд Монголд хүйтний эрч нэмэгдэж, тээвэрлэлтийн тоо хэмжээ өсөхөд шугамын тоо, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Үйлдвэрлэлийн шугам тус бүрт мэргэжлийн технологичид ажиллаж, түлшний горим, стандартыг хатуу мөрддөг. Бид гэрээний дагуу үлдэгдэл түлшийг 3 сарын хугацаанд буюу 2026 оны 3 дугаар сард нийлүүлж дуусгана. Энэхүү төслөөр анх удаа Монголын өргөн царигийн төмөр замаар нийлүүлэлт хийгдсэн учраас бичиг баримт бүрдүүлэлт, гаалийн тал дээр тодорхой хэмжээний хүндрэл үүсэж, эхэндээ цаг хугацаа алдах зүйл байсан ч одоо бүх ажил жигдэрсэн. Тээвэрлэлт хэвийн горимоор саадгүй явж байна” гэсэн юм.

Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн хагас коксон түлш тээвэрлэн хүргэгдэж байна

Хагас коксон шахмал түлшийг бүрэн хэрэглээнд нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой. Тэгвэл хагас коксон шахмал түлшний техникийн шаардлагыг олон улсын стандартын дагуу хатуу тогтоожээ. Энэ хүрээндээ Монгол Улс, БНХАУ-ын дундын лаборатори буюу хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори CCIC түлшний чанарын хяналтыг тогтмол хийдэг байна. Лабораторийн шинжилгээгээр хагас коксон шахмал түлшний чийглэгийн хэмжээ 6 хувиас бага, үнсний хэмжээ 20 хувиас бага, дэгдэмхий бодисын гарц 12 хувиас бага, илчлэгийн доод хэмжээ 5500-аас дээш, хүхрийн хэмжээ 0.5 хувиас бага байгааг нотолно. Энэхүү хөдлөнгийн лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэж гаалийн бүрдүүлэлт хийж, улмаар түлш Эрээний гаалийн хяналтаар нэвтэрдэг байна. Монголын талд очоод мөн Монголын гаалийн лабораториос дээж авч, хяналт тавьдаг буюу хэд хэдэн үе шаттай хяналтаар хагас коксон түлшийг иргэд хүлээн авч, хэрэглэдэг аж.

Өнөөдрийг хүртэл 90 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшийг өргөн царигаар БНХАУ-аас тээвэрлэн хүлээж авч байгаа онцлогтой. Энэ талаар Замын-Үүд өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Өлзийбат “Замын-Үүд өртөөнөөс хувийн хэвшлийн дөрвөн байгууллага вагон тээвэрлэлтэд оролцож байна. Манай байгууллагын зүгээс Эрээн өртөөнөөс ачааг бичиг баримтын дагуу хүлээн авч, хурдан шуурхай нэвтрүүлэхэд анхаарч ажилладаг. Улмаар ачааг төмөр замын ачаа боловсруулалтад оруулж, тээвэр жуучийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийсний дараа орон нутгийн бичиг баримтаар Баян өртөө рүү тээвэрлэдэг. Цаг хугацааны хувьд Замын-Үүд өртөөгөөр орж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт хийсний дараа 4-5 цаг дотор нэвтрүүлж, Замын-Үүдээс Баян өртөө хүртэл 24 цаг, Баян өртөөнд буулгалтын үйл ажиллагаанд 24-48 цаг зарцуулж, Баян өртөөнөөс Чойр өртөө рүү нэг хоногт тээвэрлэж, ачилтыг 2-3 хоногт хийж, нэг заставын бүтэн эргэлт ойролцоогоор 5-7 хоногт хийгдэж байгаа”-г онцлов.

Өнөөдөр Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн хагас коксон түлшний нөөц бүрдсэн бол “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн нөөц бүрдэж, Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн түлш тээвэрлэн хүргэгдэж байна. Түлшний тээвэрлэлт болон чанарт хөндлөнгийн лаборатори, хоёр улсын хариуцсан хүмүүс хяналтыг үе шат болгонд тавьж ажиллаж байна. Хятад улсын талаас 2026 оны 3 сард нийт 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг саадгүй тээвэрлэж дуусгахаа мэдэгдлээ.

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
 
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны гүйцэтгэх захиралтай уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХЗБХ: “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлэг зохион байгуулав

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо